“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал П.Ганхүү өнөөдөр /2023.02.02/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Монголын төмөр зам” компани гарааны шатандаа ирсэн, 669 хүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 5 сая тонн ачаа тээвэрлэх тооцоолол гаргасан. Цаашид Монголын төмөр зам компанийн тээвэрлэх ачаа тээврийг нэмэгдүүлнэ. Ингэхийн тулд зүтгүүр, вагоныг нэмэгдүүлэх шаардлага байгаа, энэ чиглэлээр эрчимтэй ажиллаж байна.
Хоёр дахь том ажил нь Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс боомтын сэргэлтийг чухалчилж байгаа. Ялангуяа урд хөрш рүү чиглэсэн боомтууд дээр гарцаа нэмэгдүүлэхгүй бол эдийн засгийн 90 орчим хувь уул уурхайн экспортоос хамаардаг болсон. Монгол Улсын Засгийн газар Монголын төмөр зам компанид баруун босоо, зүүн босоо тэнхлэгийн төмөр замын концесс хэрэгжүүлэх эрхийг олгосон. Одоогоор хамтрагчаа сонгох ажил эцэслээд явж байна.
Баруун босоо төмөр зам гэдэг нь Арц сууриас яваад Шивээхүрэнгээр гарах зам, энэ бол үндсэн зам. Дээр нь Шивээ хүрэн, Сэхээгийн боомтын төмөр зам гэдэг хоёр тусдаа зүйл яригдаж байгаа. Зүүн босоо төмөр зам гэдэг нь Чойбалсангаас- Хөөт-Бичигт явж байгаа.
БНХАУ-ын талтай холболтын төмөр замын хэлэлцээ хийхэд Монголын төмөр зам ТӨХК ажиллана. Бид эхлээд боомтынхоо төмөр замыг барина. Бичигт-Зүүнхатавч дээр 7 км төмөр зам барина. Дотроо өргөн, нарийн царигтай аль аль нь баригдана. Шивээхүрэн-Сэхээ дээр 13 км төмөр зам барина. Хэлэлцээ үргэлжилж байна.
Боомтуудын төмөр замын ТЭЗҮ-ийг Монголын төмөр зам ТӨХК-ийн баг боловсруулна. Бид өөрсдөө ТЭЗҮ-ээ гаргана гэсэн үг. Хоёр боомтын төмөр замыг БНХАУ-ын талтай тохирч холбоод ирэх долдугаар сард тээврээ эхлүүлэх зорилт тавьсан. Энэ ажил зөвхөн биднээс шалтгаалахгүй. Тээвэр хийхдээ хил дээр автомашинаар аваачаад, цааш нь төмөр замаар гаргана. Ингээд 2023 он дуустал 250-300 мянган тонн ачаа тээвэрлэнэ.
Боомтын төмөр замууд баригдахтай зэрэгцэн дотоодын төмөр зам барих ажлаа эхлүүлнэ. Зүүн босоо төмөр замын тухайд, Бичигтээс Хөөт чиглэлд 100 км төмөр замыг энэ ондоо барина. Баруун босоо төмөр замын тухайд, Шивээхүрэнгээс Шинэжинст рүү 300 км-ийг барих төлөвлөгөөтэй байна. Боомтын төмөр замд хөрөнгө оруулах, хамтрах компани сонгогдсон. Зүүн босоо төмөр замын холболтын төмөр замыг “East Railroad Consortium” гэх компани барина. Баруун босоо төмөр замын холболтын төмөр замыг Өсөх зоос ХХК, Эс Жи Эс ХХК, МАК ХХК тэргүүтэй таван компани нэгдэж байгуулсан Нарийнсухайтын төмөр зам ХХК барина. Тэд өөрсдөө хөрөнгөө оруулна, манайх хяналт болон тээврийн үйл ажиллагааг хариуцна” гэлээ.
Г.ХОРОЛ
Зочин 2023-02-02 103.212.117.106
аймаг сум бүрийг төмө замаар холбоход манай улсын хөгжил шаал өөр болно шүү
Зочин 2023-02-02 103.212.117.106
төмөр зам барихдаа оросуудаар эсвэл гадны төмөр замын дэд бүтэц хөгжсөн орноор бариулах хэрэгтэй бидэнд төмөр барих тийм мундаг туршлаг үгүй шүү дээ
зочин 2023-02-02 192.82.84.11
Энэ нөхөр гэж нэг л их газар газар дамжиж дарга хийсэн гар, яг хариуцаад хийгээд бүтээчихсэн гэх юм юу ч үгүй, мөнгө зувчуулж МАН-ын сонгуулийн мөнгийг л бэлддэг байх, энэ бид хоёрын төмөр зам барьдаг ч дээ, мэдэхгүй
Зочин 2023-02-02 202.72.245.121
Хувийн хэвшлээр бариул хурдан барьдаг юм билээ Хангийн 226 км төмөр замыг 10 сард барьсан өр оролцохоор л шахаа ороод асуудлаа шийдэхгүй удаашраад байх юм билээ
Зочин 2023-02-02 172.58.62.56
– at
Зочин 2023-02-02 172.58.58.40
– tzdagyy foto zyrag abch baican, xuchy.
Зочин 2023-02-02 66.244.109.90
Төмөр зам барьдаг мундаг нэгэн гарч иржээ. Бариад бай.
Zochin 2023-02-02 45.117.35.18
Олон улсын жишгээр бол эхлээд боомтын холболтоосоо эхэлдэг юм билээ. Манайх яаахав дээ, ямар улсын мөнгө уйлах юм биш, хэдэн жил ч хүлээсэн хамаагүй, хувийн хэвшил ажлаа гүйцэтгээд л гарна, гэхдээ дотроо бол яана даа гээл шоолэ бдаг бх. Ерөнхий сайд нь гавьяа байгуулсан аятай одоо боомтын холболтыг ярьна гэж зарлаад. Зам тавьж бхдаа яагаад энэ асуудлыг ярьж шийдээгүй юм гэж хэн ч асуухгүй. Бүгд дагаэ гүйгээд, огигоо онигоо. Ядаж алдаа гаргаснаа өөрсдөө ойлгодог болов уу. Сэтгүүлчид ч яаж ойлгох
Zochin 2023-02-02 45.117.35.18
Хөрш оронтойгоо холбогдох төмөр зам тавьж байж яаж холбогдохоо шийдээгүй Засгийн шийдвэрийг ойлгох ухаан хайрла. Одоо бүгд хятадын шийдвэрийг хараад амьтан болчихсон бгаа даа. Ийм шийдвэр гаргаж бгаа хүмүүсийг өөртөө элсүүлэхэд бодвол амар бдаг биз. Бид өөрсдөө барын ам руу ороод бдгийн биш үү.
зочин 2023-02-02 103.140.11.87
Хамгийн түрүүнд Тавантолгойгоос Нарийн Сухайт руу барьсан замаа дуусгах буюу боомт хооронд нь 20-30 киломерт орчим байх, замаа түргэн бариач ээ. Та хэлэхгүй байна. Машины эздээс эмээж болохгүй шүү.
Зочин 2023-02-02 64.119.24.156
Ene neg darga nariin hamag mungu ugaah daalgavariig hiigeed surchihsan, turiin bairuullagaas uur haana ch ajillaj baigaagui alban tushaalaas saldaggui gahai neg bainaa
zochin 2023-02-02 66.181.190.230
Za tegeed xulgai xiigeed baigaarai ,xariutslagtai sain ajilan shuu.
Зочин 2023-02-02 122.201.21.190
Нөгөө Жэнкогийн төмөр замаар Владивостокоор нүүрсээ дэлхийн зах зээл дээр зарах юу болсон бэ
Зочин 2023-02-02 82.135.30.192
ulgert odoo hurtel itgeseer… hetsuu himiis shuu
ter bol bolmjtoi tosol ch odoogoor tavan tolgoigoos sain shand hot l hvreed bna. 2023-02-02 103.57.94.167
ter bol bolomjtoi ch dee. odoo sain -shad hot hvrsen bgaa tavan tolgoigoos daraa hoot tegeed choilbalsan hot hvrvel bolonoo. abah uls enhthegud ireed koksjih nvvrs abay geed bgaa ch dee.. ene bol ih bolmjtoi tosol shuu.