Нүүрснийхний "өргөдөл өгөх" цуваа үргэлжлэх үү?

Хуучирсан мэдээ: 2023.02.02-нд нийтлэгдсэн

Нүүрснийхний "өргөдөл өгөх" цуваа үргэлжлэх үү?

Нүүрснийхний "өргөдөл өгөх" цуваа үргэлжлэх үү?

Ардын намын тэсэлсэн Нүүрсний хулгайн бөмбөг парламент руу шидэгдэж, асуудалд нэр холбогдсон "анд нөхдүүд" нь  бүрэн эрхээсээ түдгэлзэж эхлэв. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнээсээ түдгэлзсэн МАН-ын дараагийн хүн нь Ж.Мөнхбат боллоо. Түүнээс өмнө УИХ-ын гишүүн Д.Гантулга, Б.Батзориг, Н.Номтойбаяр нар мөн хүчин, ЖДҮ-ийн зээлийн асуудалд холбогдож өөрсдийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж байв. УИХ-ын гишүүн Б.Батзоригийн хувьд ЖДҮХС-ийн зээл олгоход нөлөөлсөн, өөрөө хэргээ хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн түүхтэй.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хэдийгээр хэвлэлүүдэд гүтгүүлсэн мөн ээжийнх нь эрүүл мэнд зэрэг шалтгаанаар гишүүний бүрэх эрхээсээ түдгэлзэхээр болсноо хүсэлтдээ дурдсан ч үнэндээ  нүүрсний хэргээс амиа аварч, уснаас хуурай гарах гэсэн арга, заль байхыг үгүйсгэхгүй.

"Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Д.Ариунболд нүүрсний хулгайтай холбоотойгоор шалгагдаж байгаа бөгөөд тэрбээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд нарт бэлэн мөнгө өгсөн хэмээн "гэрчийн мэдүүлэг" өгсөн тухай мэдээлэл цацагдсан. Чухам удаан хугацаанд шалгагдсан энэ хэрэг хуулийн байгууллага дээр "гацсан" байгаад одоо гэнэт хөдөлж эхэлсэн нь сонгууль ойртсоны дохио байж болох. Тиймээс ч Ж.Мөнхбатын хувьд хуулийн байгууллагаас "өрсч" өөрөө гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулна гэлээ. Харин одоо хуулийн байгууллага бүрэн эрхгүй Ж.Мөнхбатыг жинхэнэ утгаар нь шалгаад  буруутай, буруугүй эсэхийг нь тогтоож чадах уу гэдгийг харах үлдэв.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг ч мөн  Д.Ариунболдоос мөнгө авсан байж болзошгүй хэмээн үзэж, шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа бөгөөд бүрэн эрхээсээ түдгэлзэж, өргөдлөө өгөх хүн гэх яриа гарч эхлэв. Энэ өргөдөл өгөх гинжин хэлхээг цааш нь үргэлжлүүлэх үү, яах уу гэдгээ МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан нар шийднэ. Улс төрийн хүрээнд бол нүүрсний хэрэгтэй холбоотой бүх гишүүд нь өөрсдийн хүсэлтээр өргөдлөө өгөх сурагтай байгааг хэлэх хүмүүс олон байна. Гэхдээ энэ бүхэн цагаан сарын дараанаас өрнөх улс төр гэх.

Хуулийн байгууллагаас УИХ-ын гишүүн А.Анандбазар, А.Адъяасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд нарын таван хүнийг нүүрсний хулгайтай холбоотой байж болзошгүй хэмээн зарласан. Харин эдгээр гишүүд өөрсдийгөө нүүрсний хулгайтай холбоотой битгий хэл Тавантолгойг хаана байдгийг ч мэдэхгүй гэж мэдээлсэн байдаг. Мөн хуулийн байгууллагад эдгээр хүмүүстэй холбоотой, хамаарал бүхий албан тушаалтай хүмүүсийг ч шалгаж, зарим хэргийг нь шүүхэд хүргүүлсэн гэдгээ мэдэгдээд буй.

Нүүрсний хулгайн асуудалтай холбогдож буй бас нэг хүн бол УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан. Түүнтэй ойрын харилцаа, холбоотой гэх "Эрдэнэс Тавантолгой"  компанийн захирал асан Б.Ганхуяг, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлат нарын сүлжээ. Авлигатай тэмцэх газар Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд Т.Аюурсайханаас гэрчийн мэдүүлэг авсан талаар мэдэгдсэн. Гэхдээ шалгалын ажил дуусаагүй, үргэжилж буй.

МАН-ын удирдлагуудын зүгээс нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар хэд хэдэн хүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь "түдгэлзүүлэх" чиглэлтэй бөгөөд энэ хаврын улс төрийн хамгийн анхаарал татсан асуудал болох нь. Гэхдээ тэднийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эсэх эцсийн шийдвэрийг парламент, танхимын нөхөд нь гаргах учиртай.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж