Д.Амарсайхан начин гангарч, Булганы бөхчүүд Увсыг буулган авлаа

Хуучирсан мэдээ: 2023.02.02-нд нийтлэгдсэн

Д.Амарсайхан начин гангарч, Булганы бөхчүүд Увсыг буулган авлаа

Д.Амарсайхан начин гангарч, Булганы бөхчүүд Увсыг буулган авлаа

Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний "Pepsi" алтан цомын барилдааны шигшээ шатны нэгдүгээр тойргийн барилдаан эхэллээ. Барилдааны өмнө үндэсний "Pepsi" алтан цомыг Монгол бөхийн өргөөнд залав.

Эхний тойрогт Увс – Булган аймгууд учраа тааран барилдсанаас өрсөлдөөн дүүрэн, гал гарсан барилдаанууд үзүүлж, Булган аймгийн баг 14:11 гэсэн харьцаатай яллаа. Булган аймгийн багт улсын начин Д.Амарсайхан /5/, улсын начин Д.Амаржаргал /0/, улсын начин Х.Цогтгэрэл /1/, улсын начин Б.Түмэндэмбэрэл /3/, улсын начин Э.Сумъяабат /2/, улсын начин Б.Түвшинтөгс /3/ нийт 14 даваа авсан бол Увс аймгийн багт даян аварга Н.Батсуурь /1/, улсын гарьд Ө.Бат-Орших /2/, улсын харцага Т.Баасанхүү /2/, улсын харцага Ц.Мөнхбаяр /4/, аймгийн арслан Б.Баянмөнх /2/ нийт 11 даваа авчээ.

Энэ өдрийн чимэг нь амаргүй барилдаантай гэгддэг Д.Амарсайхан начин байлаа. Тэрбээр тав барилдан бүгдэд нь давж, бөхийн өргөөнд цугласан хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан юм.

Барилдсан бөхчүүд давааны мөнгөө авах бөгөөд ялсан баг гурван сая төгрөгийг Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт, хожигдсон баг хоёр сая төгрөгийг Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хандивлах аж.

Өнөөдөр/2023.02.02/ 20:00 цагаас Баян-Өлгий – Өвөрхангай аймгууд барилдана.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж