“NEWS” агентлаг “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочноор Дэлхийн аварга, 19 настай Геннисийн амжилтын эзнийг онцолж байна. Түүнийг Тамирын Тэнүүн гэдэг. “Гениссийн ном”- нд бичигдэхээр болсон түүний хувьд ой тогтоолтын спортоор тав гаруй жил хичээллэж байгаа аж. Ингээд түүнийг танилцуулъя.
ТАМИР ТЭНҮҮН
2003.03.10
Суралцаж буй сургууль
ШУТИС-ийн "Мэдээлэл холбоо технологийн сургууль"-ийн хоёрдугаар курсийн оюутан
Биеийн өндөр
170 см
Хэлэх дуртай үг
Эзэн хичээвэл заяа хичээнэ
Хайртай амьтан
Pikachu
Сошиал хаяг
Tenuun Tamir /facebook/, tenuuntennn /instagram/
-ДЭЛХИЙН АВАРГА БОЛСОНД ТАНЬ БАЯР ХҮРГЭЕ. АВАРГЫН ЦОМ АВСАН ТЭМЦЭЭНИЙХЭЭ ТАЛААР МАНАЙ УНШИГЧДАД ЯРЬЖ ӨГӨӨЧ?
-Ой тогтоолтын 31 дэх удаагийн ДАШТ маань өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд онлайн хэлбэрээр зохион байгуулагдан нэгдсэн дүн нь сарын дараа зарлагдсан байдаг. Тухайн тэмцээнд ой тогтоолтын спортын 10 төрлөөр оролцсон байгаа. Тамирчин бүр 10 төрлөөр оролцож нийлбэр дүнгээ тооцуулан байраа эзэлдэг. Энэ тэмцээнд 23 орны нийт 403 тамирчин оролцсон. Энэ тэмцээнд оролцоод дэлхийн аварга болсноос гадна найман алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль авсан амжилттай байгаа.
-ГЕНИССИЙН НОМД БИЧИГДЭХЭЭР БОЛСОН ГЭХ МЭДЭЭЛЭЛ БАЙСАН. ОЙ ТОГТООЛТЫН 10 ТӨРЛӨӨС АЛЬ ТӨРЛӨӨР НЬ ХИЧЭЭЛЛЭДЭГ ВЭ?
-Би нийлбэр оноогоороо манлайлахын тулд бүх төрлийн оноогоо сайн байлгах ёстой. Тиймээс бүх төрөлдөө шаргуу бэлдэн жигд үзүүлэлттэй байхыг хичээдэг. "Хурдны тооны марафон" төрөлд 5 минутад 624 цифр цээжилж алдаагүй санаснаар дэлхийн рекордын эзэн болж “Гиннесийн ном”- нд бичигдэхээр болсон. Ой тогтоолтын ДАШТ дээр эвдэгдсэн рекордууд автоматаар Гиннесийн номд бичигдэх эрхтэй байдаг.
ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХ БОЛСОН ШАЛТГААН?
-Би бага байхаасаа сэтгэхүйн тоглоомуудаар тоглох дуртай хүүхэд байсан. Дунд ангидаа ой тогтоолтын спортын талаар олж мэдээд хичээллэх сонирхолтой санагдаж энэ спортод эргэж буцалтгүй дурласан байдаг. Одоо таван жил гаруй хугацаанд хичээллэж байна.
-АНХНЫ ТЭМЦЭЭНИЙ ДУРСАМЖАА ХУВААЛЦААЧ?
-Анхны тэмцээн 2018 оны Ой тогтоолтын УАШТ байсан. Тухайн үед туршлага муу маш их сандралаас үүдэн алдаа гаргасан байдаг. Анхны тэмцээн маань одоо гаргаж буй амжилтын маань гүүр юм.
-АЛИВАА ТЭМЦЭЭН УРАЛДААНД БЭЛТГЭЛ МАШ ЧУХАЛ БАЙДАГ ШҮҮ ДЭЭ. БЭЛТГЭЛЭЭ ХЭРХЭН ХИЙДЭГ ВЭ?
-Бүх төрлөөрөө дагнан гэртээ болон академи дээрээ очоод бэлтгэлээ хийдэг. Мэдээж бэлтгэл хийх арга техник хүн бүр харилцан адилгүй байдаг. Миний хувьд гэртээ илүү их төвлөрч бэлтгэлээ хийх дуртай. Ганцаараа байхдаа өөрийгөө илүү мэдэрч чаддаг.
-АЛДААГҮЙ ТОГТООХОД ЯМАР АРГЫГ ИХЭВЧЛЭН АШИГЛАДАГ ВЭ?
-Ой тогтоолтын хамгийн хялбар арга бол “Төсөөлөх арга” юм. Ямар нэгэн тоо, хүн эд зүйл гэх мэтээр цээжилдэг. Тэгээд дараа нь зүйлээ төсөөлөлдөө тулгуурлан эхнээс нь бодож алдаагүй санадаг байгаа.
-ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХИЙН ДАВУУ ТАЛ НЬ ЮУ ВЭ?
-Дан ганц хичээл ном гэлтгүй амьдрал дээрх бүхий л зан төлөвийг суулгаж чаддаг спорт . Энэ спортоор хичээллэхийн хэрээр илүү их нухацтай, тунгаан бодох эргэцүүлэх чадвар нэмэгддэг. Түүнчлэн харилцах харилцаа, хандлага хийгээд сэтгэх чадвар илүү хөгжинө.
-ЦААШДЫН ЗОРИЛГООСОО ХУВААЛЦААЧ?
-Тэнүүний гаргаж буй үзүүлэлтүүд дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа ч гэсэн надаас илүү хэн нэгэн гарч ирэх учир ханаж болохгүй. Цаашид завтай үедээ тэмцээн, уралдаандаа оролцож амжилтаа улам бүр ахиулах болно. Ой тогтоолтоосоо гадна ирээдүйд технологийн салбарт IT инженер болохоор суралцаж байгаа. Хичээлээ сайн хийж чадварлаг боловсон хүчин болохын тулд ихэнх цагаа сургуульдаа зориулах болно.
-ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХ ГЭЖ БУЙ ДҮҮ НАРТАА ЮУ ГЭЖ ЗӨВЛӨХ ВЭ?
-Ой тогтоолтын спорт нь маш олон амьдралын чадварыг сургаж өгдөг. Бэлтгэл хийж байгаа бол сэтгэл зүрхээ зориулах нь маш чухал. Хамгийн гол нь тууштай байх ёстой. Хэдий шантарсан ч гэсэн өөрийгөө босгоод ирэх хүч, өөртөө итгэх итгэлтэй байх хэрэгтэй.
Зочин 2023-02-03 103.57.93.150
сурвалжлагч минь 5 гаруй жил биш 5 жил гаруй гэж бичээч дээ
Зочин 2023-02-03 90.193.251.156
ҮНЭХЭЭР ГАЙХАМШИГ. БИДНИЙ ЖИНХЭНЭ БАХАРХАЛ
Зочин 2023-02-03 88.230.50.30
Ёстой гайхамшигтай охин. Баяр хүргэж улам их амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе1 Монголын бүх дунд сургуулийн хичээлийн хуваарьт ой тогтоолтын аргыг албан ёсоор оруулах хэрэгтэй. Мөн Хатанбаатар багшид тэр гавьяат, ардын, баатар гэх мэт цолоо өгөөч!
Зочин 2023-02-03 202.9.40.30
Дэлхийн рекордоо улам ахиулаарай.
Зочин 2023-02-03 202.131.225.53
Генисс бишээ Гиннесс
Зочин 2023-02-03 66.181.189.71
гиннес ч биш шүү. гинэс гэж бичвэл илүү ойр болно
Зочин 2023-02-03 103.26.195.88
Mash sain bn amjilt
Зочин 2023-02-03 192.82.88.245
Иргэд нь сод ухаантай, газар нутаг нь өргөн уудам, газрын хөрс нь эрдэс баялагаар дүүрэн, ИЙМ УЛСЫГ ӨНӨӨДӨР ХЭН ИЙМ АРЧААГҮЙ, ЯДУУ АМЬДРУУЛЖ БАЙНА !!!!!!!!!!!!!!! ЭД БОЛ ӨНӨӨДӨР ТӨРД ШУРГАЛСАН ХУЛГАЙЧИД, ӨӨР ХЭН Ч БИШ ЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ
Зочин 2023-02-03 188.162.254.59
Харин тиймээ УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!
Монгол хүү 2023-02-03 64.119.29.63
ИЙМ САЙХАН МОНГОЛЫН УДАМ УГСАА, ҮР ХҮҮХДҮҮД МИНЬ ҮНЭХЭЭР ГАЙХАМШИГТ ӨВӨГ ДЭЭДСҮҮДИЙН ЗАЛГАМЖ МӨН ГЭДГЭЭ БАТАЛЖ БАЙГАА НЬ ЮУТАЙ САЙХАН БИЛЭЭ. ИРЭЭДҮЙД ДЭЛХИЙГ ЗАЛАН ГИЙГҮҮЛЭХ МОНГОЛ ЯС ЦУСНЫ МИНЬ ЗАЛГАМЖУУД ДАА ЭНЭ ЕРТӨНЦИЙН ХАМАГ САЙН САЙХАНЫГ ЕРӨӨЕ.
ОДОО ЭНЭ МОНГОЛЫН УЛС ТӨРД ХАР АМЬ, ХОМХОЙ ЗАНГААР, ХООСОН ГУЙЛГАЧИН СЭТГЭЛГЭЭТЭЙГЭЭР ОЛНЫ ХӨРӨНГӨНӨӨС ХУЛГАЙЛЖ ДҮҮРГЭХ ГЭЖ ОЧСОН УИХ -ЫН ГИШҮҮН НЭРТЭЙ ХУЛГАЙЧУУДЫН ТОЛГОЙЛОГЧ НАРЫГ УДАМ ҮЕЭР НЬ ТЭНГЭР ГЭСГЭЭЖ ХАЙЛУУЛАН БУСДАД ОЙЛГУУЛААСАЙ.
Зочин 2023-02-03 64.119.27.103
Монгол яагаад ийм олон хулгайчтай бна вэ ?! Шуудхан хариульяаa !
Соц. үед буюу урьд зууны сүүлийн хагаст 2-3 үеэрээ ӨМЧГҮЙ басных юм шүү дээ !
Үүнийг хэн ч олж хардаггүй, олж харахыг ч хүсдэггүй !
Зочин 2023-02-03 90.193.251.156
энэ хулгайчууд чинь соц нийгмийн үед зарим нь бараг төрөө ч үгүй зарим нь жаахан хүүхэд байжээ. зүгээр л хулгайчууд . Жирийн сайхан хүмүүжилтэй хүн бол хэдэн үеэрээ өмчтэй ч байсан өмч гүй ч байсан хулгай хийх гээчийг огт хүсэхгүй бүр жигшэж амьдардаг.
зочин 2023-02-03 66.181.182.99
Дэлхийд монголынхоо болон өөрийнхөа нэрийг гаргаж оюун ухаанаараа геннесийн номонд бичигдэх алдар гавьяа байгуулсан охинд сайн сайханыг ерөөж цаашдаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөае.
УНШИГЧ 2023-02-03 43.242.242.140
МОНГОЛ ХҮМҮҮН БОДОЛ СЭТГЭХҮЙН ӨНДӨР ЧАДВАРТАЙ УЛС ШҮҮ. ИРЭЭДҮЙД ИЙМ ЗАЛУУС МОНГОЛЫГ АВЧ ЯВНА
Зочин 2023-02-03 188.162.254.59
Гое!