Украины албан тушаалтнуудад авлигын шалгалт хийв

Хуучирсан мэдээ: 2023.02.02-нд нийтлэгдсэн

Украины албан тушаалтнуудад авлигын шалгалт хийв

Украины албан тушаалтнуудад авлигын шалгалт хийв

Украины эрх баригчид орон даяар авлигын эсрэг хэд хэдэн шалгалт явуулсны дүнд бэлэн мөнгө, тансаг зэрэглэлийн цаг, автомашин зэрэг зүйлийг илрүүлжээ. Улсын мөрдөн байцаах товчоо Киевийн Татварын албаны даргын үүрэг гүйцэтгэгчийн гэрээс дээрх эд зүйлсийг олсон байна.

Авлигын шалгалтыг дотоодын дайсантай тэмцэх хүчин чармайлтын нэг хэсэг гэж Украины Аюулгүй байдлын алба тайлбарлажээ. “Дайны үед улсдаа хохирол учруулах зоригтой гэмт этгээдийг бид гавлах болно гэдгийг сайн ойлгож авах хэрэгтэй” гэж Аюулгүй байдлын албаны дарга Васил Малюк хэлэв. Ерөнхийлөгч Зеленский илүү хүнлэг, ил тод Украиныг бий болгох шинэчлэл хийхээр зорьж буйгаа мэдэгдсэнтэй холбоотойгоор уг шалгалтыг хийжээ. “Авлигатай тэмцэх нь Европын холбоонд элсэх үйл явцын чухал хэмжүүр” гэж Европын комиссын хэвлэлийн төлөөлөгч Ана Писонеро хэлж байв.

Тус улсын Дотоод хэргийн сайд асан Арсен Аваковын эд хөрөнгөд мөн өчигдөр /2023.02.01/ нэгжлэг хийсэн. Аваков нь "Супер Пума ES-225” нисдэг тэргийг Францаас худалдаж авах үед Дотоод хэргийн сайдаар ажиллаж байжээ. Тус нисдэг тэрэг нэгдүгээр сарын 18-нд осолдож 14 хүний аминд хүрсэн юм. Аваковыг уг ослын мөрдөн байцаалтын ажиллагаатай холбоотой гэж үздэг.

Түүнчлэн Украины хамгийн том газрын тос олборлох, боловсруулах үйлдвэрийн хуучин удирдлагууд болон Батлан хамгаалах яамны дарга асанг Аюулгүй байдлын албанаас шалгаж байна. Батлан хамгаалах яамны дарга асан нь Украины зэвсэгт хүчинд зориулж сум нэвтэрдэггүй 3000 орчим хантааз худалдаж авч, 2.7 сая орчим ам.доллар зарцуулсан. Энэ хантаазуудыг стандартын шаардлага хангаагүй байсан гэжээ. Тиймээс түүнд албан тушаалаа урвуулан ашигласан, завшсан, зэвсэгт хүчний үйл ажиллагаанд саад учруулсан, бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр хэрэг үүсгэсэн байна. Аюулгүй байдлын алба энэ хүнд 5-8 жилийн хорих ял тулгаж, шаардлага хангаагүй хантаазуудыг эргүүлэн татжээ.

Дээрхээс гадна төрийн аюулгүй байдалд хохирол учруулсан хууль бус үйл ажиллагаанд оролцсон байж болзошгүй албан тушаалтнуудыг шалгаж байна. Энэ бол Украины батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ гэж албаны хүн хэллээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж