Сурвалжлага: Цагаан идээ багагүй гүйлгээтэй байна

Хуучирсан мэдээ: 2023.02.03-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Цагаан идээ багагүй гүйлгээтэй байна

Сурвалжлага: Цагаан идээ багагүй гүйлгээтэй байна

Сар шинийн баяр дөхөж, зах, худалдааны төвүүд олны хөлд хэдийнээ дарагджээ. Баярын бэлтгэл дан ганц хэвийн боов, ууцаар тогтохгүй. Хүүхэд хөгшчүүд, ах дүү, хамаатан садан гээд орсон гарсан, амар мэнд эрсэн хүнийхээ гарыг цайлгаад гаргадаг.

"Нарантуул" зах нь бусад дэлгүүр хоршоог бодвол бараа таваар нь харьцангуй хямд.  Тиймээс сар шинийнхээ бэлтгэлийг базаараар хөдөө, орон нутгаас хүмүүс ирж "Нарантуул"-аар үйлчлүүлэх нь бий.

Цар тахлын улмаас сүүлийн гурван жил ёс төдий тэмдэглэсэн учир энэ жилээс монголчууд сар шинээ өргөн хүрээнд тэмдэглэхээр шийдсэн бололтой. Тэгвэл энэ сар шинээр иргэд гол төлөв юу худалдан авах бол гоёлдоо хэдэн төгрөг төсөвлөж байгаа талаар бид сурвалжлахаар зарим зах худалдааны төвүүдийг зорьсон юм.

"Нарантуул" худалдааны төвийн хаалгаар ороход ажлын өдөр байсан учир хөл хөдөлгөөн харьцангуй бага байлаа. Сар шинийн баярын гол гангараа бол мэдээж дээл байдаг. Дээлний тасгаар ороход өнгө загвар гээд нүд эрээлжлэм. Тус тасгийн худалдагчид өмнөх жилтэй харьцуулахад дээлний үнэ харьцангуй тогтвортой байгааг хэлэв. Хамгийн хямд дээл нь ихэвчлэн 200 мянган төгрөгөнд худалдаалагдаж байв. Гэсэн хэдий ч иргэдийн худалдан авалт өмнөх оноос муу байгаа гэлээ.

Зарим иргэдийн хувьд дээлний дотор, торго зэргийг худалдан авч өөрөө дээлээ хийж цагаан сараар гангарах төлөвлөгөөтэй байсан юм.

ИРГЭДИЙН ХУДАЛДАН АВАЛТ МУУДЖЭЭ

"Баялаг-Ундраа" худалдааны төвийн зүүн хаалгаар ороход цагаан идээний үнэр хамар цоргиж байлаа. Тус төсвийн цагаан идээний тасаг "Нарантуул" захын гаднах хувцасны лангуунуудаас ч илүү хөл хөдөлгөөн ихтэй байв.  Сар шинийн идээний нэг бол аруул, өрөм, сүү, зөөхий, шар тос.  Энэ жилийн цагааны идээний үнэ багагүй өсчээ.  Цагаан идээ зарах худалдаачид зав, чөлөөгүй худалдаа хийх. Тэдний хувьд сар шинийн өдрүүдэд л ашиг орлогоо олж авдаг аж. Тиймээс хүнтэй ч мэндлэх завгүй байлаа.

Хөдөө орон нутгаас сар шинийн бэлтгэлээ базаахаар нийслэлийг зорьж ирсэн хүмүүс "Нарантуул", "Баялаг-Ундраа" захаар заавал ордог.   Баруун аймгаас ирж, сар шинийн бэлтгэлээ базааж байгаагаа ярьсан иргэн "Өмнө нь сар шинийн бэлтгэл гэж багагүй бараа, бүтээгдэхүүн аваад явдаг байсан бол энэ жил заавал хэрэгцээтэй зүйлсээ авч байгаа"-гээ хэллээ. Жишээлбэл, цагаан сараар гангарах гутал хувцас, ойр зуурын хэрэглээний бараа авснаа торложээ.  Өмнө жил 30 мянган төгрөгийн үнэтэй байсан бараа энэ жил 60 мянган төгрөг, өөрөөр хэлбэл, бараа, бүтээгдэхүүний үнэ хоёр дахин нэмэгдсэн талаар иргэд хэллээ. Зарим иргэдийн худалдан авалт хийхээс илүүтэйгээр хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийхээ үнийг судалж яваагаа ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж