Мүраками 6 жилийн дараа шинэ номоо гаргана

Хуучирсан мэдээ: 2023.02.02-нд нийтлэгдсэн

Мүраками 6 жилийн дараа шинэ номоо гаргана

Мүраками 6 жилийн дараа шинэ номоо гаргана

Японы алдарт зохиолч Харүки Мүраками дөрөвдүгээр сард шинэ номоо худалдаанд гаргана. Энэ нь түүний зургаан жилийн дараах анхны зохиол юм. “Торгон цэргийн хороон даргын аллага” нэртэй зохиол нь 2017 оны хоёрдугаар сард хэвлэгдэж байв. Тус зохиолын нээлтийн үеэр Токиогийн томоохон номын дэлгүүрүүд шөнө дөлөөр хүртэл ажиллаж, шүтэн бишрэгчдэд нь хайртай зохиолчийнхоо номыг авах боломж олгожээ.

“Shinchosha” хэвлэлийн газар шинэ зохиолын хэвлэгдэх огноог дөрөвдүгээр сарын 13 гэж зарласан ч үйл явдал болон номын нэрийг дурдаагүй. Мөн эхний ээлжинд япон хэлээр хэвлэгдээд, дараа нь олон улсад орчуулагдах төлөвтэй байна. Номын гар бичмэл 1200 хуудас болсон бөгөөд хэвлэгдэхээр хэдэн хуудас болох нь тодорхойгүй.

Өдгөө 74 настай Мүраками нь Нобелийн утга зохиолын шагналт, олон улсад нэр алдар нь түгсэн зохиолч юм. Түүний зохиол 50 орчим хэлээр орчуулагдсан байдаг. Токиогийн Васэда их сургууль дотор 2021 онд түүний зохиол, хайчилбар болон бусад бүтээлүүдийг цуглуулсан номын сан нээгджээ. Номын сангийн харагдах байдал нь зохиолчийн минималист хэв маягтай ажлын өрөөг илэрхийлдэг.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж