Бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох Загребын нээлттэй тэмцээн өчигдөр/2023.02.01/ Хорватын нийслэлд эхэллээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 86 кг-ын жингийн барилдаанууд болж, Монголын гурван бөх барилдсанаас нэг алт, нэг мөнгөн медаль хүртэв. Тодруулбал, 65 кг-ын жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Хүч” спорт хорооны тамирчин Т.Тулга алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлсэн. Харин 61 кг-д 23 хүртэлх нас болон насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт “Хасу-Мегастарс” клубын тамирчин Н.Наранхүү мөнгөн медаль хүртэв.
Э.Тэмүүлэн 70 кг-д хүрэл медалийн төлөөх барилдаанд Гүржийн тамирчин Георгий Элбакидзед 2:8-аар ялагджээ.
Өнөөдөр Монголын бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 92 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Г.Ганхуяг, эмэгтэйчүүдийн 50 кг-д ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт гавьяат тамирчин Д.Отгонжаргал нар барилдана.
зочин 2023-02-02 66.181.166.196
Одоо энэ нөхөр нэг их гавьяа байгуулчихсан юм шиг хөлсний сэтгүүлчдээр үг дайгаад, гавьяат, хөдөлмөрийн баатар нэхээд хэвчихнээ, бөхчингүүдийн явдал нэг тиймэрхүү
ахмад тамирчин 2023-02-02 2.101.86.183
юмыг мэдэж ойлгож байж өөнтөглөж, атаархалаа дарж бай сэтгэл зүйд чинь хортой шүү. дэлхийн аваргын тэмцээн биш чансааны оноо олгох олон улсын тэмцээн учир Таны хорыг хөдөлгөөд байгаа баатар гавьяатын цол шагналыг өгөх болзолд хамаарахгүй. тайвшир. Ер нь бол тамирчид үзүүлсэн амжилтаараа авах ёстой гавьяа шагналаа авалгүй яахав дээ. Хаа ч гайхуулах нүүр бардам. ТАМИРЧНЫ АЛДАР ХЯМДХАН ОЛДОДГҮЙ НӨР ИХ ХӨДӨЛМӨР ТЭВЧЭЭР ТЭМЦЭЛ БАЙДАГ
Зочин 2023-02-02 2.101.86.183
Од хийморь дагуулсан ялалт амжилтаараа олон түмнийг баярлуулж яваа тамирчин залуустаа улам их амжилт гаргахыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе!
Зочин 2023-02-02 43.242.242.59
Сайн байна. Амжилт хүсье