Тус хурлаар Шейх Салман Бин Халифа Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр улиран сонгогдов. Мөн таван бүсийг хариуцсан дэд ерөнхийлөгчийн нэгээр Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар улиран сонгогдлоо.
Хурлын үеэр Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагын баг Азийн гишүүн холбоодтой хийж хэрэгжүүлэх төсөл хөтбөлбөрүүдээ уялдуулах, хамтран ажиллах, нөхөрсөг тоглолтууд, бусад улс орнуудад очиж бэлтгэл сургуулилт хийж туршлага хуваалцах олон хөтөлбөрийг хэлэлцэн тохиролцлоо. Эхний алхам болгож Катарын хөлбөмбөгийн холбоотой дасгалжуулагчийн боловсролын хөтөлбөрийг эхлүүлэхээр тохиров.
Үүний хүрээнд Катарын хөлбөмбөгийн холбоо нэг дасгалжуулагчийг дэмжиж сургахыг зөвшөөрсөн бөгөөд дасгалжуулагч Б.Гарьдмагнайг сонгон шалгаруулж авсан. МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар их хурлын үеэр Катарын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид хүсэлт тавьснаар Б.Гарьдмагнайгийн тус улсад суралцах зардлыг Катарын хөлбөмбөгийн холбоо даахаар болов.
Дасгалжуулагч Б.Гарьдмагнай Катар улсыг зорин нисэж, сургалтдаа хамрагдаж эхлэх юм.
Холбоотой мэдээ