Д.Амарсайхан начин гангарч, Булганы бөхчүүд Увсыг буулган авлаа | News.MN

Д.Амарсайхан начин гангарч, Булганы бөхчүүд Увсыг буулган авлаа

Д.Амарсайхан начин гангарч, Булганы бөхчүүд Увсыг буулган авлаа

Д.Амарсайхан начин гангарч, Булганы бөхчүүд Увсыг буулган авлаа

Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний "Pepsi" алтан цомын барилдааны шигшээ шатны нэгдүгээр тойргийн барилдаан эхэллээ. Барилдааны өмнө үндэсний "Pepsi" алтан цомыг Монгол бөхийн өргөөнд залав.

Эхний тойрогт Увс – Булган аймгууд учраа тааран барилдсанаас өрсөлдөөн дүүрэн, гал гарсан барилдаанууд үзүүлж, Булган аймгийн баг 14:11 гэсэн харьцаатай яллаа. Булган аймгийн багт улсын начин Д.Амарсайхан /5/, улсын начин Д.Амаржаргал /0/, улсын начин Х.Цогтгэрэл /1/, улсын начин Б.Түмэндэмбэрэл /3/, улсын начин Э.Сумъяабат /2/, улсын начин Б.Түвшинтөгс /3/ нийт 14 даваа авсан бол Увс аймгийн багт даян аварга Н.Батсуурь /1/, улсын гарьд Ө.Бат-Орших /2/, улсын харцага Т.Баасанхүү /2/, улсын харцага Ц.Мөнхбаяр /4/, аймгийн арслан Б.Баянмөнх /2/ нийт 11 даваа авчээ.

Энэ өдрийн чимэг нь амаргүй барилдаантай гэгддэг Д.Амарсайхан начин байлаа. Тэрбээр тав барилдан бүгдэд нь давж, бөхийн өргөөнд цугласан хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан юм.

Барилдсан бөхчүүд давааны мөнгөө авах бөгөөд ялсан баг гурван сая төгрөгийг Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт, хожигдсон баг хоёр сая төгрөгийг Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хандивлах аж.

Өнөөдөр/2023.02.02/ 20:00 цагаас Баян-Өлгий – Өвөрхангай аймгууд барилдана.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2023-02-02 66.181.161.236

найзуудтайгаа мөрийцөөд турникэнд 100 удаа суниаж байсан л залуу шүү, баргийн гимнастикын тамирчин ч ингэж чадахгүй, аатай жавхаатай мундаг бөх шүү,

Avatar

Зочин 2023-02-02 103.242.47.42

Булганы залуу начингууд үнэхээр сайн байсан,

Avatar

зочин 2023-02-02 139.5.219.231

Гарчигнаасаа авахуулаад жалга довны ядуу үзлээсээ салдаггүй ээ.
Яана даа монголчууд минь. Цаана чинь дэлхийн хөгжил явж өгсөн байна шүү дээ.
Нүдээ нээцгээ л дээ.

Avatar

Зочин 2023-02-02 202.126.90.8

зүгээр ингээд бичихэд ямар ацны чинь жалга дов үнэртээд байна аа ямар ч хоргүй юм бичихэд жалга дов гээд солиорох юм, хүрээний комплекстэй хужаачинь

Avatar

зочин 2023-02-02 66.181.166.196

Бөхчүүд, бөхийн өргөө хоёрт энэ алтан цом энэ тэр арай гоёдцоно уу, үгүй юу, дэлхийн спортын түүхэнд дуртай болгон нь алтан цом гэж том баагаад байдаггүй л юм шиг, хөлбөмбөг дэлхийн №1 гэдгээрээ томорхож FIFA нэг алтан цом хийлгэсэнийг бразилийн хулгайч нар хулгайлаад хайлуулчихсан гэдэг бил үү, манайхны энэ ч гуулин шармал л байх л даа, заавал алтан цом энэ тэр гэхээрээ ч яадаг юм бэ

Avatar

Зочин 2023-02-02 66.181.190.225

Булган нутгийнхаа бөхчүүдэд баяр хүргэе.Сайхан залуус тодорч гарч байгаа юм байна. Бөхийн спортод улам их анхаарал тавих хэрэгтэй. Үндэсний спорт,монголын нэрийг дэлхийд цуурайтуулдаг спортын төрөл.

Avatar

Зочин 2023-02-02 192.82.83.242

ийм хачин гарчиг өгөх юм

Avatar

Зочин 2023-02-02 202.126.92.98

Аатай барилдаантай Амарсайхан начин даа

Avatar

Зочин 2023-02-02 202.179.11.230

Bulganiihan sain baina.

Avatar

Зочин 2023-02-02 66.181.182.219

амаржаргалыг хасая

Avatar

Зочин 2023-02-02 66.181.177.223

he he uvsiin nuguuduul n jinheneesee uzeegui l baihgui yu

Avatar

зочин 2023-02-02 66.181.179.176

Жалга довыг үзлийг ихэсгэж талцуулсан хөлдүү бөхийн холбоо ийм тэнэг юм зохиохоо болвол таарна магалжаваа! Малжав битгий болоод бай! цөөхөн монголчууд эвтэй байх х-тэй

Avatar

Зочин 2023-02-02 64.119.27.103

Үнэндээ ч боловсрол жжхан дутмаг нь юм юман дээр харагдах гээд байдымоо !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж