“Хот, хөдөөгийн боловсролын ялгааг 3 жилд арилгана” | News.MN

“Хот, хөдөөгийн боловсролын ялгааг 3 жилд арилгана”

“Хот, хөдөөгийн боловсролын ялгааг 3 жилд арилгана”

“Хот, хөдөөгийн боловсролын ялгааг 3 жилд арилгана”

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр /2023.02.01/ Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгааг арилгах чухал байгаа талаар мэдээлсэн. Тодруулбал, энэ ялгааг арилгахын тулд олон улсад туршигдсан сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлнэ гэсэн юм. Ийнхүү сургалтын чанар хангалтгүй байгааг салбарын сайд нь хүлээн зөвшөөрч, өөрсдөө шинэчлэлт хийхэд урт хугацаа шаардах учир олон улсаас туршлага судлахаар болжээ.

Хэрэв олон улсын стандартыг хэрэгжүүлбэл гурван жилийн дотор хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа бүрэн арилах аж.

БШУ-ны сайдын хэлснээр сүүлийн үед боловсролын чанарыг яаж дээшлүүлэх вэ гэдэг хүн бүхний асуудал болсон. Финланд боловсролоороо дэлхийд тэргүүлдэг улс. Хамгийн сайн сургууль гэж хамгийн ойрхон сургуулийг хэлнэ гэж Финланд үздэг. Гэтэл Монголд хамгийн ойрхон сургууль нь муу, чанаргүй сургууль гэсэн ойлголт бий.

Хот, хөдөө, хотын зах, төв, хувь, төрийн сургуулийн ялгаа өдөр шөнө шиг болсон.  Яагаад заавал хувийн сургуулийн хүүхэд олон улсын стандарт хөтөлбөрөөр сурах гэж. Улсын сургуулийн сурагчид ч жишиг боловсрол эзэмших эрхтэй.

Ерөнхийдөө хөтөлбөрийн шинэчлэл хийвэл маш их цаг хугацаа орно. Тиймээс дэлхийн жишиг туршлагыг төрийн сургуульдаа нэвтрүүлье. Финландын математикийн платформ дэлхийн 170 гаруй улсад туршигдсан. Манай үнэтэй хувийн сургуулиуд энэ платформыг ашигладаг. Тэгэхээр бид хэлэлцээрт орж байна. Хот, хөдөөгийн 50 сургуульд энэ платформыг хэрэгжүүлнэ. Хэрэв туршилт амжилттай болвол 5-6 ангид улс даяар энэ платформыг хэрэгжүүлнэ. Цаашид амжилттай болбол төрийн сургуулиуд дээрээ авна. Гуравдугаар ангиас англи хэл, нэгдүгээр ангиас мэдээллийн технологийн хичээл оръё гэж зорьж байгаа. Гурван жилийн дотор хот, хөдөө, төр, хувийн хэвшлийн ялгааг арилгах хамгийн зөв гарц энэ гэж үзэж байгаа гэсэн юм.

Эцэг эхчүүдийн зүгээс үүнийг дэмжиж байгаа бөгөөд гол нь кембридж зэрэг хөтөлбөр шиг түр зуур хэрэгжүүлээд орхиж болохгүй гэдгийг илэрхийлж байна. Мөн хот, хөдөө ажиллах боловсон хүчний нөөц ялгаатай байгаа нь боловсролын чанарт нөлөөлдөг гол хүчин зүйл гэдгийг ч онцолжээ. Л.Энх-Амгалан сайд энэ асуудалд мөн анхаарч байгаагаа хэлсэн. Гэхдээ шийдэл гаргалгааг одоогоор тодорхой хэлээгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-02 66.181.182.113

амжилт

Avatar

Зочин 2023-02-02 192.82.76.251

Хөтөлбөрөөс болоод муу байна гэж үзэх үндэслэл байхгүй. Гол нь багшийн чадвар. Хичнээн гоё хөтөлбөр цаасан бичээд дээр цахимд байршуулаад багш тааруу бол явахгүй. Одоогийн хөтөлбөр тийм ч яахаа алдсан эд биш. Засаж сайжруулаад багш нараа сайжруулаад явах хэрэгтэй. Гол нь цалин хангамж. Энэ сайдыг гайгүй юм байх гэж бодож байлаа. Бусад шигээ мангартаж байж олон хүүхдийн амьдралаар тоглосон Гантөмөрийн араас орох нь дээ.

Avatar

ЧАНАРГҮЙ БОЛОВСРОЛ --ЗАМЫН ТҮГЖРЭЛ 2023-02-02 202.126.90.135

ХӨДӨӨ, ХОТ, ХОТЫН ДҮҮРГҮҮДЭД БОЛОВСРОЛЫН ЯЛГАА АСАР ИХ БОЛЖ БАРАГ Л "КАСТЫН СИСТЕМ"-Д ХУВААГДЧИХААД БНАШДЭЭ ‼️ ИЙМ ИХ ЯЛГААТАЙ БОЛООД Л АЙЛ БҮР ХОТРУУ, ТЭР ДУНДАА ХОТЫН ТӨВРҮҮ ШАВЖ ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ АВАХ ГЭЖ ХОТЫН ЗАМ ТҮГЖИРЧ БНА ШДЭЭЭ ☝

Avatar

Zochin 2023-02-02 66.181.161.70

Huviin surgulia shslgach,uimuulsen,hichel hij bga uguini medegdrhgui nairan dundaa l yum bh yumaa,uimulsnee etseg eheesni aigaad heleh bagsh bhgui,ter etseg eh gej uimuldeg,neg hichelee olon dahin siraadch surj chadahguigni medej bj morooroo such bga huhded gai bolohgui BMR bnshuu,zz

Avatar

Zochin 2023-02-02 66.181.161.70

Hichelder,zavsarlgaanar uimuldeg,orilj ,togldog yumnudaal boliulmar bn,galzuu yimshig,ter dotr hun yum surahas iluu chimeetei,etseg eh,bagsh nation buru bga,uimulj shiigdgiig meddeg baij hicheliin tsagt bolohgui gedgiig helehgui bgsni neg bol orsdo hogiin zambragui,neg bol haana bgaga medehgui galzuu bn.uimuldeg,orilj,charaldag,ene bugd olon niitiin gazar bie zuv avch yavsh chadvargui gesn ug ,iim bhd yun bolovsrol be,bas medehgui hichele dahin davtaj bsnaas etseg ehdni heleech,tovogtei yum zz

Avatar

Зочин 2023-02-02 202.126.90.83

hotiin baruun zugiihen zuun tiishee, zuun n baruun tiishee huuhdee surguulid ugdug n unen. manai ajliin gazriin bugd zuruud huuhdee ugchihsun, yaj baigaan asuusan chin geriin hajuugiih n muu geed baidgiin. ashgui manai said medsen baina. gereesee hol huuhdee ugdug etseg ehchuudiin tarhi n neg l bishee

Avatar

zo 2023-02-02 192.82.65.146

санаа нь сайхан ч тодорхой шийдсэн хөрөнгөтэй, хэрэгжүүлэх бэлэн төлөвлөгөөтэй зүйл яривал хэрэгтэй. элдвийн семинар нь тодорхой бэлдсэн зүйлгүй яриад өнгөрдөг

Avatar

м 2023-02-02 103.10.23.10

Хот хөдөөгийн ялгаа, хотын төв гэр хорооллын амьдралын түвшин, ялгаатай байдал, улс орны нийгэм эдийн засгийн байдал гээд боловсролд нөлөөлж буй хүчин зүйлүүд их байна. Хөтөлбөр авч ирээд сайжирдаг, ялгаа арилдаг гэж юу байдаг юм.

Avatar

б 2023-02-02 202.126.88.192

Энх-Амгалаан маргааш дуусахгүй нь сайхан, 3 жил, 5 жил, 10 жилийн дараа ингээд тэгээд алаад өгнө гээд л шаагаад бай. Оюун-Эрдэнэ шиг бүр 2050 онд гээд шааж болно. Юу ч хийхгүй хэдэн жил шааж байгаа чинь үйл үгийн "ирээдүй цаг"-ийн л ач шүү дээ. Ингээд л байхад хэдэн сонгууль найдвартай!!!

Avatar

Осоржав 2023-02-02 64.119.25.210

Сурагчдыг олимпиадад ажлыг сайд та их шүүмжлэх боллоо. Өөрөө олимпиадад орж үзэгүй амжилт гаргаж үзээгүй бол арга ч үгүй байх. Сайн мэргэжилтэн сайн баштай байхын нэг үндэс нь юм шүү гэдгийг танд зөвлөчих нь зүйтэй байх

Avatar

Осоржав 2023-02-02 64.119.25.210

Харин гайгүй ч ажиллаад байна гэж бодсон чинь сүүлийн үед попроод байгаа юмуу ер нь лозунгийн шинжтэй үл бүтэх зүйл бх ярих боллоо. Сайн багш нарйг олноор нь бэлтгэх арга хэмжээ авахгүй л бол бас л нэг лозин гараад ирлээ. Курсээр багш нарыг бэлтгэнэ гэх шиг ер нь багш нарын нэр хүнд боловсролын нэр хүнд юунаас бол унасаныг боловсролд ажиллаж байгаагүй хүн мэдэхгүйлдээ. Энд курсын багш нар олоноор бэлтгэж байсан нь нөлөөлсөн нэг гол хүчин зүйл шүү. Сүүлийн үед сайд та сурагчдыг олимпиадад бэлтгэх

Avatar

Зочин 2023-02-02 192.82.81.56

Л.Энх-Амгалан сайд урьд өмнөх сайдуудаас эрс мэдэгдэхүйц ахицтай ажиллаж байна шүү!! Сүүлийн 30 жил өрвийсөн юмнууд олигтой юм хийгээгүй!!!

Avatar

Зочин 2023-02-02 202.9.47.10

СУРАЛЦАГЧ НЬ АДИЛХАН БАГШ АДИЛХАН МЭРГЭЖЛИЙН БАЙХАД ЯЛГАА ГАРААД БАЙГАА НЬ БАГШДАА БАЙГАА ГЭЖ БОДООД БН

Avatar

Зочин 2023-02-02 103.57.94.207

МҮИС-ийн асуудлаа шийдчихээд дараагийн асуудлаа яривал яасан юм бэ?

Avatar

Оноч 2023-02-02 202.5.205.34

Ер нь бол шавийн эрдэм багшаас гэж ярьдаг. Энэ их үнэний ортой. Багш нар маань цалин багатай тул өрсөлдөх чадваргүй мэргэжил болсон. Улмаар англи хэл гэхэд англи хэлгүй багш хүүхдүүдэд заахаар явахаа больчихдог. Гэтэл англи хэлний ийм платформ-той сургалт ороод ирэхээр багш англи хэл мэдэж байгаа эсэх нь хамаагүй болчих жишээний. Багш нь хамт сурдаг, хүүхдүүдэд ч юу хийхээ бүхнийг платформоосоо хийгээд сонсоод яриад явчихна. Багш бол зүгээр чиглүүлэгчийн үүрэг гүйцэтгэж байгаа.

Avatar

Зочин 2023-02-02 203.23.199.101

тэгээд аль хоцрогдоод байгаа юм, хотын хүүхдүүд л их хоцрогдсон уу, хөдөөнийх үү, их дээд сургуульд хотын хүүхдүүд еэс, ноү гэдгээрээ илүү байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж