Ньюс хөтөч: Улаанбаатар хотын Ерөнхий менежер цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө

Хуучирсан мэдээ: 2023.02.03-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Улаанбаатар хотын Ерөнхий менежер цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө

Ньюс хөтөч: Улаанбаатар хотын Ерөнхий менежер цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө

Ньюс агентлаг өнөөдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 03-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


ТӨРИЙН ОРДОН
09:00 цагт: “Малчин эмэгтэйчүүдийн манлайлал” чуулган, Үндэсний зөвлөгөөн болно.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
10:00 цагт: НҮБ-ын Ази, Номхон Далайн Бүс Нутгийн Эдийн Засаг, Нийгмийн Комисс (ESCAP), Women Enterprise Recovery Fund буюу Эмэгтэйчүүдийн бизнесийг сэргээн босгох сангийн (WERF) санхүүжилтээр хэрэгжих “Эмэгтэйчүүдийн бизнесийг сэргээн босгох, өргөжүүлэх, өсөлтийг дэмжихэд чиглэсэн мэдээлэл технологийн компаниудад тэтгэлэг олгох хөтөлбөр”-ийн Монгол Улс дахь цахим нээлт, хэвлэлийн хурал болно. /“Зөвшилцөл” танхимд/

ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН
10:30 цагт: "1992 оны Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай юу? Яагаад? Шударга ёс, хариуцлагын тогтолцоог Үндсэн хууль баталгаажуулж чадаж байна уу?, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй цуврал нээлттэй хэлэлцүүлэг болно. Утас: 350002

"МОНГОЛ НЬЮС" МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад "Дэлхийд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн Чингис хааны Аугаа их өвийг Монгол Улсад аугаа их хөрөнгө оруулалт болгон зөв нутагшуулж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн хуульчлах" Мөнхийн санал хүргүүлж байгаа талаараа Чингис Хааны Дэлхийн Академийн Ерөнхийлөгч, S.A.I.R. Prince П.Давааням хэвлэлийн бага хурал зарлалаа.

ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
11:00 цагт: "Сар бүрийн 3: Цусаа бэлэглэх өдөр”-ийн 95 дахь удаагийн үйл ажиллагааг “Сэтгэлийн 1000 үйлс” ТББ-аас зохион байгуулна.

“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00 цагт: “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг Цагаан сараас өмнө өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжих болсон талаар иргэдийн төлөөлөл мэдээлэл өгнө.

11:30 цагт: Койны луйврын асуудлаар хохирогчдын зүгээс хэвлэлийн хурал зарлалаа.

Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙ
13:00 цагт: Япон Улсын Засгийн газрын “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд байгаль орчны салбарт богино долгионы холбоогоор тоноглогдсон 30 автомашиныг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болно. Утас: 88038882

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
14:00 цагт: Монголын ардын болон гавьяат багш хэмээх эрхэм алдар цолоор шагнагдсан 860 гаруй хүний түүхчилсэн намтар зургийн хамт нийтэлсэн Номын нээлт болно. /БСШУЯ-ны 407 тоот өрөөнд/

ХАНГАРДИ ОРДОН
14:00 цагт: Улаанбаатар хотын Ерөнхий менежер цаг үеийн асуудлаар болон "Манай хороо, миний гудамж" аяны талаар мэдээлэл өгнө. Утас: 99160069

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж