Оросын иргэншилтэй солонгос тамирчинг ажилд авсангүй

Хуучирсан мэдээ: 2023.02.02-нд нийтлэгдсэн

Оросын иргэншилтэй солонгос тамирчинг ажилд авсангүй

Оросын иргэншилтэй солонгос тамирчинг ажилд авсангүй

Өмнөд Солонгост төрсөн тэшүүрчин Ан Хён Сү 2006 оны Турины өвлийн олимпоос гурван алтан медаль хүртэж байв. Ан Хён Сү нь тэшүүрийн шорт трек төрөлд хүч сорьдог тамирчин юм. Тэр 2014 оны Сочигийн өвлийн олимпийн өмнөхөн ОХУ-ын иргэн болж, Виктор АН гэх нэртэй болсон. Виктор Ан нэрээр тэр Орос улсад мөн л гурван алтан медаль авчирсан юм.

Хэдий иргэншлээ сольсон ч тэр дасгалжуулагчаар төрөлх нутагтаа буцах хүсэлтэй байжээ. Тодруулбал, Виктор Ан энэ сарын эхээр Кёнги мужийн шорт трекийн багийн дасгалжуулагчийн албан тушаалд ярилцлага өгсөн. Гэвч Соннам хотын захиргааны ажилтнууд түүний нэрийг хасчээ. Виктор Ан өнгөрсөн жил Бээжингийн олимпийн үеэр хятад багийн дасгалжуулагчдын бүрэлдэхүүнд ажиллаж байсан.

Иргэншлээсээ татгалзсан Виктор Ан Өмнөд Солонгост ажилд орох гэж оролдоод хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байна. Яагаад гэвэл шорт трекийн төрөлд Өмнөд Солонгос улсын хамгийн том өрсөлдөгч бол Хятад. Тиймээс хамгийн том өрсөлдөгчийг нь дасгалжуулж байсан Анд олон нийт тийм ч таатай хандахгүй байна. Нийт долоон хүн дасгалжуулагчийн албан тушаалд нэрээ дэвшүүлсэн. Хотын захиргаа ирэх Мягмар гаригт багийн дасгалжуулагчаар хэнийг сонгосоноо зарлана.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
10
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж