Майкл Жексоны дүрд хэн тоглох вэ?

Хуучирсан мэдээ: 2023.02.02-нд нийтлэгдсэн

Майкл Жексоны дүрд хэн тоглох вэ?

Майкл Жексоны дүрд хэн тоглох вэ?

Попын хаан Майкл Жексоны амьдралаас сэдэвлэсэн “Майкл” нэртэй кино удахгүй дэлгэцнээ гарах гэж байна. Тус намтарчилсан киноны гол дүрд алдарт дуучны бүл дүү Жаафар Жексон тоглох юм. Жаафар Жексон нь “Jacksons 5” хамтлагийн гишүүн бөгөөд Майклын төрсөн ах Жермейн Жексоны хүү юм. Энэ нь түүний анхны кино, анхны гол дүр болно. Домогт дуучны дүрд сонгогдсон нь нэр төрийн хэрэг гэж Жаафар Жексон ярьжээ.

Кинонд Майкл Жексоны эдэлж хэрэглэж байсан зүйлсийг хэрэглэнэ. Уилл Смитийн тоглосон “Emancipation” киноны найруулагч Антуан Фукуа найруулагчаар ажиллах аж. Түүнчлэн Оскарын шагналт “Bohemian Rapsody” киног бүтээсэн Грэм Кинг киноны продюсераар ажиллана. Грэм Кинг хоёр жилийн өмнө Жаафартай танилцжээ. Жаафар нь Майклын зан чанарыг хиймэл хэтрүүлэггүйгээр илэрхийлж чадаж байсан нь Кингийн анхаарлыг татаж, улмаар киноныхоо дүрд сонгосон байна. Кино зохиолыг “Gladiator” киног бичсэн Жон Логан бичжээ.

Майкл Жексон амьд ахуйдаа ч, нас барсныхаа дараа ч хүүхдийн хүчирхийллийн хэрэгтэй нэр холбогдож байсан. Намтар кинонд тус хэргийн талаар дурдах эсэх нь тодорхойгүй байна. Жексон гэм буруугүй гэдгээ үргэлж баталсаар ирсэн бөгөөд 2005 онд албан ёсоор энэ нь тогтоогдсон.

Уитни Хьюстон, Элвис Пресли, Элтон Жон гэх мэт алдартнуудын түүхийг харуулсан кинонууд дэлгэцнээ гарч байсан. Тэгвэл энэ удаад попын хаан Майкл Жексоны намтар кино олны хүртээл болох нь тодорхой болжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж