Мьянмарт цэргийн хунта төрийн эргэлт хийснээр онц байдал зарласан. Хоёр жил үргэлжилсэн эл онц байдлын хугацаа Мягмар гаригаар дуусгавар болсон. Тус улсын Үндсэн хуулийн дагуу онц байдлыг хоёр жил хүртэл хугацаанд зарлах ёстой байдаг.
Тэгвэл Мьянмарын цэргийн дээд генерал Мин Аун Хлаинг тэргүүтэй Үндэсний батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөл энэ хугацааг зургаан сараар сунгах шийдвэр гаргажээ. Энэ шийдвэр нь тус улсын аюулгүй байдал хэвийн бус түвшинд байгааг хүлээн зөвшөөрсөн үйл явдал болж байна.
Үүнтэй холбоотойгоор наймдугаар сард болох сонгууль хойшлогдож магадгүй байна. Яагаад гэвэл Үндсэн хуульд онц байдал дууссанаас хойш зургаан сарын дотор сонгууль явуулна гэж заасан байдаг.
Эрх баригчид цэргийн засаглалыг зөвтгөх, ардчиллыг дэмжигчдийг дарах зорилгоор хоёр жилийн өмнө онц байдал зарлажээ.
Эх сурвалж: NHK WORLD JAPAN