ОХУ, Иран банкны системээ нэгтгэнэ

Хуучирсан мэдээ: 2023.02.02-нд нийтлэгдсэн

ОХУ, Иран банкны системээ нэгтгэнэ

ОХУ, Иран банкны системээ нэгтгэнэ

Барууны хориг арга хэмжээний эсрэг ОХУ, Иран улсууд банкны системээ нэгтгэхээр гэрээ байгуулжээ. Ираны төв банкны орлогч дарга Мохен Карими хэлэхдээ Тегеран хотноо өнгөрсөн Ням гаригт Оросын талтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан талаараа мэдэгдсэн байна. Тэрбээр "Одооноос Иран, Оросын бүх банкны санхүүгийн мэдээллүүд нэгдлээ" гэж Ираны Мехр агентлагт ярьжээ. Түүнчлэн харилцан ойлголцлын санамж бичигт өөр 13 орны 100 гаруй банк гарын үсэг зурсан гэсэн боловч нэрсийг нь зарлаагүй байна.

Орос, Ираны банкны систем нэгдсэнээр мөнгө шилжүүлэх боломжтой эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд банкны харилцагчдад хараахан энэ талаар мэдээлэл түгээгээгүй байна. 

ОХУ-аас 2022 оны өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Украиныг эзлэн түрэмгийлснийг эсэргүүцэн барууны орнууд мөнгөн гуйвуулгын "SWIFT" системээс Оросын гол банкуудыг хассан юм. Бельгид төвтэй тус системээр дамжин дэлхий даяар өдөр бүр хэдэн тэрбум ам.доллар эргэлддэг бөгөөд 11 мянга гаруй банк, санхүүгийн байгууллага багтдаг.

Тус системээс аливаа банкийг хассанаар тухайн орон гадаад валют хүлээн авах, олон улсын худалдаа наймаа хийх боломжийг хязгаарладаг орчин цагийн хамгийн хатуу хориг арга хэмжээ юм.

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп 2018 онд Тегераны цөмийн гэрээнээс гарсныхаа дараа Ираны банкуудыг тус системээс хасах арга хэмжээг авсан юм. Иран улсаас нисгэгчгүй онгоцуудаа ОХУ-д нийлүүлснээр Украины дэд бүтцүүд, иргэний байршлуудад цохилт өгсөнд буруутгагдаж буй. ОХУ-д зэвсэг нийлүүлснээ Иран үгүйсгэж байсан ч өнгөрсөн арваннэгдүгээр сард дрон худалдсанаа хүлээн зөвшөөрсөн юм.

Барууны орнууд ОХУ-ын эсрэг өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авч байгаа ч Москвагийн газрын тосны гол хэрэглэгч, худалдааны хамтрагчид нь Хятад, Энэтхэг учраас үр дүн багатай байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: THE ASSOCIATED PRESS 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж