"Дүүжин тээвэр 2021 онд ашиглалтад орох ёстой байлаа" | News.MN

"Дүүжин тээвэр 2021 онд ашиглалтад орох ёстой байлаа"

"Дүүжин тээвэр 2021 онд ашиглалтад орох ёстой байлаа"

"Дүүжин тээвэр 2021 онд ашиглалтад орох ёстой байлаа"

Шадар сайд С.Амарсайханаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.


-Та саяхан өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаад ирсэн. Орон нутгийн нөхцөл байдал ямархуу байна, зуд хэр их нүүрлэсэн байна вэ?

-Нийт 11 аймгийн 160 сумын өвөлжилт хүндэрч, цагаан болон хар зудтай байна. Хавар бүр их  хүндрэх эрсдэлтэй. Зүй бусаар хорогдож буй малын тоо өдөр ирэх тусам хэдэн арван мянгаар нэмэгдэж байна. Энэ нь өнгөрсөн зуншлагатай холбоотой. Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завханы зарим сумдаар хүндэрч байна. Улсын нөөцөөс өвс тэжээл, шатахууны нөөцийг шийдвэрлэж байна. Хүнс хөдөө аж ахуйн сайд энэ долоо хоногоос хөдөө орон нутагт ажиллаад эхэлнэ. Миний хувьд баруун болон зүүн аймгуудад ажиллахаар төлөвлөж байна.

-Монгол Улс мялзангийн вакциныг өнөөг хүртэл аваагүй байгаагаас өвөлжилт илүү хүндрэх тухай мэргэжилтнүүд ярьж байна?

-Шүлхийн вакциныг Засгийн газраас хөрөнгийг бүрдүүлж, нөөцийг шийдвэрлэсэн. Малын мялзангийн өвчин зарим аймаг сумдад гарсан. Мал эмнэлгийн газар Хөдөө аж ахуйн яам зохион байгуулалтаа хийж ажиллаж байна. Вакцин татаж аваагүй гэх асуудал огт байх ёсгүй. Засгийн газраас төсвийг нь өнгөрсөн хавар шийдвэрлэж, Хүнс хөдөө аж ахуйн яамны төсөвт суулгаж өгсөн.

-Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсан. Одоо яамдад очсон байцаагч нарын үйл жигдэрсэн үү?

-Бүгд харьяа яаман дээрээ ажилдаа ороод шинэ зохион байгуулалтаар ажиллаад эхэлж байгаа. Засгийн газрын хуралдаанд Д.Амарбаясгалан дарга мэргэжлийн хяналтыг татан буулгасантай холбогдуулж авч хэрэгжүүлж  буй арга хэмжээний явцыг танилцуулсан.

-Мэргэжлийн хяналтын 300 гаруй хүн ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэдгээр хүмүүсийн гэнэт халагдсаны тэтгэмж төсөвт суусан уу?

-Ажлын байрнаас чөлөөлөгдөж байгаа хүмүүст ЗГХЭГ холбогдох байгууллагуудад өөр өөрсдийн төсөв хөрөнгийн хүрээнд асуудлаа шийдвэрлээд явж байна.

-Таныг хотын дарга байхад дүүжин тээврийн ажил эхэлсэн. Харин одоо дүүжин тээврийн ажил зогссон харагдаж байна. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?

-Уг нь ашиглалтад орсон байх ёстой. Харамсалтай нь хариуцаж байсан хүмүүс нь сонгуулиас болж солигдоод ажлаа “мэдэх мэдэхгүй, хийнэ хийхгүй” гэдэг янз янзын улс төрийн шалтгаан байсан. Гэхдээ Засгийн газраас энэ төслийг хэрэгжүүлэхээр болсон учраас одоо ажил нь идэвхтэй явж байгаа. 20  тэрбум төгрөг шилжсэн гэх асуудал байдаг . Энэ нь Францын гүйцэтгэгч компани, Сангийн яам хоорондын хэлэлцээрийн дагуу гүйцэтгэгч компанид урьдчилгаа төлбөр шилжүүлсэн гэдэг. Энэ бол хотын захиргаанаас биш Сангийн яамнаас шилжсэн мөнгө. Төслийн гүйцэтгэх шатанд зориулж шилжүүлсэн гэдэг мэдээллийг өгсөн. Угтаа энэ төсөл цаг хугацааны дагуу явсан бол 2021 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орсон байх ёстой. Одоо ажлын бэлтгэл ажил хийгдэж байна. Бидэнд өгч буй мэдээллээр ирэх оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа талаар төслийн нэгжээс мэдээлэл өгсөн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-02 184.60.63.245

Шодрого царайлсан жинхэнэ Луйварчин.1 дөрвөлжин чулуунууд,2 Туулын бургаснууд 3.Тээврийн усаар ажилладаг Фонтан 4.Ковидийн Онцгой байдлын үед эхнэрээ ичихгүй аваад гарсан ийм ёс суртахуутай хүн Монгол улсын сайд битгий хэл, албан хаагч байх ёс суртахууны эрхгүй.

Avatar

Зочин 2023-02-02 64.119.29.144

Наадахаа больвол дээр шүү. Мөнгөтөй болсон хойноо аялал, жуулчинд хэрэглэе. Одоо түгжрэлээ бодъё

Avatar

болдоо 2023-02-02 103.26.194.250

дүүжин тээврээ барина шүү … сайн бна

Avatar

зочин 2023-02-02 139.5.219.231

Тэр дүүжин тээвэртэй болно гэдэг их хариуцлагатай улс оронд л байх ёстой байх.
Нэг аваар гарч олон хүний амь нас хохироход хариуцлага хүлээх хүн олдох уу?
Олддог юм гэхэд шүүх хурал нь хойшилсоор байгаад он жил дамжиж түүхийрээд
мартагддаг даа Монголд.

Avatar

Зочин 2023-02-02 64.119.26.194

Яагаад зам нэмж барих, яармагийг хоттой холбосон зам гүүр барих талаар ямарч шийдэл алга байна вээ. Угаасаа мөнгө унахгүй, түгжрэл багасах учраас ашиггүй. Түгжрэл утаа байсан цагт нэрийг нь барьж өчнөөн мөнгө цуслах боломжтой.

Avatar

Зочин 2023-02-02 64.119.26.194

Усан оргилуур нь ажиллахгүй байхад дүүжин тээвэр нь ажиллах уу. Барилаа гэхэд ашиглалтанд орж ажиллаж чадах нь эргэлзээтэй. За ажиллалаа гэхэд яармагийн түгжээ буурах уу??? Хэдэн хүн суух уу?

Avatar

Зочин 2023-02-02 67.206.165.179

Цорын ганц үнэн амуудал бол дүүжин дээврийг аялал жуулчлалын зорилгоор өндөр уул руу зэрэгт л ашиглахаас хотод үнэн зохихгүй дээ

Avatar

Хулансаран 2023-02-02 203.91.115.48

Ковидын тайлангаа тавиачээ, Эрхэм Шадар сайдаа.

Avatar

зочин 2023-02-02 66.181.166.196

Дүүжин тээвэр бүтэхгүй ээ, угаасаа энэ балайгийн толгойг францууд угааж мөнгө хийж байгаа юм, тэрнээс ямар ч нийтийн тээвэр биш, аялал жуулчлал, амралт сувиллын газар л байдаг зугаа цангээний эд ш дээ

Avatar

Зочин 2023-02-02 202.179.25.161

tegeed ta nar shig hooson Gaslaad suugaad baihuu aan?

Avatar

Зочин 2023-02-02 202.179.25.161

ashgui de

Avatar

Зочин 2023-02-02 202.21.104.178

ДАНХ ЭНЭ СУМКА, САМАР 2-Т ЯАГААД БАЗУУЛЧИХСАН ЮМ БОЛ? ЭРТХЭН ЗАЙЛУУЛААЧЭЭ

Avatar

Зочин 2023-02-02 66.181.160.126

Битгий тэнэгт мал минь. Газраар яваад барахгүй юмыг дүүжилж яваад шийдэх юм уу? Мөнгө идэж чадаагүйдээ харамсаад байна уу? 7,5 тэрбумаар усгүй усан оргилуураас хэдийг хуссан бэ чи???!!!

Avatar

зочин 2023-02-02 192.82.73.56

Амарсайхан гуай дүүжин тээвэр яах вэ. 2022 онд ашиглалтанд орох байсан Нефтийн үйлдвэр яасан вэ. Та ТВ-гээр 2024 онд би шахаж байгаад ашиглалтанд оруулна гэсэн. Одоо баригдаж эхлээгүй үйлдвэр яаж ашиглалтанд ордог юм. Та энэ талаар үнэнийг хэлж өгөө ч

Avatar

зочин 2023-02-02 54.232.232.47

Дүүжин тээвэр Монголд зохихгүй ээ. Шал дэмий төсөл. Ард түмэн эсэргүүцэж байгаа шүү дээ.

Avatar

Зочин 2023-02-02 202.9.46.11

Би бол уг нь дэмжиж байгаа. Эко, чимээ шуугиангүй, хамгийн гол нь зардал бага, түгжрэхгүй. Манай хот яагаад олон янзын тээвэртэй байж болдоггүй юм. Давуу талыг нь ашиглаад сүүлийн үед олон хот дүүжин тээврийн шинэ шугамууд төлөвлөж байна. Бид яагаад түрүүлж биш, заавал хоцорч явах ёстой юм бэ?

Avatar

Бор 2023-02-02 202.9.46.165

За манай улсын байж байгааг арай ч дээ . дандаа л хулгай луйвар урвалт шарвалт үгсэн хуйвалдалт ганц хүрз шороо ухахгүй байхад 20 – н тэрбум өгсөн гэж наасан ….энэ чинь юу гэсэн үг вэ …. монгол хүн монголын компани ажил хийгээгүй байж мөнгө эхлээд авдаг билүү …. хулгайч нар хулгайгаа дандаа гадныхантай нийлж хийдэг .

Avatar

Зочин 2023-02-02 103.26.194.106

самарсайхан одооч хотыг самарсаар бгаа юмуу үндсэн ажлаа олигтойхон хий дүүжин тээврийг иргэд эсэргүүцсэн гэвч энэ шадар зүтгүүлсээр бгаа нь бас нөгөө луйвар л бгаадаашалгадаг газараа бас татан буулгасануж

Avatar

Зочин 2023-02-02 192.82.81.56

Нэгэнт эхлүүлсэн буюу эхлүүлэхээр блэн болсон том төслүүдийг зориуд санатаайгаар болон с анаандгүйгээр гацааж зогсоосон албан тушаалтнуудыг эрүүд татдаг болохгүй л бол энэ улс алхам ч урагшлахгүй шүү!!! Жишээ нь: Бат-Үүлийн дараа Засаг дарга болсон Су.Батболд гэгч этгээд эрүүд татагдах ёстой хүн шүү!!! Ингээд толгойг нь илээд байхаар давраад улс хохироод өнгөрдөг зуршил тогтсон байна шүү!!!!!!!

Avatar

Зочин 2023-02-02 103.26.195.88

Usan orgiluur,duujin teever geh tusliin mungunuus songuuli dalimduulj hussan boltoi yam

Avatar

Зочин 2023-02-02 192.82.76.142

uur hiichih oligtoi yum bhguin bh da zailuuul, hezee ed nar turuus zailah bol?

Avatar

Зочин 2023-02-02 66.181.183.199

усан оргилуур аа хар …үхсэний чинь дүүжин тээвэр. төрөөс зувчуулагч

Avatar

Зочин 2023-02-02 122.201.23.66

duujin niitiin teevertei yamar uls bdag ve?

Avatar

Зочин 2023-02-02 192.82.67.66

олон улс бий үзээрэй.

Avatar

Зочин 2023-02-02 202.9.46.11

Medellin cable car гээл ютубээс хайгаад үзээрэй

Avatar

Зочин 2023-02-02 192.82.77.48

ямар ч улс байхгүй,сөүлийн төвд намсан цамхаг гардаг нь алдаг оног,бараг кино зураг авахад ашигладаг байх,би 3 удаа зорьж очоод барагүй,өвөл бол бүр огт ажилладаггүй шдээ.гадаадад олон газар байдаг гээд байгаа нөхөрт хэлэхэд аялал жжулчлалын журмаар сонирхуулах маягаар,уулнаас цанаар гулгахад хүмүүсээ зөөх маягаар ашигладаг,маш эрсдэлтэй ангилалд оруулдаг тээвэр,байнгын ашиглагддаг зүйл бишээ,улирлын чанартай тээвэр,өвөл,зун гээд тухайн байдлаасаа хамаардаг,манайд тог тасарвал тэгээд л хөлдөөсдө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж