Түрээслээд өмчлөх орон сууцны төлбөрийг НӨАТ-аас чөлөөлөх санал гаргав

Хуучирсан мэдээ: 2023.02.02-нд нийтлэгдсэн

Түрээслээд өмчлөх орон сууцны төлбөрийг НӨАТ-аас чөлөөлөх санал гаргав

Түрээслээд өмчлөх орон сууцны төлбөрийг НӨАТ-аас чөлөөлөх санал гаргав

Түрээслээд өмчлөх орон сууцны төлбөрийг НӨАТ-аас чөлөөлөх саналыг Нийслэлийн орон сууцны корпораци/НОСК/ гаргажээ. Ингэснээр иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах боломж бүрдэнэ гэдгийг тус корпорациас Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо хуралдаанд өнөөдөр /2023.2.2/ танилцуулсан байна.

Сүүлийн гурван жилд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн тоо 3000 орчмоор нэмэгджээ. Гэвч татвар ногдуулснаар иргэдийн эргэн төлөлтийн дүн зээлээ төлөхөд хүрэхгүй байх, дутах эрсдэл үүсэж байгаа аж.

НӨАТ-ын тухай хуулийн 13.1 дэх заалтаар НӨАТ-аас чөлөөлөгдөх боломжтой бөгөөд санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа нэмж эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардлагагүй гэдгийг холбогдох мэргэжилтэн онцолсон юм. Энэ нь иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангахаас гадна  байгууллагын ашиг, хөрөнгө оруулалтын өгөөж нэмэгдэх эерэг талтай гэж үзэж байна.

Түүнчлэн НОСК татварын ачааллыг бууруулах зорилгоор компанийн өөрийн хувь нийлүүлсэн хөрөнгийг хэмжээ болон ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх саналтай байгаагаа танилцуулжээ. Уг асуудлыг дэмжиж, намын бүлгийн хурлаар хэлэлцэхээр болсон байна.

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж