С.Жаргаланг "Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн" цолоор шагнав | News.MN

С.Жаргаланг "Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн" цолоор шагнав

С.Жаргаланг "Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн" цолоор шагнав

С.Жаргаланг "Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн" цолоор шагнав

Монгол Улсад орчин үеийн уул уурхайн салбар байгуулагдсан 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар,

"Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн" цолоор шагнагдсан ШУТИС-Технологийн эрдэс судлал, инновацын төвийн захирал, Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо ГҮТББ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, доктор, профессор С.Жаргалан танд сайн сайхныг хүсэж, геологи, эрдэс баялгийн салбарын хөгжлийг түүчээлэх арвин үйлсэд нь улам их амжилт хүсье!

С.Жаргалан нь геологийн үйлдвэрлэл, боловсрол шинжлэх ухааны салбарт тасралтгүй 37 жил ажиллаж Заамарын дүүргийн алтны хайгуулын ажилд оролцож 83 тн алтны нөөцийг илрүүлэх ажлаас ажлын гараагаа эхэлсэн ба 10 гаруй төсөл удирдан ажиллаж 20 гаруй төсөлд шинжээчээр ажиллажээ.

Боловсрол, шинжлэх ухааны салбарт 3 доктор, 20 гаруй магистр оюутныг удирдан төгсгөж, нэг сэдэвт бүтээл 2, ном сурах бичиг 3-ийг хамтран зохиож, олон тооны гарын авлага, 12 сэдэвчилсэн судалгааны төслийг удирдан боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн, эрдэм шинжилгээний 50 өгүүлэл, 44 илтгэлийн хураангуйг гадаад дотоодын сэтгүүлд хэвлүүлсэн, Олон улсад болон Монгол Улсын хэмжээнд зохион байгуулагддаг мэргэжлийн болон салбарын томоохон хурлуудад улсаа төлөөлөн 81 удаагийн илтгэл хэлэлцүүлсэн.

Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны УЗ-ын гишүүнээр 2008-2018, 2022 оноос ажиллаж сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн гурвалсан холбоог эрхэмлэн хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллаж ирсэн ба Монгол Улсын геологийн салбар дахь мэргэшсэн, зөвлөх инженер бэлтгэх ажлыг анхлан санаачлагчдын нэг бөгөөд сургалтын хөтөлбөрийг боловсруулан, хичээл зааж салбарын хөгжилд өөрийн туршлага, мэдлэгээ хуваалцаж байгаа судлаач, эрдэмтэн билээ.

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГЕОЛОГИЧДЫН ХОЛБОО ГҮТББ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

цэээ 2023-02-02 64.119.21.137

энэ авгай шинжлэх ухаанд юм хийсэн үү. хэдэн компанид шинжээч хийж байна гэж шантаачаар мөнгө авч баяжсан гэж ярьдаг ш тээ. Тэр мөнгөөрөө л Тамгын газрын нөхдүүдээр зуучлуулж тэмдэг авч дээ. Энэ салбарт бодитой юм хийсэн мундагчууд бий бий гэхдээ энэ авгай бол бишээ. Зүгээр хоосон амбиц явдаг ш тээ.

Avatar

боль 2023-02-02 124.158.119.35

Ишшшш зүгээр ажлаа л хийж бгаа хүн бн. Бүтээл гэх юм алга. Насаараа 20 төсөлд шинжээч хийсэн ч гэх шиг. 100 гаруй төслийг удирдаж шинжээч хийсэн салбарын жинхэнэ мундагуудын дэргэд бол ичмээр юмаа. Хүүкийн танил п юм бгааз

Avatar

Зочин 2023-02-02 204.199.169.26

Би Жаргалан багшийн шавь барууны уул уурхайн компанид ажиллаж байна.

Avatar

Zochin 2023-02-02 45.117.35.18

Бизнесс хийгээд ашиг одоод явж бгаа компанийн захирлыг гавьяат болгож бгаа төрийн бодлогыг ойлгох ухаан хайрла. Харин ковидын хүнд үед амь насаа золин байж тэмцсэн эмч, ардын хүүхдийг сурган хүмүүжүүлээд тэтгэврээс өөр орлогогүй бгаа багш, эмчид гавьяат цол олгохыг бол ойлгоод бгаан. Төрийн цол олгож бгаа Монгол улсын Ерөнхиылөгч энэ ялгааг ойлгохгүй бгаа гэж боддоггүй. Тэгээд л бодохоор асар их лоби төрд үйлчилж бгаа нь ойлголжтой доо.

Avatar

Зочин 2023-02-02 66.181.190.225

Зарим нөхөд өөрсдөө юу ч хийхгүй, залхуурна, хөдөлмөрөөс хойш сууж зайлс хийнэ, биеээ нөөнө бусдаар тэжээлгэн, архи гүзээлж алцайж хэвтэхээ л бодно ,Бусдад атаархаж,ул шагайна, Зөрчилдөж хэрэлдэж тэмцэлдэж л чадна. Олон жил идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллагсдад төрийн урамшил шагнал олгож байх нь зөв.Нийгмийн бүтээн байгуулах идэвх сайжирч байж л улс орон урагшлана

Avatar

Зочин 2023-02-02 192.82.92.42

Яасан ч ядрангуу бутээлтэй юм бэ?!

Avatar

- ylcuun xamgaaltad 2023-02-02 172.58.58.93

dyyriaj#

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж