Тун удахгүй "Google"-ийг орлох ирээдүйн технологи ChatGPT

Хуучирсан мэдээ: 2023.02.03-нд нийтлэгдсэн

Тун удахгүй "Google"-ийг орлох ирээдүйн технологи ChatGPT

Тун удахгүй "Google"-ийг орлох ирээдүйн технологи ChatGPT

Хиймэл оюун ухаан хэрэглээнд нэвтэрч, хүмүүсийн аж ахуй, амьдралыг хөнгөвчилж, бидний ирээдүй гэж ярьж байсан зүйлс одоо цагт хүрэлцэн ирлээ. Хамгийн сүүлийн жишээ бол “ChatGPT”.


CHATGPT ГЭЖ ЮУ ВЭ?

ChatGPT бол хиймэл оюун ухаан дээр суурилсан чатбот систем бөгөөд Сан Францискод төвтэй “OpenAI” компани 2022 оны арваннэгдүгээр сард олон нийтэд танилцуулсан. Тус компани нь яриа таних автомат систем болох “Whisper” болон текстийг зураг, урлагийн бүтээл болгох “DALLE•2” бүтээлээрээ хэдийнэ танигдсан.

ChatGPT нь “GPT-3” технологийг хэрэглэдэг. “GPT-3” гэдэг нь “Generative Pre-trained Transformer 3” гэсэн үгийн товчлол бөгөөд хүнтэй төстэй текст үүсгэхийн тулд гүнзгий суралцах/deep learning/ аргыг ашигладаг авторегрессив хэлний загвар юм. Өөрөөр хэлбэл, энэ бол хэл боловсруулдаг хиймэл оюун ухааны загвар.

"Generative pretraining" сургалтын аргыг ашигладаг GPT-3 сургалтын загвар нь дараагийн үйлдлийг урьдчилан таамаглахуйц байдлаар бэлтгэгдсэн гэсэн үг. Үүний тулд анхны сэдэлжүүлэх, чиглүүлэх текст шаарддаг бөгөөд дараа нь тэр анхны текстийг ашиглан үргэлжлүүлдэг.

CHATGPT ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?

GPT-3 нь 175 тэрбум параметрийн хэлний загвар тул юу чадахыг нь тодорхойлоход амаргүй. Зөвхөн хэл дээр төвлөрдөг загвар учраас бичгийн болон ярианы үгийн талаар гүнзгий ойлголттой.

"ChatGPT"-г одоогоор дараах зүйлс өргөн ашиглаж байна.

  • Шүлэг, хошин элэглэл гэх мэт богино хэмжээний контент бичих
  • Судалгааны ажил гэх мэт урт агуулга бичих
  • Өргөн агуулгатай сэдвүүдийг энгийн хэлээр
  • Brainstorming сэдэв, санаа
  • Хувийн харилцаа холбоо /жишээ нь, имэйлийн хариу бичих/
  • Ярьдаг виртуал туслах
  • Урт агуулгыг богино хэлбэрээр нэгтгэн дүгнэх
  • Хэлний орчуулга
  • Маркетингийн агуулга
  • Програмчлалын хэлний туслах

Блог, нийтлэл, диплом, курсын ажил, компьютерын программ хангамж бичихэд их хугацаа ордог байсан бол одоо “ChatGPT”-ийг ашиглан хэдхэн секундын дотор бичиж болохоор болжээ. Гол нь юу хүсч байгаагаа сайн тодорхойлох хэрэгтэй.

CHATGPT ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

“OpenAI” компани нь хүний санал хүсэлтээс суралцах чадвар/RLHF/-ийг ашигласан. Тэд хяналттай нарийн тохируулга ашиглан анхны загварыг сургаж эхэлсэн. Хиймэл оюун ухаан сургагчид хэрэглэгч болон хиймэл оюун ухааны туслах хоёрын дүрд тоглож, оновчтой зөв асуулт, хариулт бий болгохын тулд харилцан яриагаар өрнүүлжээ.

Бататгалтай сургалт/Reinforcement Learning/ нь машин сургалтын загварыг сайжруулахад тусалдаг шагналын дохио/системийг ашигладаг. “OpenAI” нь оновч, чанарын үзүүлэлтээр эрэмблэгдсэн хоёр ба түүнээс дээш хариултуудыг харьцуулсан мэдээлэл цуглуулдаг. Энгийнээр тайлбарлавал, “Миний зуны амралт” гэсэн эх бичих даалгавар өгвөл “ChatGPT” оновчтой, зөв хариултуудыг цуглуулан нэгтэж, эрэмбэлж, шаардлагад нийцсэн хамгийн төгс хариултыг гарган.

“ChatGPT”-ийн дутагдал

ChatGPT хараахан төгс болоогүй байна.

  • ChatGPT нь өнгөрсөн онд болсон дэлхийн үйл явдлын талаар маш хязгаарлагдмал мэдлэгтэй
  • Таны асууж буй зүйлийг буруугаар тайлбарлаж магадгүй
  • Буруу, шаардлагад нийцээгүй мэдээлэл гаргаж болзошгүй
  • Хэтэрхий их зүйл шаардвал “ChatGPT” боловсруулж чадахгүй байх боломжтой

“ChatGPT” нь одоохондоо бета буюу хөгжлийнхөө эхний шатанд явж байгааг санаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж