Цахим хуудаст Хаан банкнаас ирж байгаа гэх мессеж дэх линкээр хандалт хийж болохгүйг анхааруулж байгаа. Энэ мессежийг тус банкнаас илгээсэн эсэхийг тодруулахад “Хаан банкнаас хэрэглэгчид рүү системийн шинэчлэлтэй холбоотой ямар ч мэдээлэл илгээгүй. Өчигдөр буюу хоёрдугаар сарын 1-нд гарсан тус асуудлыг шалгуулах хүсэлтээ өгсөн. Мессеж очсон иргэд хандалт хийхгүй байхыг анхааруулж байна.
Банкнаас илгээж буй мэдээлэл биш учраас аюулгүй байдлаа хангахыг холбогдож тодруулсан иргэдэд зөвлөж байгаа.
Бид тухайн асуудлыг шалгуулсны дараа албан ёсны тайлбар өгөх болно” гэлээ.
ХААН Банк сүүлийн жилүүдэд уламжлалт банкны загварыг технологийн дэвшилд суурилсан цахим банк болгон шинэчилсэн бөгөөд бүрэн цахимжсан банк болох зорилт тавиад байгаа аж. Үүний илэрхийлэл нь Хаан банкаар дамжиж буй нийт гүйлгээний 98 хувь нь цахим сувгуудаар хийгдэж байгаагаас 47.5 хувийг Khan Bank аппликэйшний гүйлгээ эзэлдэг байна.
Тус банкны нийт харилцагчдын 60 орчим хувь буюу 1.6 сая нь цахим банкны хэрэглэгч төдийгүй Монгол Улс дахь интернэт банк, аппликэйшнээр хийгдэж буй нийт гүйлгээний 73 хувийг Хаан банк дангаар эзэлж буй.
Мөн түүнчлэн Khan Bank аппликэйшнийг сард 1.3 сая, долоо хоногт 1.0 сая, өдөрт 650 мянга орчим иргэн хэрэглэдэг гэсэн статистик бий. Харин тус холбоосыг хаанаас ямар зорилгоор иргэд рүү илгээж байгаа нь одоогоор тодорхойгүй байна.
Зочин 2023-02-02 146.70.106.138
Надад надтай ижил нэртэй хүний гүйлгээний мэдээлэл байнга имэйлээр ирдэг. Өөрсдөө үйлчлүүлэгчийнхээ мэдээллийг задалж хаа хамаагүй хүн рүү явуулж байгаа хирнээ нууц задруулбал хариуцлага хүлээлгэнэ ч гэх шиг сүржин үгтэй. Тэр хүний эхнэр нь гүйлгээнийх нь утгыг үзвэл шууд салах байх даа.
Иргэн. 2023-02-02 94.252.122.41
Хаан банкнаас болгоомжлох хэрэгтэй.
Зочин 2023-02-02 192.82.81.56
ХААН банк өнгөрсөн оны намар онлайн банкны программаа шинэчилэхдээ өмнөхөөс бүр дордуулаад хаячихсан! Жишээ нь: данснаасаа тогтмол хийдэг гүйлгээний загварт байсан зарим нэр алга болсон, шинэ программ дээр нь шинээр оруулах гэтэл "Ийм нэртэй файл байна" гэсэн бичиг гараад хүлээж авдаггүй. Дахин өөр нэрээр оруулах гэхээр бас тийм хариу өгөөд хүлээж авдаггүй!
Зочин 2023-02-02 192.82.65.9
Өчигдөр өөрөө ч нэвтэрч чаддаггүй Хаан банкиндаа хакдуулсан байж билээ. Ороод утасны дугаар сольчихсон, азаар мөнгөггүй, Хаан банк ашигладаггүй байж билээ.
Хр 2023-02-02 59.153.113.174
Хаан банк өарөө хувь хүний данс руу халддаг
Зочин 2023-02-02 202.55.188.125
хаан банк өөрсдөө ш****г шүү.Тэрнийхээ л бэлтгэлийг хийж байгаа юм.
Зочин 2023-02-02 203.91.115.40
ХААН банк энэ асуудлыг хурдан шалгуулж иргэддээ мэдээлэх хэрэгтэй