Нэгд, хавар ирж байгаа, хоёрт, синдром нь хөдөлсөн, гуравт, сонгуульд бэлтгэсэн горилогчид элдвийг санаж, сэдэх нь нэмэгдэв. Угаасаа Монголын улстөрчид хувийн ашиг сонирхлынхоо төлөө гэрээ нурааж, оронгоо тонохоос сийхгүй. Нэр хөөж, улстөр хийж байвал эцсийн үр дагавар тэдэнд хамаагүй, хаданд чимээгүй.
Үүний хамгийн том жишээ нь, Гашуунсухайтын төмөр зам. Ашиглалтад орсон төмөр замаа Монгол Улс ашиглаж чадахгүй мухардчихаад сууж байна. Нэг километрыг нь нэг сая 460 мянган ам.доллараар барьсан төмөр замаар нэг тонн ч шороо зөөсөнгүй, нэг ам.доллар ч гаднаас орж ирсэнгүй. Улс төр талаасаа хоржоонтой, эдийн засгийн хувьд хохиролтой бүтээн байгуулалт гэвэл энэ л байх. Монгол Улс нүүрсээ төмөр замаар биш авто машинаар тээвэрлэж буй нь манай гол өрсөлдөгч Оросод ашигтай. Нүүрс нь хямд, зардал өндөр байх нь урд хөршийн ченжүүдэд хэрэгтэй. Тэгэхээр улстөрчид гэнэт “энтертаймент” хийж, төгрөг мөнгө яриад эхэлбэл ард нь улс төрийн асар том ашиг сонирхол бий гэсэн үг. Том эдийн засагт хор, хохирол дагуулна гэсэн үг. Тоогоор их оролдвол эдийн засгаа татаж унагахын цондон юм.
1.
“Эрдэнэт” дээр нэмэгдээд “Эрдэнэс Тавантолгой” гэж улстөрчдийн сааж иддэг саалийн үнээ нэгээр нэмэгдсэн биш улсын хэрүүл зовлон хоёроор үржигдэв. Цагдаа нар нь шуудай нүүрсний хэрүүл хийж явах хойгуур гаалийнхан нь вагон нүүрсийг нүдээ аниад гаргачихдаг байсан баригдав. Төрийн өмч дэх ээлжит нэгэн авлига, хулгайн аалзны торыг нэхсэн нь Ардын намынхан болж таарав. Үндсэндээ, “Эрдэнэс Тавантолгой” гэх төрийн өмчит компанийг тойрсон авлига, хулгайн үзүүрт Төрийн ордныхон сууж байгаа нь хуулийнхны зарласан нэрс, хэвлэлийнхний дэлгэсэн баримтуудаас тодорхой болов.
Авлигын мөнгөөр албан тушаалтнууд Зайсанд тансаг хаусандаа тарвалзаж байхад Баянхошуунд иргэд нь түлэх түлшгүй, идэх хоолгүй сууж байна. Ард иргэдийнхээ сарын цалингаар авлигачид аяга кофе авч ууж байхад авлигачдын аяга кофены мөнгийг олохын тулд иргэд бүтэн сар хөдөлмөрлөж байна. Нэг хэсэг нь авлига хулгайн мөнгөө алтан гулдмай, тансаг оффис болгож байхад нөгөө хэсэг нь хоногийн хоолны ч мөнгөгүй сууж байна.
Хоногийн хоолоо яая гэж байгаа хүмүүст хоногийн хоолыг нь булааж хөлжигсөд нь мөнгө амлаж, төгрөг тараая гэж байгаа нь ичгүүртэй, эмгэнэлтэй. Халамж бол хайр биш. Хайртай гэдэг үгийг тоглоомоор ч хэлж болдог. Харин иргэдэд эрх баригчид хайр зарлаад эхэлбэл ард нь авлига, хулгай, луйвар бий гэсэн үг.
Нүүрсний хулгайн хэрэгт АТГ-аас нэр цохогдсон УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Н.Наранбаатар нар “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг тараах тухай яриаг анх сэдэлжүүлсэн, сэвсэн.
Тэр ч бүү хэл, Тавантолгойн орд хаана байдгийг нь “мэддэггүй”-ээ гайхаж зогссон Б.Баттөмөр гишүүн "ЭТТ" дэлхийд байхгүй том орд. Нүүрсний нөөц нь 7.2 тэрбум тонн. Бид цаашид "Монголросцветмет", Салхитын ордыг ашиглаж буй "Эрдэнэс силвер", "Эрдэнэт","Дарханы төмөрлөгийн үйлдвэр" зэрэг хулгай нүүрлэсэн, төрийн өмчит компаниудаас иргэд ашиг хүртэх, тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэх боломжийг нээнэ. Бид маш их баялагтай ч иргэд ядуу байна” гэж хээв нэг ярих болсон нь нүглээ наминчилсандаа биш. Нэгд, иргэдийн өөрсдийнх нь эсрэг уур бухимдлыг намжаах арга заль биз. Хоёрт, ар хударгаар нь авлига, хулгайгаа нуух гэсэн санаатай ч байж болно. Нэг хүнд хоёр сая төгрөгийн ногдол тараая гэж албаартаж байгаа нь нэг ёсондоо “Ичсэн хүн хүн ална” гэдэгтэй адилхан юм.
Хоржоонтой нь, хоёр сая төгрөг тэдний хоногийн хоолны мөнгөнд ч хүрэхгүй. Хохиролтой нь, нэг литр шатахууныг шуудай төгрөгөөр авахад хүрнэ. Тэд улсаа тонохоо больчихвол уг нь улсаараа баян амьдрах боломжтой, Ц.Анандбазар шиг эсвэл Ш.Раднаасэд шиг.
2.
Талбайн жагсагчаараа танигдсан иргэн Б.Цэгмид гэнэт “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг иргэдэд тараахыг шаардах болсон олон нийт хайртай биш агаад олон нийтээс оноо авах зорилготой гэвэл гэнэн дүгнэлт болох биз. Түүний үгийг сөрөг хүчний акц гэж харах боломжгүй. Харин хэн нэгний хямарсан эдийн засаг, бухимдсан иргэд дээр дөрөөлсөн хаврын улс төрийн “триллер” байх магадлал өндөр, органик нь цөөн, “оля” нарын санхүүжүүлдэг жагсаал элбэгшсэн цаг дор шүү дээ. Өвлийн жагсаалыг “өнгөлсөн” жүжигчин Ө.Цогтбаярыг машин сольсон, барьсан гээд олон нийт хардаад эхэлчихсэн байна лээ.
“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг нэрээр төгрөг тараавал хүссэн ч, эс хүссэн ч инфляцийн давалгаа үүснэ. Талх тариа, гурал будаа, мах сүүний үнэ өснө. Нэг халаасанд чинь 100 мянган төгрөгийн ногдол ашиг орлоо гэхэд нөгөө халааснаас чинь 200 мянга болоод гарна гэсэн үг. Засгаас томилогдсон БЭТ нь “Эрдэнэс Тавантолгой компани 2.5 их наядын өртэй гэсэн байна лээ. Энэ нь, “Эрдэнэс Тавантолгой” бараг дампуурлыг байдалтай байна гэсэн үг. 7.2 тэрбумын нүүрсний нөөцтэй, дэлхийн гиганттай хаяа залгаж байгаа уурхай шүү дээ. Хонио боохойд хадгалуулна гэдэг чинь энэ.
Ногдол ашиг өгөх нэрээр төгрөг хэвлээд тараавал үнийг барьж дийлэхгүй болно. Валютын нийлүүлэлт сайжраагүй нөхцөлд төгрөг тараавал төгрөг цаас болох нь мэдээж. Тэгээд ч Монгол Улс өмнө нь өчнөөн мөнгө халамж болгож тараасан, эдийн засгийн үр өгөөж нь юу байв. Энэ бол нэг асуулт.
Жишээ нь, Сү.Батболдын Засгийн газрын үед “Эрдэнэс Тавантолгой”-г Хятадын Чалько компанийн барьцаанд тавьж, 250 сая ам.доллар авснаа “эх орны хишиг” нэрээр тараасан. Эцэст нь архидалт, салалт нэмэгдсэн.
Ч.Сайханбилэгийн засгийн үед “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авсан, У.Хүрэлсүх 2020 онд “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг гэж 179,8 тэрбумыг тараасан ч иргэдийн амьдрал бахь, байдгаараа л байна. “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг төгрөгөөр тараах биш эрүүл мэнд, боловсрол, нийгэмд хөрөнгө оруулалт болговол улсын хөгжил, иргэдийн амьдрал нэмэртэй.
Гэхдээ “Голомт”-ын Д.Баясгалан, Х.Баттулга хоёр шиг төсөл хэлбэрээр, төрийн нууц нэрээр луйвардчихаж болохгүй. “Эрдэнэс Тавантолгой” компанид иргэдийн хяналт оруулъя гэвэл 1072 ширхэг хувьцаагаа зарах, наймаалцах эрхтэй болгочих. Ногдол ашиг тарааснаас илүү олон нийтэд хэрэгтэй, нэмэртэй шийдэл болно. Хамгийн гол нь ичсэн хулгайчдын аманд унаж, эдийн засгаа битгий түймэрдчихээрэй дээ.
Зочин 2023-02-03 202.126.90.67
нүүрсний оргил 3 жил дууслаа. ашгийн хулнайч нар идлээ. Одоо зах зээлд Австрали орж ирсэн. Ашигтай үед нь ард түмэндээ ногдол ашгийг өгөх байсан юм. 2023 оноос өгье ч гэсэн тийм ашиг олохгүй болох сүүлийн үеийн байдлаар харагдаж байна.
zochin 2023-02-03 202.126.89.193
тэр 30000 төгрөгөөр яах гээд жагсаад байгаа малнууд вэ хөрөнгө оруул тэр махар замаа түүгээр янзал
Зочин 2023-02-03 66.181.191.244
1072 ширхэг хувьцаагаа зарах, наймаалцах эрхтэй болгочих гэжээ. мөнгөтэй баян болохоороо би цуглуулаад авчихая гэжүү??? хэдэн гадна дотны мөнгөтэй олигархиуд цуглуулаг гэждээ
Зочин 2023-02-03 202.55.188.89
naaduul chini shorongoos multrah argaa l haij baina. ed nariig shorond suulgaj chadval man-g shutie
Зочин 2023-02-03 139.5.217.38
Үе үенийн хулгайч нарын хүслийг биелүүлж ирсэн ямар баян нутаг вэ, миний эх орон… Сайн цаг ирж энэ бүгдийг дуусгадаггүй юм аа гэхэд асар ихээр хумигдсан улсад бид амьдармаар байна!!! Ямар нэг шийдэл байна уу?
Зочин 2023-02-03 202.9.40.30
Элбэгдоржийн сэтгүүлч хятадын э****з Ж.Нямсүрэн дандаа буруу худал зүйлд хүмүүсийг уриалдаг. Тэр эзнийхээ төлөө л бичдэг
Зочин 2023-02-03 202.9.40.30
Элбэгдоржийн суртал ухуулагчийн ажил хийдэг Нямсүрэн дандаа төр засгийн эсрэг иргэдийг турхирч юм бичиж байдаг. Авчиг гэж өгүүлбэрээ эхэлдгийг нь харахад энэ хүн хятадын э****з бололтой. АН чинь эрлийзүүдээр дүүрсэн газар юм. АН-ын Ган-Очир гэх хүн Францад очоод Монголыг мөн их гүжирдэж гутаалаа. Ан-ынхан өөрсдийнхөө рэх ашгийн төлөө улс орноо дандаа хорлож гадаадад муулж явдаг Иргэд ээ гадаад оронд амьдрахыг уриалдаг. та нар бүтэхгүй
зочин 2023-02-03 43.228.130.188
СЭТГҮҮЛЧЭЭ би монгол улсын иргэний нэг төрөөс өгсөн өгөх ЭТТ-ын хувьцаагаа ЗАРАХГҮЙ хамгаалуулж, үр хүүхдийн хамт эх орны хишиг хүртэж баймаар байна шүү
МОНГОЛ 2023-02-03 202.55.188.93
МОНГОЛ ЭХ ОРНОО МОНГОЛ ХҮМҮҮС Л СӨНӨӨНӨ. ҮЕИЙН ҮЕД ШУНАЛТАЙ ТҮШМЭДҮҮДЭЭС БОЛЖ УЛС ОРОН ДОРОЙТОЖ БАЙСАН ТҮҮХ БИДЭНД БАЙНА
зочин 2023-02-03 43.228.130.188
ХэХэХэХэ… энэ Ж. НЯМСҮРЭН гэх сэтгүүлч их том мөнгөтэй нөхрийн хүсэл захиалгаар бичсэн бололтой…
ЭТТ-оос ард түмэнд оногдох хувьцааг зардаг болгох санаатай, мөнгөтэй хүн иргэдийн хувьцааг бүгдийг худалдан аваад дангаараа ЭТТ-н эзэн болох санаатай,,,Монголын Иргэн би миний хүүхдүүд хувьцаагаа зарахгүйгээр …олон жил дараалан эх орны хувь хишиг хүртмээр байна…
Зочин 2023-02-03 202.131.225.242
Цэгмид хажидмаа хувьцааны ногдол ашиг авмаар байгаа бол ганхуягаасаа нэхээрэй. ганхуягийн тэр олон хаус хороолол хотын а бүсд байрлах өндөр шилэн оффисыг нь заруулаад аваарай.
Зочин 2023-02-03 202.131.225.242
Амилсан тролл цэгмид хажидмаа нар хэзээ ч хэн нэгний захиалгаар хөлсөөр биш л бол хөдөлдөггүй байгаа шүү. Тролл цэгмид хажидмаа нар нүүрсний хулгайчдаас захиалгатайгаар Эрдэнэс тавантолгой руу дайрч байгаа шүү. Ард түмний нэр барьж троллдож байгаад бэлэн мөнгө хэвлүүлж МУ ын эдийн засгийг хорлохоор шийдэж л дээ. Хувьцаа авмаар байгаа бол нүүрсний хулгайчдаасаа нэх.
Бухимдагч 2023-02-03 85.110.51.115
Манайд уран зохиолын цоо шинэ нэг терел «Сонгуулийн зегнел» Дандаа ирээдуй цагт, биелдэггуй юм ярихыг хэлнэ. Дэлхийд шившиг болгохыг хэн хийгээд байна аа. Терийн байгууллагад баяжих нехцел байхгуй. Хэвийн амьдрахад ч махаа иддэг дээ. Шударга бизнесийнхэнд бол шалгагч олон, татвар арвин. Тэгш зарчим хаана байна. Улсаа ингэх нь хэнд ашигтай вэ. Наанаа хэдэн хун луйвар хийсэн мэт харагдав ч цаанаа гадны улсын эдийн засгийн боол болох аюул алга уу. Хувийн шунал гадны явуулга уу…
Зочин 2023-02-03 124.158.67.104
МАН энэ дөрвийг гал руу шидэж Хүүк Жэнк хоёрыг аварч байгаа гэнэ. Нүүрсний хэргийн гол эзэн ерөнхийлөгч гэж Зариг хэлсэн биз дээ.
Хүүхэд 2023-02-03 64.119.20.112
ЭНЭ ИХ ХУРАЛ гэдэг байгуулгад ГЭМ ХЭРЭГТНҮҮДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛДАГ газар юм уу?
Даваа 2023-02-03 66.181.180.184
Ер нь бол зөв зүйлийг хөндсөн байна. 1 удаагийн ноогдол ашиг яах вэ, 1. ЭТТ компанийн 49 хүртэл хувийг олон нийтэд нээлттэй болгож, хяналт бий болгох, 2. иргэдэд одоо байгаа 1072 хувьцааг 3000 хүртэл нэмэгдүүлэх, 3. иргэдэд байгаа хувьцааг амь оруулж, эргэлтэд оруулах, 4. Эргэлтэд оруулсанаар мөнгөтэй хүн хамна гэж айгаад байвал 1 хүнд төвлөрөх дээд хязгаарыг нь тогтоогоод өгөх хэрэттэй гэж бодож байна. Цаашид том ордуудын 10-20 хүртэл хувийг хувьцаа болгон олон нийтэд өгөх хэрэгтэй шүү,
судлаач 2023-02-03 202.131.251.130
Эрдэнэс таван толгойг 100% ард түмэндээ хувьцаа болгож өгөх хэрэгтэй. Түүгээрч барахгүй биржээр арилждаг, амьтай болгох ёстой. Ингэж байж жинхэнэ утгаараа эдийн засгийн эргэлтэнд орно. Одоо бол шилний цаанаас мөсөн чихэр долоолгоно гэдэг шиг л байгаа. Эзэнгүй юмыг чинь эрх мэдэлтэнгүүд нь идэж уух, хулгайлах өөр яах вэ дээ. Хөрөнгийн зах зээл ингэж байж л монголд хөгжинө. Иргэд баялагийнхаа жинхэнэ эзэн болно. Захиран зарцуулах эрхгүй өмч хөрөнгө гэж байдаггүй. Өмчлөх эрхийг нь олго.
Зочин 2023-02-03 192.82.76.215
ХУЛГАЙЧ НАРЫГ УЛС ТӨРЖҮҮЛЭХ ЯМАРЧ ХЭРЭГГҮЙ.ЗҮГЭЭР Л БАЙХ ЁСТОЙ ГАЗАР РУУ НЬ ТҮРГЭН ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ.
Зочин 2023-02-03 202.126.92.98
Ямар ч шийдэлгүй ийм бичихээ больмоор юмаа
Зочин 2023-02-03 192.82.89.51
зардаг байж ёстой болохгүй сүйрнэ. Санаагаа сэмхэн шургуулах юм аа.
Зочин 2023-02-03 188.162.254.59
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!
Иргэн 2023-02-03 202.126.89.244
ХУЛГАЙчид ичнэ гэж байх уу? Ичдэг бол хулгай хийх үү? Энэ новшнуудад ичих, айх эмээх булчирхай байхгүй.
Оноч 2023-02-03 202.5.205.85
Энэ Нямсүрэн гэдэг хүүхэн ОТ-ын ПР-ийг хийдэг гэдгийг мэдэх нэг нь мэднэ, мартаагүй. Мөнгөний л хүүхэн блээ. Юу ч ярьсан худалдагдсан ийм амьтад яав ч зөв зүгийн юм бичиж байна гэж итгэхгүй.
Зочин 2023-02-03 103.26.193.77
ЭНЭ ХҮҮХЭН ЧИНЬ ХАРИН ОВОО ЮМ ЯРИХЧИВ ЗАРДАГ БОЛГООД ӨГ Ч ГЭХ ШИГ ТЭР БОЛОХГҮЙ ШҮҮ