Улаантнууд ногоорсоор айсуй... | News.MN

Улаантнууд ногоорсоор айсуй…

Улаантнууд ногоорсоор айсуй…

Ногоон үзэл бүхий улстөрчдийг тарвастай зүйрлэх болжээ. Тэднийг гаднаас нь харахад тарвастай адил ногоон ч дотогш өнгийвөл ууртай улаан үзэл дүүрэн. Товчхондоо зүүний үзэлтнүүд тарвасын төрөлд орох аж. Тэд нийтийн сайн сайхны төлөө нэрийдлээр чөлөөт зах зээлийн эсрэг зогсох төдийгүй бүхнийг төрд төвлөрүүлэхийн төлөө ямагт чармайх авай. Хөгшин Европ улс төрийн ногоон давалгаанд өртөж, байгаль орчныг дэмжигчид ардчилсан намуудаас бүтцийн хувьд илүү гарчээ. Гэхдээ энэ нь чөлөөт зах зээл явцгүй болсон гэхээсээ илүүтэй түүнийг жам ёсоор нь хөгжүүлэлгүй, төрийн оролцоог нэмэгдүүлж иргэдийн сонголтыг эдийн засгийн аргаар татах гэсэн амлалтаас үүдэлтэй гэвэл илүү дөхөх аж. Уур амьсгалын өөрчлөлт гэж хамгийн их ярих болсон  нь уур амьсгалын өөрчлөлтийн тухай биш, түүгээр дамжуулан иргэдийн айдаст дөрөөлж, илүү их эрх мэдэл, эдийн засгийн нөлөөллийг бий болгож, ирээдүйн эзэд болсон залуу сонгогчдод зориулсан социализмын брэндийг өөрчлөх явдал гэлтэй. Монголд нийтийн эрх ашиг, төрийн оролцоо, тэгш байдал гэх үгс маш их дуулдах болсон бол хувь хүний эрх чөлөө, хувь хүний халдашгүй байдал, хувийн өмч мартагдахад ойрхон иржээ.

НОГООН МАЛГАЙТНУУДААС НОГООН ҮЗЭЛ ХҮРТЭЛ

Хөх монголчууд шарлаж, шараасаа улаарчээ. Монголыг монголчуудаас нь хамгаалах гэсэн их гүрний үзлээр бид улаарав. Түүнийг хийхийн тулд өөрсдийг нь өөрсдийнх нь эсрэг үзлээр толгойг нь угааж, бодлыг нь хүлсэн бүхэл бүтэн үе бэлтгэсэн бөгөөд үүнд нь өөрсдөө ч хууртсан ногоон малгайтнууд оройлон оролцжээ, үндэстний хядлагыг хийжээ. Тэднийг өнөөдөр үзэхээ байсан ч өөр нэгэн зүйлд бүх нийтээрээ автсан нь ногоон үзэл. Ногоон хөгжлийн бодлого байв. Ногоон хөгжлийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолыг 2014 онд барууны гэгдсэн намыг төр барих үед УИХ-ын дарга болсон З.Энхболд батлуулсан юм. Гэвч хоёр жилийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар хөгжлийн бодлогын давхардлыг арилгах зорилгоор хүчингүй болгожээ.

Хүчингүй болгосон тэрхүү бодлогыг хүрэх үр дүн 2020 он гэхэд сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэл, технологийг хөгжүүлж, хүлэмжийн хийг бууруулах байв. Харин 2030 он гэхэд “…Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, өндөр үр ашигтай ногоон эдийн засаг, нийгмийн тэгш хүртээмжтэй тогтолцоо төлөвшсөн байна. Эдийн засгийн бүтцэд өндөр технологи, инноваци шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл давамгайлж, ногоон эдийн засагт шилжинэ…”гэж хуулийн сангийн хүчингүй болсон хэсэгт дурайх. Энэ бодлогыг өнөөгийн Засгийн газар өөр нэгэн ногоон бодлогоор сольсон нь "Тэрбум мод" хөтөлбөр. Хийж чадвал сайн хэрэг. Гэхдээ үүгээр дамжуулан татвар, тусламжийн мөнгийг үргүй зарцуулахгүй гэх баталгаа тун чиг ховрыг өнөөгийн төрийн төрх харуулаад байна.

…Сэргээгдэх эрчим хүчинд шилжих нь байтугай гадны хамаарлаасаа ч салж чадсангүй. Цагийн эрхээр хуучин даргын “хууль” ул болж, шинэ хөтөлбөр зул болов. Хүчингүй болсон бодлогын оронд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гарав. Өнгөрсөн хугацаанд ногоон хөгжилд хэдэн тэрбумыг зарцуулсан бэ гэдгийг тооцсон тооцоо өнөөдөр Монголд алга.

ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭВ: “ТӨРИЙН ОРОЛЦООГҮЙ ЭДИЙН ЗАСАГ ГЭЖ ҮГҮЙ” 

Өнөөгийн ерөнхийлөгч нэгэн удаа ийн айлдсан билээ. Гэхдээ үүнд түүнийг гэхээсээ илүүтэй түүнд зөвлөж буй эдийн засагчдаас илүү болгоомжлох хэрэгтэй. Цөөхөн монголчуудын тахалд талхилуулж, эдийн засаг уналтад орж байхуйд Монголын өрийн таазыг хүртэл өндөрсгөж буй нь хүний эрх, эрх чөлөө ярьсан цөөхөн хэдэн хөгийн олигархиуд төдийгүй тэд л өөрсдийн амин шуналын тулд олонхын амин чухал эрх ашгийг зольж, улсаар нь зовлонгийн далайд живүүлэх тухай зөвлөхүүд нь зөвлөснөөс зайлахгүй. Мэдээж тэрхүү байдал цаашид үргэлжилсээр ахуйд ядуурал, зовлон нүүрлэж, улс орныг уруудан доройтуулан, шулан мөнжихөөс өөр олигтой зүйл авчрахгүй гэдгийг хэд хэлэхээ мартахгүй. Улс орныг удирдаж буй хүн тийм зүйлийг хаанаас хүсэх билээ. Тиймээс л тийн сэлэм эргүүлсэн хэрэг. Гэтэл ийм үзэл бидний хайртай багш Ленин багшаас, Карл Марксаас ч өмнө дэлгэрсэн социализмын суурь догма ажээ. Тэр ёсоор социализм, капитализмын хоёрын дундуур авах гээхийн ухаанаар хандах ёстой.

Түүний тулд шударгуу төр оролцох хэрэгтэй. Ингэхгүй бол бизнесийнхэн ажилчдаа, жирийн иргэдийг шулан мөлжинө гэж тэд номлох авай. Ингэснээр дарангуйллаас зайлаад зогсохгүй зэрлэг капитализмаас ангижрах аж. Өнөөгийн Монголын нийгмийг зэрлэг капитализм гэж тодорхойлогчид бишгүй бий. Тиймээс өмчийг хураа, дүүжил, шоронд хий, шонд өлгө гэх сэдэл өгөх төдийд л хоолгүй шахам хорссон иргэд уухайлан давалгаалж байна. Хуучнаа санагалзсан дундаас дээш насныханд тэдний тавих санал нь үнийн хяналт. Ардчиллаар замнасан 30 гаруй жилийн хугацаанд мах, эрчим хүч, үр тариа, шатахуунд үнийн хяналт тогтоосоор ирсэн. Үр дүнд нь малчин монголчууд хамгийн өндөр үнээр махаа авдаг төдийгүй гадагш гаргах гэхнээ шаардлагыг нь хангахгүй, аян хэрэгжүүлээд үр тариа, гурил будаагаа өөрсдийгөө хангаж чадахгүй, эрчим хүчний хувьд гаднаас хараат явж ирэв. Бид эрчим хүчний хувьд гаднаас хамааралтай хэр нь цахилгаан үйлдвэрлэгчид, тэдэнд нүүрс үйлдвэрлэгчид нь байнгын өртөгөөсөө хямдаар борлуулж ирсэн төдийгүй, өрөнд баригдаж, өргөтгөл хийх нь байтугай өнөө маргаашгүй ашиглалтаас гарахад хүрчээ. Мэдээж энэ бүхний үнийг барихын тулд байнгын татвар төлөгчдийн мөнгөнөөс татаас олгож ирсэн. Хамгийн сүүлд гэхэд АИ92 бензинийн гаалийн татварыг он дуустал тэглэв. Гэлээ гээд хямдарчихсан юм алга. Шалтгаан нь аливаа нэг үйлдвэрлэгчийн үнийг төрөөс тогтоосноор тухайн үйлдвэрийг алдагдал хүлээхэд хүргэдэг. Учир нь тухайн үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эд, бусад зардлыг үнийг дахин тогтоох хэрэг гарна. Ингэснээр нийлүүлэлт нь багассаар бүх шатанд зохицуулалт хэрэгтэй болох үед чөлөөт зах зээл үгүй болно. Эл үед хувь хүний сонголт үгүй болж, төр таны худалдан шийддэг аж.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГ ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛД ГАРАХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх гэх гоё зорилготой байгуулагдсан ч эцэстээ улстөрчдийн “хөнжлийн” болтлоо жижгэрч, хэдэн их наядаар тооцогдох хөрөнгөөр тоглосныг өнгөрсөн өдрүүдийн хангалттай сонслоо. Эко, ногоон хороолол, үйлдвэрлэл нэрийн дор улстөрчид танил тал, давуу эрхээрээ яаж ногоортол нь идээ бээрэнд нь бариулсныг бид харлаа. Тэр ч бүү хэл, зээлээ хөөцөлдөж байхдаа эргэн төлөхгүй гэдгээ ярьж байсан нь ил болох жишээтэй. Хамгийн гол нь тэрхүү но-той, ноцтой зээл болгоны ард улстөрчдийн нэрс гарч байсан нь факт. Энэ хэрэг төр хөгжлийн нэр барьж бизнесийн салбарт, эдийн засагт ямар нөлөөлж, хэн юу үйлдвэрлэж, хэнээс данхар төр юу худалдаж авахыг, хэнд ямар цалин, хэдэн хувийн хүүтэй зээл олгохыг шийддэг болсныг бодит баримт болов. эрх мэдэлтнүүд бүгдийг чиглүүлдэг болсон төдийгүй идээ бээрэндээ баригдаад хэнийг, хэрхэн яллахыг ч мөн шийдэж байна.

 

НОГООН ДАВАЛГАА

Европоос гаралтай ногоон намууд өөрийн гэсэн өнгө төрхийг олж, үзэгдэл болсон цаг хугацаа 1970-аад оноос эхлэлтэй аж. Ингэхдээ тэд хүний зүй зохисгүй үйлдэл байгаль дэлхийг өөрчилж, уур амьсгал, ус, амьтанд хүртэл сөргөөр нөлөөлөх болсныг гол үзэл болгох ажээ. Залуус ногоон үзэлд голчлон татагддаг нь тэдний гал цогтой залуу нас, аливаад сохроо авдаг, амар хялбараар асуудлаа шийддэг, эдийн засгийн хувьд эрх чөлөөнд хүрээгүй, сургалтын төлбөрөөс эхлээд үй олон асуудалтай ч түүнийгээ олох боломж хязгаарлагдмал байдаг нь олз болоход ойрхон аж.Германд анхны байгаль орчны улс төрчид цөмийн эрчим хүчний эсрэг жагсаал хийв. Тэд олон нийтийн дэмжлэг авч чадсан төдийгүй зорилгодоо хүрснээр бусдаас эрчим хүчний хамааралтай болж, өвлийг хэрхэн давах вэ гэх асуулт өнөөдрийнх нь толгойны өвчин болжээ. Германы өрх бүр үүний төлөөсийг төлж байгаа бөгөөд асар өндөр үнээр эрчим хүч хэрэглэж байна. Бидний хэрэглээтэй харьцуулбал даруй 5-6 дахин өндөр үнээр тэд эрчим хүчээ авч байна.

Гэвч сонирхолтой нь, ногоонтнууд зүүний дайсантай болсон нь үйлдвэрчний эвлэлүүд аж. Тэд ногоон бодлогыг эсэргүүцэгчдийн тэргүүн эгнээнд буй бөлгөө. Учир нь манайхаас бусад үйлдвэржсэн орнуудад олон ажлын байр хүнд үйлдвэрт буюу түүнтэй холбоотой хэвээр байна. Харин ногоонтнууд хүнд үйлдвэрийн эсрэг зогсох билээ.

Нүүрс дэлхий дээр үнэ цэнэтэй байсаар байгаа төдийгүй Монголын эдийн засагт ч зонхилох ач холбогдолтой. Түүнээс ямар их ашиг хүртэж байгааг нүүрсний хулгайн хэрэг харуулаад өглөө. Монголын нийслэлд нүүрс түлэхийг хориглосон ч нүүрс монголчуудын гол түлш хэвээрээ л байна. Түүний ачаар ажилтай, орлоготой, галтай, хоолтой байгаа хэдэн мянган өрх бий бол тэднээс дутахгүй шимигч арми бий болжээ. Төрийн мэдэлд байгаа ганцхан компанид гэхэд 50 гаруй огт ажилдаа ирдэггүй хэр нь зүгээр цалин аваад явж байдаг хувалзнууд ил болов.

2020 оны сонгуулийн өмнө эрх баригчид уул уурхайн лицензүүдийг цуцалж, гол горхи, байгаль орчноо хамгаална гэж шоудсан нь тэднийг өнөөдрийн үнэмлэхгүй олонх болгосон. Тиймээс байгальд, нутаг усандаа хайртай Монголд хүнд улаан бус ногоон харагдах нь өнөөдөр ашигтай. Гэвч сонгуулийн дараа тэдгээр лицензийг өөр нэгэн эрх мэдэлд ойрхон этгээдүүд сэргээлгэсэн сэтгэл эмзэглүүлсэн биз ээ. Төрийн эрх мэдэл нэмэгдэж, ард түмний нэрийн өмнөөс булаан дээрэмдэх тусам бидний амьдрал уруудаж байна.

НОГООН ДЭЛХИЙ

Ногоон намын хөдөлгөөн нь хуучин социалист үзэл санааг дахин таниулах явдал байв. Ногоонтнууд хаана ч засаглаж байгаа төдийгүй улс орон, орон нутгийн засаг захиргаа эрчим хүчний татаас, халамжийн зардлыг нэмэгдүүлснээс болж алдагдал асар их хэмжээгээр нэмэгдүүлсээр иржээ. Карл Маркс, Фридрих Элгельс нарын “Коммунист намын тунхагт” каптализмыг алхам алхамаар социализмд хүргэх 10 төлөвлөгөө гээчийн дийлэнх нь Монголд хэрэгжсэн талаар өмнө дурдсан. Түүнийг ногоонтнуудын амнаас гарах хий болгоноос алгасалгүй сонсох вий. Тэгвэл тэд капитализмыг социализмд хувиргах хоёр аргачлал бодож олсны нэг нь өнгөрсөн зуунд Монголд феодалийн мал, хөрөнгийг хураахаар хэрэгжсэнтэй ижил бол хоёр дахь нь Герман маягийн халамжийн төр, түүний төлөвлөгөөнд захирагдахыг шаардах аж. Өнөөдөр өөрсдөө өрмийг нь хамаад, хусмыг нь маниустаа хишиг болгон тараадаг халамжийн тогтолцоо бий болсныг дурдах илүүц биз ээ. Хэрэвзээ дэлхий сүйрэхдээ хүрвэл тэр нь хүнээс шалтгаалах нь юу л бол… Харин ногоон болох гэсэн хөгжилтэй орнууд ч өөрсдөө хөлдөж үхэх аюултай нүүр тулж байна. Энэ талаарх бишгүй баримтыг олж харахыг хүсвэл хаанаас ч олж харах боломжтой. Дэлхийг аврахаас өмнө өөрсдийгөө бодох нь утаатай бидний, урд яваа тэдний асуудал хэвээрээ байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ГАРЦАА ОЛЦГООЁ 2023-02-03 103.111.68.3

ТАВИАД ХИЙЖ ЭХЭЛСЭН БОЛ УЛС ОЙЛГОХООР БАЙЛАА. ДААНЧ ЧАДААГҮЙ ХООСОН ХӨДӨЛМӨРЛӨХГҮЙ БАЯЖИХИЙГ БОДОГСОД БОЛСОН ДОО,МАНАЙ ЧАДАЛТАЙ ГЭХ ҮНДЭСНИЙ КОМПАНИУД ИЙМ Л БАЙНА ЯАМААР Ч ЮМ.ЭЭ БОЛ БИДНИЙ ЧАДАЛ ХУВИЙН ХЭВШИЛ МААНЬ НИЙТЭЭРЭЭ ТИЙМ САЙНГҮЙ ҮЕД УЛС ӨМЧИНДӨӨ ЭЗЭН СУУГААД ХӨГЖҮҮЛ ХАРИН ҮҮНИЙДАРАА ТОДОРХОЙ ҮЕ ШАТТАЙ ОЛОН НИЙТИЙН БОЛГОХ НЬ ХАМГИЙН ЗӨВ ГАРЦ ХАРАГДАЖ БАЙНА

Avatar

САЙН БОДОЦГОО 2023-02-03 103.111.68.3

УР НЬ ХӨНГӨН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРАА БУЛШИЛСЭН ГАНЦХАН НООЛУУР БОЛОВСРУУЛАХ САЛБАРАА Л АВЧ ҮЛДСЭН. УГ НЬ ХУВИЙН ХЭВШИЛ УЛСЫН АЧААГ ҮҮРЧ ЯВАХ НЬ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗНДСЭН СУУРЬ ЗАРЧИМ ХАРИН МАНАЙД ҮҮНИЙГ АВЧ ЯВАХ БОЛОВСОН ХҮЧИН БҮХИЙ КОМПАНИ ГАНЦ НЭГ Л БАЙНА ЭНЭ БОЛ MCS БУСАД НЬ САНАА БАЙВЧ САЧИЙ НЬ ХҮРДЭГГҮЙ. ЖИШЭЭ АВЬЯАЛ ДАА ХХБ ӨӨРИЙН ОХИН ЪОМПАНИУДААРАА ДАМЖУУЛААД УЛС ОРНЫ СТРАТЕГИЙН ГЭХ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ХУВЬЧЛАЖ АВСАН ДААНЧ АЖИЛЛУУЛЖ ЧАДААГҮЙ ХООСОН НЭРИЙН ДОР АУЛГАЙЛ ХИЙСЭН,УГ НЬ ЗӨВЭХЛЭЛЭЭ

Avatar

ДЭМЖЭЭД ӨГӨӨРЭЙ 2023-02-03 103.111.68.3

ТӨРИЙН ӨМЧИЙГ БАГАСГАЖ ОЛОН НИЙТИЙН БОЛГОХ НЬ ТУЙЛЫН ЗӨВ ЭНЭ БОЛ ОНОЛ ЮМ ХАРИН БОДИТ БАЙДАЛ ДЭЭР БОЛ ОЛОН НИЙТИЙН ӨМЧ МААНЬ ЯВААНДАА ЦӨӨНХИЙН ГАРТ ОЧДОГ НЬ БАТЛАГДСАН ХУУЛЬ МОНГОЛД БОЛ, ӨНӨӨДӨР БИД 90 ОНЫ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛААР УЛСТӨРИЙН ХУВЬД ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БОЛСОН ЭНЭ БОЛ САЙН ХЭРЭГ ГЭХДЭЭ УЛС ТӨРТЭЙ ХАМТ ЯВАХ ЁСТОЙ ЭДИЙН ЗАСГАА ТОЛГОЙ ХООСОН ХИЙ ОНОЛ ЯРЬСАН ЭДИЙН ЗАСАГЧ НЭРТЭЙ УЛСТӨРЧДИЙН ГАЙГААР ДУУСГАСАН ОДОО ТЭГЭЭД ЮУ ҮЛДЭВ,. АРЬС НООСОО ДОТООДОД БОЛОВСРУУЛЖ ЧАДДАГ БАЙСНАА 100 %УСТГАСАН.

Avatar

Зочин 2023-02-03 66.181.178.195

ардчилал нэртэй капитализмаас Улаантнууд нь хавьгүй дээр хэн нэг нь алт нүүрсэн дээр сандайлчихаөд хагарталаа баяжиж ард түмнийг ядуу зүдүү байлгахгүй

Avatar

Зочин 2023-02-03 66.181.190.225

Дэлхийн хамгийн баян 10 хүрэхгүй хүний хөрөнгө дэлхийн хүн амын бараг 50 хувь буюу 3 тэрбум гаруй хүний хөрөнгөтэй тэнцэж байгаа гэсэн.Мөн дэлхийн хүн амын ганц хувь нь дэлхийн баялагийн 99 хувийг өмчилдөг ч гэдэг.Энэ бол ардчилал хүний эрх гэсэн сайхан үгээр халхалж нийгмийг мөлжигч барууны хөрөнгөтний харгис үзлийн үр дүн биш үү.Одоо эд нар Орос хятад бусад орны тусгаар тогтнолыг устгаж, дэлхийд ганцаар ноёрхолоо тогтоох,колоний шинэ систем буй болгох гэж оролдож бүр халуун дайн өдөөж байна

Avatar

Зочин 2023-02-03 202.55.188.116

Hahahahahahha

Avatar

Зочин 2023-02-03 103.229.121.4

Байден хэд хоногийн өмнө цөмийн зэвсгээс илүү уур амьсгалын өөрчлөлт аюултай гэж өөрсдийнхээ цөмийн з****г хэрэглэхээр бэлтгэж байгаагаа зөвтгөж ярьсан. Цөмийн з****г дэлхийг байхгүй болгох тул Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажил хэрэггүй болно

Avatar

Зочин 2023-02-03 66.181.190.225

Цөмийн зэвсэгтэй нэг орныг устгахаар барууны хөрөнгөтөн 50 орон бүлэглэн дайрч байгаа нь цөмийн дайн үүсгэж дэлхийг бүхэлд нь сүйрүүлэх хорт санаархал л биз дээ. Барууны хөрөнгөтнүүд дэлхийг ганцаар ноёрхохын тулд ямар ч гэмт хэрэг үйлдэхээс буцахаа больсон байна.Хятад Орос Энэтхэг зэрэг бусад орон барууны мөлжөмтгий харгис эдийн засгийн загвараас өөр загвараар асар хурдан хөгжиж эдийн засаг нь мэдэгдэхүйц тэлж байгаа нь эд нарыг үхтэл айлгаж байна

Avatar

Зочин 2023-02-03 64.119.27.24

Тэгвэл хэт барууны харгис чи, х****л хэрүүлийн бузар чи ногоон Дэлхийг үзэн ядах юм байна.Харин та нар сонгуулиар улаантан болчихдог, үгүй гэхүү.Чи МАН-ын хөтөлбөрийг давсан популист амлалтаар ард түмнийг хуурдгаа юу гэхэв. Социализм, коммунизм хүн төрөлхтний мөрөөдөл гэдгийг мэдэхгүй гөлөг үү

Avatar

Зочин 2023-02-03 202.9.40.30

энэ сайтад Элбэгдоржийн гар хөл болсон түүний хамсатангууд л юм бичдэг. Монгол улсыг МАН өдий зэрэгтээ авч явна. хэрвээ Ан засгийн эрх барьж байсан бол өдийд хоёр хөрш хилээ хаачихсан бас бензин гэж зүйлээр дутагдчихсан арчаагүй улс байх байсан. АНУ манайд туслаж чадах ч үгүй. Хоёр хөрш маань нутаг дээгүүрээ болон агаарын орон зайгаараа Монгол руу юу ч нэвтрүүлэхгүй гэх байсан. юм болгоныг улс төржүүлдэг АН-ынхан баяжижи хөрөнгөжихөө л бодно. Улс орныхоо эрх ашгийг хэзээ ч бодож байгаагүй.

Avatar

Иргэн 2023-02-03 192.82.74.194

Эргүү сэтгүүлч минь чи уух ус, зулгаах өвсгүй болсон цагт дэлхийн дулаарлын мөн чанарыг ойлгох байх. Наана бол чиний ухаан хүрэхгүй юм шиг байна

Avatar

Зочин 2023-02-03 202.21.107.18

Mongold sotsializm butsaj irne. Hun torlohtonii hamgiin sain togtoltsoo

Avatar

(0))) 2023-02-03 45.117.35.38

(0)))

Avatar

Hahha 2023-02-03 202.55.188.116

Hahahhahahahahhahaha

Avatar

Зочин 2023-02-03 202.21.99.51

мэдрэлтээл

Avatar

Зочин 2023-02-03 103.26.195.88

Zuv bichsen bn,unendee yag l iim bn hezee MAN ii hulgaich luivarchdaas salna daa,ene hulgai ni buh salbar,baiguullaguud ruu ni nevtersen bn sh dee,tegeed odoo buruutniig ni todruulah nereer sursan zangaaraa busdad buruug tohoh,uursduu usnaas huurai garah arga zali zohioj bn zarim hulgaigaa bur tegs geed martagnuulaad orhih arga hereglej bn daa

Avatar

Зочин 2023-02-03 66.181.179.231

Ногоон энэ тэр чинь худлаа шүү дээ. Дэлхийн өөрийнх нь циклт өөрчлөлт явагдаж буй. Хүний нөлөө үүнд өчүүхэн бага. Их мөстлөг болоход нэг галт уул дэлбэрээд л тоос нь дэлхийг удаан хугацаанд бүрхсэн, үүнээс болж хүйтэрсэн тухай ШУ тогтоосон. Дэлхийн өөрчлөлт цаг нь болохоор ногоонтой ногоонгүй явагдана. ЕХ ногоон болох гээд яаж ЭЗ нь сүйрч байгааг харж бна уу. Ганцхан өвөл огцом хүйтрэхэд бүх ногоон зүйл нь зогсож, хөлдөж үхэхдээ тулж байна. Ийм өөрчлөлт ойрын үед хичнээн тохиолдохыг хэн мэдлээ.

Avatar

Зочин 2023-02-03 66.181.160.78

Hog saitiig hog novshnuudtai ni ustgaval taarna

Avatar

Эр эмлэгчийн төлөвлөгөө 2023-02-03 45.117.35.33

Элбэгдоржын төлөвлөгөө бол Монголыг солонгын өнгөтэй далбаагаар гоёж ЛГБТ үүдийн орон болгох байлаа.

Avatar

Зочин 2023-02-03 119.40.103.6

Сайн бичсэн байна шүү

Avatar

үнэн 2023-02-03 202.21.126.82

Яг голыг нь олж харж, хэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж