2023 оны 2 дугаар сарын 2-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 2,987,959,800 төгрөгийн үнийн дүн бүхий 1,423,642 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсөж, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Стандарт проперти групп" ХК (BBD +15.00%), "Сонсголон бармат" ХК (SSG +15.00%) болон "Багануур" ХК (BAN +14.91%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Крипто Үндэстэн" ХК (CNF -13.69%), "Бодь Даатгал" ХК (BODI -5.50%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB -4.59%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 29,040 ширхэг нэгж эрхийг 10,657,367 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 37 ширхэг үнэт цаасыг 3,698,900 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг бондыг 1,000,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.78 хувиар өсөж, 38,063.47 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,903,826,924,647 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ