Байдены гэрт дахин нэгжлэг хийв

Хуучирсан мэдээ: 2023.02.02-нд нийтлэгдсэн

Байдены гэрт дахин нэгжлэг хийв

Байдены гэрт дахин нэгжлэг хийв

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо өчигдөр /2023.02.01/ Делавэр муж дахь Жо Байдены байшинд төлөвлөгөөт нэгжлэг хийжээ. Нэгжлэгийг Байден болон түүний хуулийн багтай хамтарч хийсэн. Энэ удаагийн нэгжлэгээр ямар ч нууцын зэрэглэлтэй бичиг баримт олоогүй аж.

Байдены гэрт нэгдүгээр сарын 20-нд мөн нэгжлэг хийсэн бөгөөд энэ нэгжлэгээр түүний дэд ерөнхийлөгч, сенатчаар ажиллаж байх үеийн нууцын зэрэглэлтэй бичиг баримтууд олдсон билээ. Тухайн үед Байден гэртээ байгаагүй. Энэ бичиг баримтууд яагаад түүний хувийн орон сууцанд байгааг олж тогтоох зорилгоор гэрт нь дахин нэгжлэг хийх зөвшөөрлийг Байден өөрөө Хууль зүйн яаманд олгожээ.

Байден Вашингтон дахь Пенсильванийн их сургуулийн хүндэт профессороор 2019 он хүртэл ажилласан. Тус сургууль дахь Байдены оффисоос арваннэгдүгээр сарын 2-нд нууцын зэрэглэлтэй бичиг баримт олдсоноор анх нэгжлэг эхэлсэн юм. Энэ бичиг баримтуудыг олсон даруйдаа Үндэсний архивт буцаасан. Холбооны мөрдөх товчоо арваннэгдүгээр сарын дундуур, нэгдүгээр сарын 20-нд, энэ сарын 1-нд гээд гурван удаа Байдены өмч хөрөнгөд нэгжлэг хийгээд байна.

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампийн гэрт Холбооны мөрдөх товчоо нэгжлэг хийж байсан. Энэ нэгжлэгээс Байденых эрс ялгаатай байгаа аж. Трамп болон түүний өмгөөлөгчид тангарагтны шүүхийн шаардлагыг бүрэн биелүүлээгүй бөгөөд нэгжлэгийн үйл ажиллагааг эсэргүүцсээр байжээ.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж