Нүүрснийхний "өргөдөл өгөх" цуваа үргэлжлэх үү? | News.MN

Нүүрснийхний "өргөдөл өгөх" цуваа үргэлжлэх үү?

Нүүрснийхний "өргөдөл өгөх" цуваа үргэлжлэх үү?

Нүүрснийхний "өргөдөл өгөх" цуваа үргэлжлэх үү?

Ардын намын тэсэлсэн Нүүрсний хулгайн бөмбөг парламент руу шидэгдэж, асуудалд нэр холбогдсон "анд нөхдүүд" нь  бүрэн эрхээсээ түдгэлзэж эхлэв. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнээсээ түдгэлзсэн МАН-ын дараагийн хүн нь Ж.Мөнхбат боллоо. Түүнээс өмнө УИХ-ын гишүүн Д.Гантулга, Б.Батзориг, Н.Номтойбаяр нар мөн хүчин, ЖДҮ-ийн зээлийн асуудалд холбогдож өөрсдийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж байв. УИХ-ын гишүүн Б.Батзоригийн хувьд ЖДҮХС-ийн зээл олгоход нөлөөлсөн, өөрөө хэргээ хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн түүхтэй.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хэдийгээр хэвлэлүүдэд гүтгүүлсэн мөн ээжийнх нь эрүүл мэнд зэрэг шалтгаанаар гишүүний бүрэх эрхээсээ түдгэлзэхээр болсноо хүсэлтдээ дурдсан ч үнэндээ  нүүрсний хэргээс амиа аварч, уснаас хуурай гарах гэсэн арга, заль байхыг үгүйсгэхгүй.

"Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Д.Ариунболд нүүрсний хулгайтай холбоотойгоор шалгагдаж байгаа бөгөөд тэрбээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд нарт бэлэн мөнгө өгсөн хэмээн "гэрчийн мэдүүлэг" өгсөн тухай мэдээлэл цацагдсан. Чухам удаан хугацаанд шалгагдсан энэ хэрэг хуулийн байгууллага дээр "гацсан" байгаад одоо гэнэт хөдөлж эхэлсэн нь сонгууль ойртсоны дохио байж болох. Тиймээс ч Ж.Мөнхбатын хувьд хуулийн байгууллагаас "өрсч" өөрөө гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулна гэлээ. Харин одоо хуулийн байгууллага бүрэн эрхгүй Ж.Мөнхбатыг жинхэнэ утгаар нь шалгаад  буруутай, буруугүй эсэхийг нь тогтоож чадах уу гэдгийг харах үлдэв.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг ч мөн  Д.Ариунболдоос мөнгө авсан байж болзошгүй хэмээн үзэж, шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа бөгөөд бүрэн эрхээсээ түдгэлзэж, өргөдлөө өгөх хүн гэх яриа гарч эхлэв. Энэ өргөдөл өгөх гинжин хэлхээг цааш нь үргэлжлүүлэх үү, яах уу гэдгээ МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан нар шийднэ. Улс төрийн хүрээнд бол нүүрсний хэрэгтэй холбоотой бүх гишүүд нь өөрсдийн хүсэлтээр өргөдлөө өгөх сурагтай байгааг хэлэх хүмүүс олон байна. Гэхдээ энэ бүхэн цагаан сарын дараанаас өрнөх улс төр гэх.

Хуулийн байгууллагаас УИХ-ын гишүүн А.Анандбазар, А.Адъяасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд нарын таван хүнийг нүүрсний хулгайтай холбоотой байж болзошгүй хэмээн зарласан. Харин эдгээр гишүүд өөрсдийгөө нүүрсний хулгайтай холбоотой битгий хэл Тавантолгойг хаана байдгийг ч мэдэхгүй гэж мэдээлсэн байдаг. Мөн хуулийн байгууллагад эдгээр хүмүүстэй холбоотой, хамаарал бүхий албан тушаалтай хүмүүсийг ч шалгаж, зарим хэргийг нь шүүхэд хүргүүлсэн гэдгээ мэдэгдээд буй.

Нүүрсний хулгайн асуудалтай холбогдож буй бас нэг хүн бол УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан. Түүнтэй ойрын харилцаа, холбоотой гэх "Эрдэнэс Тавантолгой"  компанийн захирал асан Б.Ганхуяг, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлат нарын сүлжээ. Авлигатай тэмцэх газар Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд Т.Аюурсайханаас гэрчийн мэдүүлэг авсан талаар мэдэгдсэн. Гэхдээ шалгалын ажил дуусаагүй, үргэжилж буй.

МАН-ын удирдлагуудын зүгээс нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар хэд хэдэн хүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь "түдгэлзүүлэх" чиглэлтэй бөгөөд энэ хаврын улс төрийн хамгийн анхаарал татсан асуудал болох нь. Гэхдээ тэднийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эсэх эцсийн шийдвэрийг парламент, танхимын нөхөд нь гаргах учиртай.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-02 103.57.92.88

хулгайчдаа улс төрөөс бүрэн зайлуул одоо хийхгүй бол сонгуульд МАН будаа. хичнээн боомт энэ тэр гээд нэмэргүй зүгээр л албан тушаал мөнгө хуваах яам сайд нэгээр нэмэгдэв гэж дүгнэнэ тэртэй тэргүй хүүхдийн мөнгийг хасч хажуу айлын хүүхдийг гомдоосон ажилгүй хэвээрээ утаа хэвээрээ

Avatar

- mou ibn8. 2023-02-02 172.58.58.110

gadaad zopchigchid pacportoo, bueneecee calgaxgyi baixmc.
Tom jums,opanje,alumu.@#, ashugtaigaa oiptoj byzrlj xylgljd.

Avatar

Зочин 2023-02-02 172.58.58.110

– # #;

Avatar

Зочин 2023-02-02 184.60.63.245

Па Янзаган Нүдэн дунд нь цохиж явна.

Avatar

Зочин 2023-02-02 202.126.90.146

Сү.Батболд, У.Хүрэлсүх 2 яагаад үлдчихвээээ

Avatar

Зочин 2023-02-02 172.58.58.192

– 21?

Avatar

Зочин 2023-02-02 172.58.58.69

– gadni ?

Avatar

-@X 2023-02-02 172.58.58.104

OV

Avatar

Зочин 2023-02-02 202.179.25.13

Barag bugd halhuud baina ! Halhuud sain er geh maliin hulgaichda hushuu bosgodog uls sain er J Munhbatda hushuu bosgohl baihdaa

Avatar

Зочин 2023-02-02 172.58.58.48

– xetde bolgyi bgn? gere;

Avatar

U 2023-02-02 172.58.58.48

#;

Avatar

Зочин 2023-02-02 172.58.62.110

1

Avatar

Зочин 2023-02-02 172.58.62.110

6?

Avatar

Зочин 2023-02-02 172.58.62.110

#

0 0
Avatar

-tumcun deer kni,ylcuun bolgooroU. 2023-02-02 172.58.58.48

yu chblr,xezee dyyriaml;

Avatar

xylgaichdin bylxai dmoy. 2023-02-02 172.58.58.48

-pokn baavgaiboljc.

Avatar

-#,+# 2023-02-02 172.58.62.110

bldjc;

Avatar

Зочин 2023-02-02 172.58.62.110

xtrny.

Avatar

Зочин 2023-02-02 172.58.62.110

#

0 0
Avatar

Zochin 2023-02-02 45.117.35.18

News.mn ичээчээ, эхх баригчлын дуу хоолой хоолой болж дууслаа. ийм бдлаар бвал танай сайт нийгэсд гүйцэтгэх үүргээ алдахаас гадна иргэд уншихаа ч болино. гэхдээ тэрнээс их мөнгөгий ашиг олсон юм блгүй дээ, ойлгох ухаан хайрла. харамсалтай

Avatar

Зочин 2023-02-02 202.126.90.135

ӨНГӨРСӨН 30 ЖИЛД УЛС ТӨРЧИД НЬ УЛС ТӨРЧ ШИГ БАЙЖ ЧАДААГҮЙ ТУЛ МӨНГӨТЭЙ ХҮМҮҮС УЛС ТӨРЛҮҮ ЗҮТГЭХ БОЛСОН, ГЭВЧ МӨНГӨТЭЙ ХҮМҮҮС НЬ Ч МӨН Л ОЛИГТОЙ ЮМ ХЙИСЭНГҮЙ ☝
ИНГЭД ОДОО СҮҮЛИЙН ҮЕД НИЙГМИЙН БУСАД ДАВХРАГА ЖНЬ : ЭМЭГТЭЙЧҮҮД ДАВУУ КВОТ АВЧ УЛС ТӨРД ОРНО ГЭЖ ЗҮТГЭДЭГ БОЛЛОО…
ХАРИУЦСАН АЖИЛДАА ЭЗЭН БАЙЖ ХАРИУЦЛАГАТАЙ БАЙМААР БНА МОНГОЛЧУУД……

Avatar

Иргэн 2023-02-02 64.119.25.17

Улстөрчид хэдий чинээ их халамж ба тэтгэмж тараана, төдий чинээ тэд улсын мөнгөөр баяждаг. Энэ хоёр шууд хамааралтай. Тиймээс ард иргэд ээ, халамжгүй ба тэтгэмжгүй амьдарч сурцгаа!

Avatar

судлаач 2023-02-02 202.131.251.130

Хулгайч нараас бүрдсэн их хурал, Засгийн газар ажиллаж таарахгүй. Хулгайч нараасаа салж чадахгүй бол ийм засаг, төр байгаад хэрэггүй. Гэхдээ ийм засаг , төрийн толгойд суугаа Оюунэрдэнэ, Хүрэлсүх, Занданшатар нар ариун цагаан, хир буртаггүй хүмүүс биш гэдэг нь өдрөөс өдөрт тодорхой болж бна.Ээлжит бус их хурлын сонгуулиа хийгээд та нөхөд зайлсан нь дээр дээ. Харин сонгуулийн хуулиа өөрчлөж томсогосон тойрог, пропорциональ системийг оруулах хэрэгтэй. Жижиг тойрог хэрэггүй. Үеэ өнгөрүүлсэн шүү.

Avatar

Зочин 2023-02-02 103.26.193.77

ЭНЭ ЖИЖИГ ТОЙРГИЙГ АН БАТҮҮЛ Л САНААЧЛААД ОРХИСОН ШҮҮ ДЭЭ ХОЛЬЦГҮЙ ЦЭВЭР АЛТ ШИГ ПАРЛАМЕНТ ГЭЖ БАЙХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ МАН ХАРИН БОЛСОН БОЛООГҮЙ ЗАЛУУС НЬ НЭГДЭЖ НАМ ҮЛ ХАМААРАН БАЙДЛААС ХУУЛИЙН ДАГУУ ГАРХААР ХИЧЭЭЖ Л БАЙНА БОЛОХ БИЗДЭЭ ХӨӨ

Avatar

Зочин 2023-02-02 64.119.27.103

Cонгууль хийх нэрээр Оюукийг унагаж аваад оронд нь Нүүрсчдийн ЗГ байгуулж аваад амар амгалан идэхийм биз дээ !

Avatar

Zochin 2023-02-02 66.181.161.167

IH HURLIIG TARAA ! ! ! ! !

Avatar

Зочин 2023-02-02 103.212.116.54

хэ хэ шившиг болсон ахар охор сэтгэлгээтэй ичмээр нөхдүүд л байсан байж ш дээ нэг их том том яриад байсан нөхдүүд чинь зүгээр л баг зүүсэн юун төрийн түшээ

Avatar

Зочин 2023-02-02 172.58.59.211

-yabtj;

Avatar

Зочин 2023-02-02 59.153.112.207

НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ НАР БҮГД ӨРГӨДЛӨӨ ӨГЧ ШАЛГУУЛАХ ЁСТОЙ. ХУЛГАЙЧДАА ХУУЛЬ БАТЛУУЛААД СУУЖ БАЙДАГ МАНЫН МОНГОЛ УЛС Л БАЙНА. ИЙМ ЧАДАМЖГҮЙ УИХ, ИЙМ ЧАДАМЖГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР БАЙХ ШААРДЛАГАГҮЙ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ.

Avatar

Зочин 2023-02-02 103.26.193.211

энэ асуудлыг гаргаж тавиад шалгаж байгаа ЗГ байж байсан нь дээр байлгүй дээ

Avatar

Зочин 2023-02-02 64.119.27.103

Тэгэлгүй яхав !!!

Avatar

иргэн 2023-02-02 202.21.126.195

Хүрэлсүхийн 1,7 тэрбумын хадгаламж мөн ковидын үед жинхэнэ эрх мэдэлтэн байсан цаг хугацааг,Оюунэрдэний хэрэг эрхлэхийн сайд байсан хугацаа мөн ковидын үед таарч байгаа энэ үеийн бүх гэрээнүүдийг ил болгож адилхан шалгах хэрэгтэй.Шударга юм бол энэ 2 хүнийг түтгэлзүүлж шалга АТГ.Хэрвээ тэгэж чадахгүй бол 37 оны хэлмэгдүүлэлт болоод өнгөрнө.Удахгүй бид энэ 2 нөхрөөс хохирлоо нэхэж таараа.Батган баярлах болоогүй Оюунэрдэнэ Хүрэлсүх Нямбаатараа хэрэг хуучирдаггүй шүү.

Avatar

чимэд 2023-02-02 124.158.68.83

чи арай эрт горьдлоо илэрхийчихлээ их горьдоод хоосон шөнө болноо эрүүл мэндэд хортой өнөөдөр хамгийн зөв асуудлыг дэвшүүлсэн 2-г нугаслах хүсэл уг Элбэгдорж Батүүл Сосорбарам нарт байдаг тэгээд бүтэхгүй яваад байгаа чи ч арай дийлэхгүй боловуу

Avatar

Сосорбарам 2023-02-02 64.119.27.103

Ээбий,Үүл бид гурав бол Оюукийг шударгаар ажиллаж энэ олон хулгайг илрүүлж өайгааг дэмжиж байгаа !

Avatar

http://share.hiub.mn/download.htm?id=3kjngr9nfscjvrh8hk8jhcdss4 2023-02-02 124.158.95.139

http://share.hiub.mn/download.htm?id=3kjngr9nfscjvrh8hk8jhcdss4

Avatar

Зочин 2023-02-02 64.119.20.71

Төрийн өндөр албан тушаалтан агсан болон УИХ ий гишүүдийг авилгалын хэрэгт сэжигтэн яллагдагчаар татах асуудал маш дарамт шахалт хүнд асуудал байдаг тул хууль хяналтынхан нотолгоо гэрч дээр үндэслэн баталгаатай асуудал гаргаж таарна

Avatar

Зочин 2023-02-02 202.126.89.87

Хилийн хориг тавь зугтааж болзошгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж