Нийтийн байранд гал гарч нэг иргэн угаартан амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2023.02.02-нд нийтлэгдсэн

Нийтийн байранд гал гарч нэг иргэн угаартан амиа алджээ

Нийтийн байранд гал гарч нэг иргэн угаартан амиа алджээ

Нийтийн байранд гал гарч нэг иргэн угаартан амиа алджээ.  Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2023 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн 08:49 цагт "Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нэг дүгээр гудамжны нийтийн байранд гал гарч байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Энэ дагуу тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад тус нийтийн байрны галлагааны өрөөнд гал гарч улмаар 50 настай, эмэгтэй ” гэгч угаартан нас барж, 19 настай, эрэгтэй М угаартсан байсныг эмнэлгийн байгууллагад хүргэжээ. Түүнчлэн гал гарсан шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Иймд иргэд та бүхэн гарч болзошгүй галын аюулаас урьдчилан сэргийлэхийг холбогдох байгууллагаас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж