Селена Гомез албан ёсоор "Chainsmokers"-ийн дуучинтай үерхэж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2023.02.02-нд нийтлэгдсэн

Селена Гомез албан ёсоор "Chainsmokers"-ийн дуучинтай үерхэж эхэлжээ

Селена Гомез албан ёсоор "Chainsmokers"-ийн дуучинтай үерхэж эхэлжээ

Дуучин Селена Гомезыг анхны хайр, экс найз залуу Жастин Биберийг бүрмөсөн мартаж, амьдралаа шинээр эхлэхийг олон шүтэн бишрэгчид нь хүсдэг. Тэгвэл өдгөө 30 настай Селена Гомез албан ёсоор "Chainsmokers" хамтлагийн дуучин Дрю Таггарттай үерхэж эхэлснийг зарлажээ. Тэд өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр Нью-Йорк хотноо болзож яваад папараццийн дуранд анх өртсөн. Үүнээс хойш тэднийг үерхэж байгаа гэх шум тараад байсан юм.

АНУ-ын шар хэвлэлийн "US Weekly" сайтад нэгэн эх сурвалж хэлэхдээ, "Селена, Дрю нар гайхалтай холбоог мэдэрч, хоёул үерхээд үзэхээр шийдсэн. Тэд бие биедээ маш их татагдаж байгаа" гэж ярьсан байна.

Ийнхүү хосуудын үерхэл олонд ил болсноор тэд  хамт бовлинг тоглож, гараасаа хөтлөн алхаж, кино үзэх зэргээр өдрийн цагаар  чөлөөтэй болзох болсон байна. Найзууд нь ярихдаа "Селена Дрюг үнэхээр сайн залуу гэж боддог. Тэр түүний бүх зүйлд дурласан" гэж ярьжээ.

Селена Дрютэй болзож эхлэхээс хэдхэн хоногийн өмнө "Би ганц бие" гэсэн тайлбартай зураг оруулснаа хожим устгасан байна. Найзуудынх нь хэлснээр хосууд өнгөрсөн зунаас эхлэн нэгнээ анхаарч эхэлсэн бөгөөд Дрю Селенагийн араас багагүй гүйсэн гэнэ.

Селена өмнө нь Жастин Бибертэй 2011-2018 оны хооронд олон удаа салж нийлсэн харилцаатай байсны эцэст Жастин өөр хүнтэй гэрлэсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж