Нийтийн байранд гал гарч нэг иргэн угаартан амиа алджээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2023 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн 08:49 цагт "Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нэг дүгээр гудамжны нийтийн байранд гал гарч байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Энэ дагуу тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад тус нийтийн байрны галлагааны өрөөнд гал гарч улмаар 50 настай, эмэгтэй ” гэгч угаартан нас барж, 19 настай, эрэгтэй М угаартсан байсныг эмнэлгийн байгууллагад хүргэжээ. Түүнчлэн гал гарсан шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Иймд иргэд та бүхэн гарч болзошгүй галын аюулаас урьдчилан сэргийлэхийг холбогдох байгууллагаас анхаарууллаа.
Холбоотой мэдээ