Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгээс цаг үеийн асуудлаар тодруулаа.
-Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан. Одоо УИХ-ын гишүүд хүлээж авах эсэхээс бүх зүйл шалтгаална. Та хоригийг хүлээж авах уу?
-Засгийн газрын гишүүн учраас Засгийн газрынхаа эсрэг ярьж болохгүй. Гэхдээ Засгийн газар ямар байр суурьтай байсныг хэлье. Би Засгийн газарт эргэлзсэн байр суурьтай байсан. Олонхийн шийдвэр гарсан учраас дагахаас өөр аргагүй. Хууль нь тийм байна лээ. Яагаад эргэлзсэн гэхээр цаг үе нь болоогүй юм биш үү гэдэг асуудлыг тавьсан. Кибер халдлагын асуудал байгаа. Янз бүрийн өнгөт хувьсгалуудыг ашиглаж хийдэг юм байгаа шүү дээ. Энэ чиглэлээр бодитой ажлууд байгаа. Гэхдээ иргэдийн зарим нэг шүүмжлэлтэй хандсан хуудсыг хаах зүйл байж болохгүй гэдэг хатуу байр суурьтай байна. Хэрвээ Ерөнхийлөгчийн хориг орж ирвэл хүлээж авна.
-Ипотекийн найман хувийн хүүтэй зээл авсан иргэдийн зээлийг зургаан хувь болгохоор судалж байгаа юм байна. Эдийн засгийн даац боломж нь ямар байна вэ?
-68 мянган найман хувийн зээлтэй иргэн бий. Хэрвээ найман хувийн зээлийг зургаан хувь руу шилжүүлнэ гэвэл 500 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Энэ зээлийг өгсөн байгууллагуудтай бид ярих ёстой юм. Тэд ийм хэмжээний төлөвлөж байсан орлогоо алдах, үүрэх боломж байгааг ярилцах ёстой. Дараа нь энэ асуудлыг Засгийн газраар оруулаад, энд яаж оролцох уу ямар хөнгөлөлт үзүүлж болох уу гэдгийг ярилцаж байгаад шийдье гэсэн итгэл үнэмшлээр ажиллаж байна. Ерөнхий сайд ч мөн тийм чиглэл өгсөн.
-Сангийн сайдыг огцруулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Энэ байр суурь чинь одоо хэвээрээ байгаа юу?
-Хэвээрээ л байгаа шүү дээ. Тухайн үед нь би тодорхой баримтуудыг хэлсэн. Ерөнхий сайд тодорхой асуудлыг тавьсан. Дараа нь түр хороо байгуулагдсан. Би түр хорооны даргад хэлсэн.
-Дарханы арьс ширний үйлдвэр юу болж байгаа вэ. Тэнд таны ямар эрх ашиг байгаа болоод Сангийн сайдыг дуэльд дуудах болов?
-Тэнд төвөгтэй юм байгаа. Хувийн хэвшил, төрийн төсөл хэрэгжсэн. Хөгжлийн банкнаас 18 тэрбум төгрөг авсан. Бас хувийн хэвшлүүдийг оролцуулсан. Нийтдээ тэнд ашиглахад хүндрэлтэй дэд бүтэц хийгээд орхичихсон. Тэрийгээ 44 тэрбум гээд үнэлсэн. Энэ хувийн хэвшлийн түншлэлийг хариуцаж байсан захирлыг одоо АТГ-аас мөнгө угаасан гээд хорьчихсон гэж сонссон. Энэ асуудлыг цааш нь үргэлжүүлнэ гэвэл хүндрэлтэй. Цаг алдахын оронд төрийн өмчийн арьс ширний үйлдвэр байгуулъя гэж ажилласан. Энэ ажил эрчимтэй явж байсан ч Эмээлтэд барина гээд ороод ирсэн. Арьс ширний үйлдвэр барина гэхээр гадна, дотны зохион байгуулалттай зогсоох юм. Дотоод гэвэл манай арьс ширний компаниуд. Шууд л хэлье. Тэд нар хямдхан арьс авахыг бодож байна. Арьсны үнэ унаад хог болоод хэвтэж байгаа. Тэд нар үнэгүй арьс авахыг бодож байна. Хэрэв Дарханы арьс ширний цогцолбор ашиглалтад орвол арьс шир үнэд орно. Хүйтэн нөхцлийн арьс ширээр хамгийн үнэтэй, хамгийн удаан эдэлгээтэй хувцас, эдлэлийг хийнэ. Халуун орны арьс ширээр тийм зүйл хийж болохгүй. 1990-ээд оноос хойш үүнийг бодлоготой унагаасан. Яг нөлөөлж байгаа. Хэвлэл мэдээлэл, сошиалаар янз бүрийн юм цацдаг.
-Хувийн хэвшилтэйгээ хамтдаа ярилцаад хийх гарц, гаргалгаа байхгүй юм уу?
-Тэд нар хийж чадахгүй юм байна лээ. Мөнгө угаачихсан нөхдүүд таньдаг хүнтэйгээ уулзаад зөвтгөх гээд байна. 30 жилийн хугацаанд ийм ашигтай бизнесийг хийх нь яасан юм бэ? Энэ үйлдвэр баригдвал гадны томоохон компаниуд манай арьс ширийг булаацалдаад л авна. Тийм орлоготой болохоос нэг хэсэг нь айгаад нөгөө хэсэг нь хямд арьс шир авахыг бодоод байна.
Зочин 2023-02-02 66.181.160.77
10%-ийн алдарт авилгачин Даваасүрэн
Бат 2023-02-02 66.181.190.92
Барилгын салбар ингээд энэ хүний гарт очоод амь тавих тавилантай юм байж дээ.
Зочин 2023-02-02 202.131.225.242
Дарханы арьс ширний үйлдвэрийг зээл авч хувийн хэвшил барьсан. Тухайн үед сонгуулийн үеээр төрийн өндөрлөгүүд бүгд л "энэ улсад хэрэгтэй үйлдвэр барьлаа" гэх мэтээр сайшааж сонгуулийн ПиАр хийж байсаныг та нар санаж байна уу? Дарханы арьс ширний шинэ үйлдвэр үнэхээр мундаг төсөл, ОУ-ын стандартаар 21 аймгийн арьс ширийг боловсруулах үйлдвэр. Ашигтай болохын мэдээд энэ санаа санаачлагыг хэрэгжүүлсэн захиралын АТГ шоронд хийсэн. "Үйлдвэрээ шилжүүлж өг"! Ийм л байдлаар улс төрчид дээрэм хийдэг.
ИРГЭН 2023-02-02 66.181.167.254
ЭНЭ ГЭЖ ОРОЛЦОХГҮЙ ЮМГҮЙ л***р БАЙНА. МЭДЭХГҮЙ , ОРОЛЦОХГҮЙ ЮМ ГЭЖ ЭНЭНД АЛГА. ТЭГЭЭД БАС ЧАДААД ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ АЛГА. БОДВОЛ 10 % -ИА АМЖУУЛЖ ЯВДАГ ЮМ БАЙЛГҮЙ. СУРСАН ЮМЫГ ЯАЛТАЙ БИЛЭЭ.
ХУУЛЬЧ 2023-02-02 202.179.24.8
ДАВААСҮРЭН ГАНЦААРАА МАН БИШ ,,,,,,ТЭГЭХ ТУСМАА МОНГОЛ УЛС БИШ БИШ ,,,,,БОЛОХООР ДАРАА СОНГОГДОНО ГЭЖ МӨРӨӨДӨЖ БАЙГАА БОЛ ХЭРЭГҮЙ ДЭЭ ,,,ХОРИГ БҮХЭЛД НЬ ХҮЛЭЭН АВАХ ХЭСЭГЧЛЭН ХҮЛЭЭН АВАХ ГЭЖ БАС НЭГ ЮМ БАЙДАГЫГ МАРТААД СҮРЖИГНЭХ ХЭРЭГҮЙ ,,,,,
зочин 2023-02-02 66.181.179.81
Энэ хүн худлаа даа, албан тушаал аваад л амаа үдүүлдэг, Багануурын цахилгаан станц яасан бэ?
Зочин 2023-02-02 103.212.118.55
ДАВААСҮРЭН ДУРАК ЧИ ӨӨРӨӨ ОГЦОР
Зочин 2023-02-02 103.68.107.106
Ипотекийн зээлийг аваад 8 хувиар төлөөд явж байна. Үндсэн зээл дээр нэмээд 8 юмуу 6 хувь төлөх нь чанарын ялгаагүй шүү дэ.
Энэ дээр юун 500 тэрбумын асуудал гардаг юм?
Зочин 2023-02-02 72.80.211.133
Yamar ch bolovsrol medleggui hun baina. Narnii energiig battery-d nuutsuldug yum. Iim ch mulguu said bait gej. Zuv tusluudiig muluudaj zogsoohoosoo umnu mergejliin hummuses asuumaar yum
чимэд 2023-02-02 124.158.68.83
хувьсах гүйдлийг аккумуляторт нөөцөлж болдог эсэхийг хэлээч тогтмол гүйдлйг хурамтлуулж болж байгаа.Даваасүрэн зөв хүн Гэмт бүлэгтэй холбоотой хүмүүс дайрдаг мань эр бууж өгөхгүй үзэлцээд олон жил болллоо Даваасүрэн уг нь Монгол банкны захирал болох ёстой хүн тэнд хамаг будилаан бөөгнөрдөг Олон хүний эрх ашиг нуугддаг хэцүү газар
Зочин 2023-02-02 66.181.160.26
Алтан загасны эмгэн шиг өвгөн ч үгүй үлдэх вий …
Зочин 2023-02-02 202.126.90.121
Haha
10% 2023-02-02 49.197.45.31
Mr.Ten percent
Зочин 2023-02-02 202.21.105.204
Ene metiin sejigiin pop, shantaajchin garuud baisaar l baival Mongol ulsad mash hortoi. Zov ch bsan ard tumen ard tumen geel hudlaa poprool har amia boddog l*****n 10 huvi. Odoo barilgiin salbariig samrana harj bgaarai ene buzar
Зочин 2023-02-02 202.21.107.15
ЕРӨНХИЙЛӨГЧ ХОРИГ ТАВИХХУГАЦАА ӨНГӨРСӨН ОДОО БАЯРТАЙ ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛ УЧРАЛЫН ХУУЛИЙГ МОНГОЛЧУУД 90% НЬ ДЭМЖИЖ БАЙНА..
Зочин 2023-02-02 119.40.103.6
Үнэн, бас зөв л ярьдаг хүндээ Даваасүрэн, голыг олоод хэлдэг дээ чи
Оноч 2023-02-02 202.5.205.34
Дан цагаан дан хар байдаггүй юм шиг байгаам. Энэ хүн ОТ дээр яах аргагүй зөв ярьсан. Гээд сүүлд цахилгаан станцын асуудал дээр ер нь л буруу явчихсан шиг. Уг нь яаж ийж бгаад Багануур явчихсан бол яах байсан юм бол. Одоогийн ОТ шиг хэрүүл хийгээд монголд ашиггүй гэж яриад бж байх байсан. Нөгөө талд одоо Багануур явахаа бүр больчихлоо. Үүнийг харсангүй. Баттулга бас адил. ТТ-ыг монголд авч үлдсэн, гээд төмөр зам дээр алдчихсан. ТЗ-ыг явуулсан ч гэсэн буруу явуулчихсан бдаг. Энэ нөхөр хар цагаан.
Зочин 2023-02-02 64.119.27.103
Оноч минь тэнэгтэхээ боль !ОТ,ТТ -г авч үлдсэн гэдэг чинь оркуудын сэтгэлгээ ш дээ, боловсролгүй тэнэгээ гайхуул ж, амьтан хүн уруу татаж, хөгжлийн түгжээ болохоо больж үзвэл сайн сан !
10% 2023-02-02 139.5.219.59
Энэ хөгийн пялдага хүрэлсүхийн улыг долоож чадна.
Зочин 2023-02-02 122.201.21.190
Барилгачид хэцүү л ажиллана даа хар поп Даваасүрэн 10%-г заавал авдаг авилгач даа