“1072 хувьцааны ногдол ашиг тараах мөнгө байхгүй”

Хуучирсан мэдээ: 2023.02.02-нд нийтлэгдсэн

“1072 хувьцааны ногдол ашиг тараах мөнгө байхгүй”

“1072 хувьцааны ногдол ашиг тараах мөнгө байхгүй”

УИХ-ын гишүүн Т.Дорхжханд өнөөдөр /2023.02.02/ төв талбайд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар иргэдэд мэдээлэл өгөх аян зарласнаа дуулгав. Энэ үеэр 1072 хувьцааны ногдол ашгийн талаар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Зүй нь ногдол ашгийг тухайн компани ярилцаад ашигтай бол иргэдэд тараах ийм л орчин. Гэтэл тэр ногдол ашиг нь хаачсан бэ. Оффтейк гэрээ, шууд гэрээ, элдэв хэрэглээний зардлыг санхүүжүүлсэн байна. Одоо мөнгө байхгүй. 19 их наядын оффтейк гэрээг хийчихсэн, ЭТТ компани өртэй тохиолдолд тэр компани мөнгөө өгч чадах уу үгүй юу. Аль эсвэл Монголбанкнаас мөнгө хэвлэх үү. Хэрвээ мөнгө хэвлэвэл дахиад инфляци болно. Нэг талаасаа мөнгө аваад, нөгөө талаараа бүгдийнх нь орлого буурна. Энэ бол эдийн засагч хүний хувьд, УИХ-ын гишүүний хувьд ч хэлэхэд зөв зүйл биш. Зарчмаар нь явуулах ёстой” гэв.

Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж болохгүй байгаа зүйлээ засъя гэж байгаа юм. Шинэ Үндсэн хууль хийх хууль эрх зүйн орчин байхгүй. Хоёрдугаарт, язгууртнуудын дээд доод танхимыг хүлээж авч чадахгүй. Тэр танхимд дарга хийж байсан хүмүүс дахиад орж ирнэ гэвэл бид эсэргүүцнэ.

Бид нарт хөгжил, эдийн засгийн зөв бодлого хэрэгтэй байна. Мөнгөний бодлого зөв ажилладаггүй, төсвийн бодлого жил бүр тэлдэг 76 нь тойргоо усалдаг, хавтгайрсан халамжаас болоод төгрөгийн ханшаа алддаг. Зөвлөлдөх санал асуулгын хүрээнд 1560 хүн, цаана нь гурван сая иргэнд ижилхэн мэдээлэлтэй байя, Үндсэн хууль гэж юу юм, яаж өөрчлөх юм гэх мэт асуудлаар иргэдэд тэгш мэдээллийг хүргэх зорилгоор уг аяныг өрнүүлж байгаа юм. Мэдээлээ цаасан, цахим хэлбэрээр би өөрөө тараана” гэх мэдээллийг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж