Монголчууд ядуу зүдүү амьдрах болсноо шогшрох ч айл бүхэн автомашинтай, арга ядахад “халтуур” хийгээд хоолныхоо таван цаасыг олчих амин зуулгатай болсон нь нийслэлийн автозамд багталцдаггүй 700 мянга орчим тээврийн хэрэгслээс харж болно. Зарим өрх ам бүлийнхээ тоогоор автомашинтай болсон нь ч бий. Гэвч даацаасаа хэтэрсэн автомашинууд нь түгжрэл үүсгэж, нийслэлчүүд зам дээрээ хоног төөрүүлэх нь холгүй болсон.
Эл асуудлыг шийдвэрлэхийн тулд нийслэлийн төвийн бүсээр зорчих бол замын нэмэлт төлбөр төлдөг байх зохицуулалтыг хуульд суулгахаар төсөл боловсруулж байгааг Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар мэдэгдсэн нь зөв алхам юм.
Хамгийн гол нь УИХ хуулийн төслийг дэмжин батлах нь чухал байна.
Учир нь, улс орнууд түгжрэлтэй тэмцэх зорилгоор эдийн засгийн хөшүүрэг хэрэглэж, үр дүнд хүрсэн нь олон ч монголчуудын хувьд “Амьдралын чанар тааруу” гэх хандлагаар энэ аргыг ямагт эсэргүүцэж, хойшлуулж ирсэн. Одоо харин хотын удирдлагууд энэхүү эдийн засгийн хөшүүрэг дээр нэгдмэл байр суурьтай байж, эсэргүүцлийг үл тоон мөнгөө төлсөн нь хотын төв хэсгээр зорчдог байх зохицуулалтаа хамгаалж, батлуулан хэрэгжүүлэх нь тулгамдсан асуудлаа шийдвэрлэх нэг гарц юм.
Хуулийг батлуулахад амаргүй даваа хүлээж мэднэ. Учир нь, энэхүү эдийн засгийн аргыг хэрэглэе гэхэд сонгуулиа бодоод УИХ-ын гишүүд эсэргүүцэж болзошгүй. Гэвч асуудлыг шийдвэрлье гэвэл үүнээс өөр арга байхгүй. Түгжрэлд алдаж байгаа цаг хугацаагаа бодсон ч, “шатааж” буй шатахуунаа бодсон ч буцах газар үгүй болсон. Хамгийн гол нь дээрх эдийн засгийн аргыг хэрэглэхийн өмнө нийслэл нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийж, асуудалгүй болгох нь чухал байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын мэдээллээр нийтийн тээврийн парк шинэчлэлтийг 2024 онд ч үргэлжлэн хийнэ. Нийт 900 гаруй автобусыг шинэчлэх бөгөөд одоогоор 100 гаруй автобусыг Хятад улсаас оруулж ирэн, үйлчилгээнд гаргасан. Энэ сард багтаагаад дахин 100 гаруй автобус оруулж ирнэ. Дээрх жишгээр хоёр жилд багтаан парк шинэчлэлт хийнэ.
Зорчигчид шинэ автобусанд ам сайтай байгаа. Гол нь дараагийн шатанд оруулж ирэх автобусны багтаамжид анхаарч аль болох олон хүн зорчих боломжтойг сонгох хэрэгтэйг хэлэх болсон.
Ер нь олон улсын жишгээрээ нийтийн тээврийг хөгжүүлж чадсан цагт хүн бүр хувийнхаа машиныг унаж, илүү зардал гаргахыг хүсдэггүй. Харин Монголд хүн бүр автомашинаараа зорчихыг илүүд үздэг нь нийтийн тээвэр нь хүртээмжгүй, тав тухгүй, олон цагаар хүлээх болдог зэрэгтэй холбоотой. Тиймээс нийтийн тээврийн маршрутыг оновчтой болгож, богино эргэлтийн автобусны тоог нэмэгдүүлэх зэрэг тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэх нь түгжрэлийг сааруулах бас нэг хөшүүрэг болохоор буй.
Нөгөөтэйгүүр, замын хөдөлгөөний дүрэм зөрчин дураараа авирладаг танхайчуудад ногдуулдаг хариуцлагын тогтолцоог ч чангатгах шаардлага байна.
Жолооч бүрийг зогсоож, зөрчил гаргасан эсэхийг нь хянах боломжгүйг ашиглан, удаа дараа зөрчил гаргадаг. Зөрчил гаргасан жолоочид торгууль ногдуулдаг ч түүнийгээ төлдөггүй. Зарим жолоочийн торгуулийн мөнгөн дүн 10 сая гаруй төгрөгт хүрсэн нь ч бий.
За тэгээд хүний эрх нэрийн дор, дарга, ард хоёрын амьдралын зөрүү их болсон зэрэг шалтгааны улмаас өршөөлийн хууль батлахыг шаардаж, торгуулийнх нь 50 хувийг хөнгөлөх хуулийг УИХ-аар баталсан ч торгууль төлөлт сайжраагүй хэвээр л байна.
Тухайлбал, Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш тээвэртэй холбоотой нийт 5,391000 зөрчил гарсан. Үүнээс 45 хувийнх нь торгууль төлөгдсөн бол 55 хувь нь төлөгдөөгүй.
2020 оны байдлаар авч үзэхэд 170 орчим тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан ч тал хувь нь төлөгдөөгүй байх жишээтэй.
Торгуулийг нь хөнгөлөх шийдвэр гаргасан ч төлөөгүй “хүнд гарууд” олон. Энэ мэтчлэн дүрэм зөрчсөн нь хожоод, дүрмээ баримталсан нь хохирдог асуудал ч гарах болсон. Тиймээс дүрэм зөрчигч нь торгуулиа цаг хугацаандаа төлөөгүй тохиолдолд жолоо барих эрхгүй байх зэрэг хариуцлагыг ярихгүй бол торгуулиа ч авч чаддаггүй, танхайрсан жолооч нь дүрмээ ягштал мөрддөгүүдтэйгээ эн зэрэгцэн хөдөлгөөнд оролцож, түгжрэл үүсгэдэг зэрэг давуу эрх эдэлдэг байж таарахгүй.
Г.ХОРОЛ
Зочин 2023-02-02 202.9.46.139
hotiin tob iin buh zogsooluudaa tolbortei bolgooch ee. tegvel tugjrel ers buurna
Зочин 2023-02-02 192.82.68.6
Teneglel
Зочин 2023-02-02 124.158.66.92
Yadaj zogsooluudiig parking metertei bolgooche zogsool unegui baihaar chin hun bolgon l zam tugjeed n**** tsarailaad yawna shd
Ажиглагч 2023-02-02 5.177.182.87
дэлхий даяар нийтийн тээвэр, хувийн машин зэрэгцэн явдаг. нийтийн тээвэртэй үед машинаас татгалздаг гэж шуугиад байх юм. хаана тэр вэ. статистиктай нь, судалгаатай нь нотлооч ээ. цогц зүйлийг ганцхан асуудлаар шийдэхгүй. замын сүлжээ гэхэд манайх хөндлөн зам хэд байна. туул гол дээгүүр хэдэн гүүртэй вэ. гүүрэн зам хэр олон бэ. замын уулзварууд хоорондоо ямар зайд байна. давхар тойргийн зам манайд байгаа юу. зогсоол хэр их вэ. дүрмийн зөрчил их үү…
жаргал 2023-02-02 90.193.251.156
монголоос бусад бүх оронд тэгдэг юм билээ. чех,польш, англи,голланд,орос ,герман… гээд бидний явж үзсэн бүх газар …яахав жижиг оврын бензин бага иддэг цөөвтөр машин явалгүй яахав. одоо харин цахилгаан машинтай хүмүүс нь илүү явдаг болж байгаа юм билээ. тэр хотын төвийн замын төлбөр бол цахимаар камерт бүртгээд л шууд авдаг төлөөгүй удвал бүр торгууль нь нэмэгдээд ирнэ. судлаад байх юмгүй энэ бол хэвшил болсон зүйл. шатахууны үнэ нэмэгдэхэд л машины үнэ буураад зарах нь ихсээд үнэ нь унадаг
Зочин 2023-02-02 90.193.251.156
гадаад улсуудад дэлгүүр ,үйлчилгээний төв харяалалын дагуу гэрийнхээ ойролцоо л бүгд цагийн хувиартай төлбөртэй зогсоол байхаас биш манайх шиг зогсоол элбэгтэй хотууд ховор шүү дээ. тэгээд ч тэнд айл болгон машинтай биш ээ.
Зочин 2023-02-02 124.158.68.129
торгууль тавиад татвар нэмбэл энэ АН-уус сайт дарангуйлал ардчилал сөнөлөө эрх чөлөө хүний эрх гээл хуцаад шаана
Төрийн дээрэм 2023-02-02 103.212.116.99
Торгуул нэртэй дээрэм шийдэл биш юмаа
зочин 2023-02-02 192.82.90.86
100 хувь санал нэг байна. Өөр зам алга.
Зочин 2023-02-02 59.153.114.248
Түгжрэлтэй тэмцэх бол барилгуудын дунд нэмж барилга бариулахаа зогсоо. гэр хорооллыг л орон сууц болгож дундуур нь замаа нэмж барь. 100 айлыг нүүлгэлээ гээд оронд нь орон сууцны хороолол барих юм бол ямар ч ялгаагүй түгжрэх л болно. зайсан, олимп алтай хотхонуудаас ялгаагүй үргэлжийн мөнх бөглөөтэй газар л болно биз. эрх баригчид газар барилгын наймаа хийх гэж худлаа бөглөө арилгах шийдэл гэж ухуулж хуурах гээгүй л бол. дараа нь бөглөө арилахгүй байгаа нь хүмүүсийн ухамсрын асуудал гм юм яриад
Зочин 2023-02-02 103.14.39.2
Yagad oilgohgui bnaa. Ih mashintai bgaa uchraas tugjirch bgaa, Yagad ih mashintai bga we? niitiin teevriin nuhtsul muu bgaa uchraas. Humuus ali nuhtsul sain ruu shiljine shuudee. Huitend daarch tsag garui avtobus huleesnees mashin lizingdeed tugreej dulaakhan yavsan n deer gj humuus bodoj bgaa. Ene tugjreld n avtobus n uuruu tugjreed bur irehee bsan. Autobusnii tusgai zam BRT ysan be? shiidel n erduu ene shuudee
Зочин 2023-02-02 192.82.76.251
Сэтгүүлчтэй 100 хувь санал нийлж байна.
Иргэн 2023-02-02 64.119.25.17
Хувийн арван жилийн сургуулиудын сурагчдаас болж түгжрэл үүсээд байхад хувийн сургуулиудад улсаас татаас өгөөд байхдаа яадаг юм бэ!
Зочин 2023-02-02 202.126.92.98
Төв хэсгээр явахад төлбөр авдаг нь маш буруу үйлдэл. Битгий ингэж захиалгат нийтлэл бичээд бай. Шуналтай сэтгүүлчдээ….
Зочин 2023-02-02 64.119.18.215
түгжрэлтэй тэмцэхийн тулд хуулиа л мөрд, хуулиа хэрэгжүүл. зөрилтэй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох ямар ч үндэслэл байхгүй шүү дээ
зочин 2023-02-02 64.119.16.190
МАН 2024 онд сонгуулиар ялахаасаа өнгөрсөн. Нэгэнтээ ялахгүй юм чинь энэ мэт өөрчлөлтийг зоригтой хийх хэрэгтэй.
Зочин 2023-02-02 2.101.86.183
Дүрэм зөрчигч нараас торгуулиа заавал авч байх цахим систем ,камертай баймаар байнаа. 10 оноотой ,оноо дууссан хүмүүсийг жолооны курст дахин суулгаж үнэмлэх олгодог баймаар байна
Зочин 2023-02-02 2.101.86.183
Сэтгүүлч ХОРОЛ д баярлалаа . Маш зөв сэдэв нийтлэл байна. Бүх улс оронд байдаг төв замын нэмэгдэл төлбөрийг авах шаардлагатай. Бас цагаар, дүүрэг хороололын хувиарын дагуу зогсдог зогсоолыг хэрэгжүүлэх ,түүнийг цахим системээр мөрдүүлж торгууль ноодуулдаг байцаагч нартай болох хэрэгтэй. Түц, дэлгүүрийн худалдагч машинаа зогсоол дээр өглөөнөөс орой болтол үнэгүй тавьдагийг болиулах хэрэгтэй .нийтийн эдэлбэр газар болохоос зөвхөн түүнийх биш .торгуулиа төлөхгүй бол эрхийг нь хасах ёстой
Бямба 2023-02-02 202.131.251.98
Ядуудаа биш хувиа хичээсэн дүрэмгүй хүмүүсийн үйлдэл. Иоргуулиа төлөөгүй бол хөдөлгөөнд оролцуулах хэрэггүй зөв.
зочин 2023-02-02 66.181.180.227
Сүх сайд аа бидний татварын мөнгийг зардаг байж торгодог байж энэ түгжрэлийг газар зарж бий болгосоннийслэлийнзасаг дарга мяндагтангуудаас ногоон байгууламж хэн хэзээ устгасаныг гаргаж тавьж тэднээс хуулийн дагуу нэхэмжлэл гаргаж ажлаа санхүүжүүлээч. Он оны зураглалаас хангалттай баримт гарна шүү
Торгууль + Журмын хашаа 2023-02-02 23.249.172.197
Төлөөгүй торгууль нь 1-ээс дээш байх юм бол машиныг нь бга газраас нь шууд журмын хашаа руу ачаад бүх торгууль + журмын хашааны төлбөр авч байж машиныг нь буцааж өгдөг болох хэрэгтэй. Торгуулиа төлөхгүй, түгжрээ үүсгэнэ, зам дээр зодолдоно. Торгуулиа төлдөггүй нөхдүүд угаасаа тэр сонгуульд чинь оролцдоггүй юм. Торгуулийн өршөөл дахиж гаргахгүй гээд хууль батал. Одоо бга торгуулийн өршөөлийн хуулиа боломж олгосон хугацаа нь дууссан гээд цуцлах хэрэгтэй.
Huz 2023-02-02 122.201.23.66
tolovloltgui hotiin buruu irgeded bu toh l****a torguulaa uye uyeiin hotiin darga nar töl
Торгууль 2023-02-02 212.46.33.183
Торгуулиа авч чадахгүй бол үхсэнээ хийж торгож өөрсдийн цагаа үрдэг бнаа. Торгуулиа төлөхгүй бол машиныг нь журмын хашаа руу албадан ачаад, торгууль + журмын хашааны төлбөр авах хэрэгтэй. Эрх хасаад нэмэргүй. Угаасаа эрхгүйгээр машинаа жолоодоод л явна. Ачлагын компаниуд одоо торгуультай машинуудыг ачдаг болох хэрэгтэй. 1-ээс дээш торгуультай байгаад нийт торгуулиа төлөөгүй машинуудыг замын хөдөлгөөнд оролцвол шууд журамлаж ачих хэрэгтэй. Дахиж торгуулийн өршөөл гаргахгүй гээд зарлах хэрэгтэй.
зөв 2023-02-02 192.82.73.138
зөв
Зочин 2023-02-02 66.181.185.154
х****а, бас нэг мэдээнцэрийнхээ доор яасан их троллтой юм. Энэ хогийн ажил хдэг залуус та нар бол янханаас доор хүмүүс шүү,!!!
Зочин 2023-02-02 64.119.25.92
Донгио бүүмер.
Иргэн 2023-02-02 66.181.161.176
Зөв санал байна. Торгууль тавьсан бол хугацаа зааж төлүүлэх төлөхгүй бол машин журамлах, эрх хасах зэргээр чанга үзэх хэрэгтэй.
Торгууль 2023-02-02 212.46.33.183
1
Зочин 2023-02-02 192.82.76.142
хотын энд тэнд суурилуулаад байсан нөгөө лаг мэдрэгч камеруудаа хэзээ ашиглах юм бэ? тэрүүгээр төвөөр явсны татвар нтрээ тооцоолж гаргана гээд байсан юу болов?
хотын иргэн 2023-02-02 59.153.115.24
Түгжрэл үүсгээд байгаа ОРКуудыг торгох гэхээр Моя нь хөнгөлчихнө. Хэзээ хотжих юм бэ. Толгой нь хоосон хүмүүсийн түрийвчтэй нь л чангахан тооцоо хиймээр байна.
Зочин 2023-02-02 64.119.25.92
Олон жилийн өмнө хотын нэг хурган дарга "ихэнх нь хүн хайгаад дэмий сэлгүүцэж явдаг, зөвшөөрөлгүй таксинд явбал 100к торгоно" гэж хэлээд нам даруулсан байдаг. Ер нь бол дээрээсээ доошоо зааж зурж, чиглүүлж байж хөгжинө. Улныхны санаанд нийцүүлэх гэвэл бүгдээрээ улныхан болно. Удах тусмаа ангалд унана.
татвар, торгуулаа төр авдаг байх ёстой 2023-02-02 192.82.85.94
Татвар, торгуулаа төлөөгүй бол машиныг нь торгуултай талбайд тавиулдаг болооч.
manlai 2023-02-02 202.21.101.210
Эхний удаад торгуулиа төлөөгүй бөгөөд торгууль ногдуулаад 7 хоног хтэрсэн бол хөдөлгөөнд оролцохыг хориглох хэрэгтэй
Зочин 2023-02-02 66.181.184.171
УБ хотын хаягтай нэг өрхөд нэг машин татваргүй , 2 дахь 3 дахь машинаас шаталсан татвартай болгох хэрэгтэй , торгууль тавигдаад төлөлгүй 14 хоног тутамд торгууль нь нэмэгддэг , цаашилаад хөдөлгөөнд оролцохыг хориглох гэх мэт албадлага түрийвч мөнгөтэй нь ярихгүй бол цаашид зам дээр хонох юм болно
Зочин 2023-02-02 202.131.238.26
Үнэн үнэн, торгуулийг нь сайн төлүүлэх хэрэгтэй. Өнөө өглөө гэхэд яав аа, дүрэмгүй жолооч нараас болж 10 минут явдаг газар 1 цаг 35 минут явлаа.
Зочин 2023-02-02 202.131.245.34
Өршөөлийн хууль гаргаж попорсноос болоод торгуулиа шударгаар төлдөг байсан хэсэг нь ч одоо төлөхөөргүй болсон.
Зочин 2023-02-02 202.131.245.34
Өршөөлийн хууль гаргаж попорсноос тобоод торгуулиа шударгаар төлдөг байсан хэсэг нь ч одоо төлөхөөргүй болсон.
Зочин 2023-02-02 192.82.71.190
ТАТВАРА 5 ДАХИН НЭМЖ ЗАМА ТАВИ МАНГАРУУДА
Zochin 2023-02-02 174.194.197.159
Zuv, 1-5 davhar zam tavij Baij tugjreeg shiidverlene
Зочин 2023-02-02 174.194.197.159
Торгуулиа авах нь зөв! Тэриигээ хэдэн давхар зам болгож түгжрээлээ буруул бүр түгжрээгүй болно! Монгол хамгийн баян орон, энэ их далд эдийн засгаа илрүүлээд гаргаад ир ! Нилээн хэдэн турбум доллар эргэлдээд бн
Зочин 2023-02-02 174.194.197.159
Нэг хүнд ноогдох ҮНБ нээрээ хамгийн баян орон байгаа
Зочин 2023-02-02 66.181.160.35
Дандаал ядуусаа хавчсан бодлого гаргаж байх юм аа …
Зочин 2023-02-02 202.131.238.26
Арчаагүй юм бэ чи яасан.
Зочин 2023-02-02 66.181.161.89
такси онлайн хүргэлт хоол хүргэлт гэх мэт амьжиргаагаа авч явдаг хүмүүс хэдэн мянга байгаа Такси дагаад нэмэгдэхээс өөр аргагүйд хүрнэ Би Өвөрхангай аймгийнх тэнд 1сүү 1000 гаран төгрөгөөр илүү үнэтэй ажил хомс цалин 2 дахин бага Аймгийн төвүүдээ ядаж хөгжүүлээд ажилтай орлоготой байх боломжийг олгож өгвөл хэн энд шигдээд байх вэ дээ манай аймаг бас утаатай болж байгаа 4н уулын дунд байдгүйгээрээ л арай л дээр