Өвөрхангайн бөхчүүд Баян-Өлгийн багийг буулган авлаа

Хуучирсан мэдээ: 2023.02.03-нд нийтлэгдсэн

Өвөрхангайн бөхчүүд Баян-Өлгийн багийг буулган авлаа

Өвөрхангайн бөхчүүд Баян-Өлгийн багийг буулган авлаа

Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний "Pepsi" алтан цомын барилдааны шигшээ шатны хоёр дахь барилдаан боллоо. Баян-Өлгий, Өвөрхангай аймгууд өчигдөр/2023.02.02/ тэнцүүхэн өрсөлдсөнөөс Өвөрхангай аймгийн баг 14:11 гэсэн харьцаатай яллаа.

Өвөрхангай аймгийн багт улсын харцага Х.Гантулга /0/, улсын харцага Б.Цэдэнсодном /3/, улсын харцага Ц.Бямба-Отгон /3/, улсын начин Б.Лхагвадорж /3/, аймгийн хурц арслан О.Наранбаатар /3/, сэлгээгээр орж барилдсан аймгийн арслан Т.Довчинсэмбээ /2/ нийт 14 даваа авсан бол Баян-Өлгий аймгийн багт улсын өсөх идэр начин Н.Мустафа /3/, сэлгээгээр орж барилдсан улсын начин Б.Баатарцол /0/, аймгийн хурц арслан У.Береке /2/, аймгийн хурц арслан М.Еркебулан /2/, аймгийн арслан Э.Тамираа /2/, аймгийн заан Е.Көптилек /2/ нар нийт 11 даваа авчээ.

Барилдсан бөхчүүд давааны мөнгөө авах бөгөөд ялсан баг гурван сая төгрөгийг Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэгт, хожигдсон баг хоёр сая төгрөгийг Баян-Өлгий аймгийн иргэн Х.Бахадгүлийн эмчилгээнд хандивлах аж.

Өнөөдөр 20:00 цагаас Төв- Баянхонгор аймгууд барилдана.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж