Намрын чуулган завсарласнаар УИХ-ын гишүүдийн чөлөөт цаг нэмэгдэв үү, эсвэл ээлжит бус сонгууль зарлагдаж болзошгүй нь автобусаар зорчих “донд” хөтлөв үү.
Хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатарын автобус хүлээж зогсоо эмо зураг сошиал орчинд тарж, шуугиан тарьсан бол өчигдрөөс УИХ-ын гишүүн Т.Доржхандын автобусаар зорчиж байгаа зураг олны нүдийг хужирлав. Тэрбээр ард иргэдтэй уулзаж, санаа бодлыг нь сонсч буй юм байх. Энэ тухайгаа УИХ-ын гишүүн Т.Доржханд "“ХҮН “Хамтдаа өөрчилье” аяныг Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэгт эхлүүлж байна. ХҮН иргэддээ бэлэг тараахгүй, мэдээлэл түгээнэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт яагаад шаардлагатай, ямар өөрчлөлтүүд хийх вэ, үр дүн нь юу байх вэ. Яагаад шинэ Үндсэн хууль батлах боломжгүй вэ зэрэг бодит мэдээллүүдийг өгнө” гэж тайлбарласан.
Бас болоогүй ээ, цоо шинэ, сэлүүхэн автобусанд суусан байгаа юм. Хуучин автобусанд суух юм бол сандал суудал нь хэмхэрсэн, хир даагь үнэртсэн, цонх нь битүү цантай. Салхи сэнгэнээд л, хөл, гар хайраад л, түлш, шатахуун үнэртээд л, хар утаа хаяад л… Хэзээ дэлбэрэх бол гэмээр хэцүү шүү дээ. За тэгээд хүн ихтэй үеэр суух юм бол юун ард иргэдийн үгийг сонсох, манатай юм л болно.
Харин сайд Ж.Сүхбаатарын хувьд “Хариуцаж байгаа ажлынхаа шугамаар автобусаар зорчиж, хүлээх хугацаа зэргийг тооцохоор явж байх үед дарсан зураг байна билээ. Би өөрөө ч албаар тэр зургийг авахуулж, тавиулаагүй шүү дээ” гэх тайлбар хийсэн. Ажил үүрэг нь автобусаар зорчихоос аргагүйд хүргэсэн байх талтай ч сонгууль гэдэг зүйл улстөрчдийг ард түмний унаанд сууж, ажлаа ч, ард иргэдийн үгийг сонсоход хүргэв бололтойдог шүү.
Удахгүй УИХ-ын гишүүдээс нэг нь “Тойргийнхоо ахмадын цагаан сарын бэлтгэлийг нь хангахад дэм болохын тулд буузыг нь хийлцэж өгч, дэм боллоо” гэхчлэн тайлбар зүүж, зураг оруулаад эхэлбэл цочих хэрэггүй л болов уу.
Сар шинийн баяр дөхөхөөр УИХ, Засгийн газрын гишүүд тойргоосоо тодорсон Улсын мянгат малчин, Улсын аварга тариаланчдад шагналыг нь гардуулахаар морддог. Өнөө жил 11 аймгийн 100 гаруй сумдад өвөлжилт хүндрэн, зуд нүүрлэж болзошгүй болсон. Тиймээс цас малтсаар малчны хотонд хүрсэн адал явдалтай зураг оруулж, монголчуудыгаа хөгжөөх биз ээ.
Г.ХОРОЛ
Иргэн 2023-02-03 66.181.184.158
элэг хөшиж бна. жүжгээ болио .ард түмэн дүнгээ жилийн өмнө тавьчихсан
Зочин 2023-02-03 202.126.90.83
ingeed aihgui yavj chadah hun tsuun
Зочин 2023-02-03 202.55.188.125
Үгүй яахав хөөрхөн л харагдаж байна.
Зочин 2023-02-03 124.158.67.104
ХҮН Доржханд нийтийн мөнгийг ухаантай өгөөжтэй зарцуулж чадах улс төрч мөн. Хөнгөн шингэн толгой сийрэг эдийн засагч. Тэр төрд чухал үүрэг хүлээдэг болоосой билээ. МАНгарууд бол хөдөлж ядсан хулгайч махан бөмбөгнүүд.
Кино сонирхогч 2023-02-03 85.110.51.115
Найруулагч нь урагшгуй нехер юм. Зураглаач гишуун энэ тэрээ хутгаад зургийг нь алчихаж. Тэтгэврийн насны сайн найруулагч, зураглаач санал болгож байна. Бодит мэт орчинд, агуулга сайтай зураг, бичлэг хийнэ. 1 жилийн гэрээ байж болно. Олны хэсэгт мэргэжлийн хун бас байна.
Зочин 2023-02-03 64.119.19.230
АРД ТҮМЭН ОЛОН ЖИЛ ХУЛХИДУУЛЖ ЭНЭ ЦАГ ДОР ХЭН НЬ ХЭН БОЛОХЫГ ЭРХ БИШ ГАДАРЛАХ МЭДЭХ БОЛСОН .
Зочин 2023-02-03 66.181.177.42
Попчин !
Зочин 2023-02-03 66.181.183.178
үгүй яахав дээ. Шоронгийн харгалзагч аятай ийм дэмий юм сараачих хэрэг бдаг л юм байх даа. Энэ хүмүүс шоронгийн хоригдол шиг юу хийхээ заалгах юм уу?! Жаахан мэргэжлийн түвшинд асуудлыг харж бичмээр юмаа.
Зочин 2023-02-03 64.119.20.217
Орон нутгаас сонгогдсон гишүүд сонгууль дуустал орон нутагтаа ажиллаж, сонгогч түмэндээ ойртоно уу.
Зочин 2023-02-03 202.55.188.108
тэнд ацаа хийх юм….мал маллах юмуу…чамайг малаа малла чиний асуудлыг хотод би төлөөлж шийднэ гэж л сонгогдсон болохоос та нартай тэнд зууралдаад сууж байдаг гэж бодоо юу.
зочин 2023-02-03 203.217.139.240
Зуд болж байгаа аймгийнхан одоо л ажилладаг цаг. Хавар дуустал их л өвс тэжээл хэрэгтэй болох байх даа
irgen 2023-02-03 66.181.161.9
bainga ingej yavdaggui baij hydlaa jujig tavij yaadag bnaa
Дайны хажуугар дажин... 2023-02-03 59.153.85.132
Бичсэн өнцөг, комментууд ямар аймаар байна аа, Бид уг нь ийм залуусыг дэмжээд ажиллуулмаар байгаа юм. Санхүүгийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, сайн эдийн засагч. Та нар хараарай ямар ч санхүүгийн хулгай луйварт оролцоогүй хүн, УИХ-д ороод ч хүчрэхгүй болохоор ард иргэдийн санал авч өөрчлөхийг хүсэж яваа… Ойлгохгүй байгаа бол МАН шигээ, сэдэв шигээ бүү муухай харлуул
Зочин 2023-02-03 43.228.130.188
Бусад олигарх улс төрчдийг бодвол олны дунд орж байгаа нь зөв ш дээ. Олигархууд бол өндөг шилүүлэхээсээ айгаад автобусанд суух нь бүү хэл гудамжаар ч алхахгүй.
Зочин 2023-02-03 103.9.90.100
ёооо үнэн тэнэгээ. Зураглаачтай, троллуудтайгаа явна тээ
Nam bus irgen 2023-02-03 64.119.22.199
Nudnii bulainuud. Odoo hog achina, zah hureegeer yavna, shudraga yos yarina, ger horoolloor yavj us zuunu hugiin hugiin aash avir garganaa naaduul chini. Hamgiin haramsaltai ni iim LALRUUDIIG songoj baidag tarhinii turaaluud orkuudiig yanam bee.
Иргэн 2023-02-03 192.82.81.230
Адилхан хүн юм чинь нийтийн тээврээр зочилгүй яахав. Ард түмний дунд байх зөв ш дээ. Хажиглаад яахав.
тэнэглэл 2023-02-03 192.82.81.230
teneglel
Зочин 2023-02-03 202.55.188.35
бангладеш э****з пийскаг хэн сонгосон юм бэээ?хохнь.
Зочин 2023-02-03 202.131.233.251
ИЧИЖ ҮХМЭР
Зочин 2023-02-03 192.82.77.211
МАН-ЫН ХУЛГАЙЧИД Л БИШ БОЛ ЯАДГИЙН. УЛНЫ ТЭНЭГҮҮДЭЭ
Зочин 2023-02-03 122.201.23.226
kkk.zugeer ch yavchihgui zurgaa daruulaastai
ard tumen hetsuudle 2023-02-03 202.55.188.82
худлаа шоу хийж байхаар хулгайчаа брьж хөрөнгийг нь хурааж ард түмэнд ноогдол өшиг бг худалчуудаа