ОХУ 200 тэрбумаар Хятадтай хязгааргүй түншлэлээ баталгаажуулна

Хуучирсан мэдээ: 2023.02.01-нд нийтлэгдсэн

ОХУ 200 тэрбумаар Хятадтай хязгааргүй түншлэлээ баталгаажуулна

ОХУ 200 тэрбумаар Хятадтай хязгааргүй түншлэлээ баталгаажуулна

ОХУ өнгөрсөн оны хоёрдугаар сард Хятадтай хязгааргүй түншлэлийн харилцаагаа зарласан. Энэ онд хязгааргүй түншлэлийн харилцаагаа шинэ түвшинд гаргаж, 200 тэрбум ам.долларын худалдаа хийхээр зорьж байна. Хятадын Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр өнгөрсөн онд хоёр улсын худалдаа 190 тэрбум хүрч, түүхэн дээд амжилт тогтоожээ.

“Хоёр талын хамтын ажиллагааны нөөц бололцоо дуусаагүй гэдэгт бид итгэлтэй байна” гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам өчигдөр /2023.01.31/ мэдэгдлээ.

Дайн эхэлснээс хойш Орос улс Хятадад ихээхэн түшиглэсэн. Барууны орнууд ОХУ-аас зайлсхийж, хатуу хориг арга хэмжээ авч байсан ч Хятад улс дайны талаар албан ёсны байр суурь бараг илэрхийлээгүй. Мөн Оросын газрын тос, байгалийн хийг хөнгөлөлттэй үнээр худалдан авсаар байсан. Москвагийн биржийн тайланд дурдсанаар одоо Оросын гадаад валютын зах зээлийн бараг тал хувийг хятад юань эзэлж байна. Тиймээс барууны худалдааны хязгаарлалтыг үл харгалзан юанийн борлуулалт Оросын эдийн засгийг дэмжих боломжтой гэж “Bloomberg” онцолжээ.

Дашрамд дурдахад, Хятадын Гадаад хэргийн сайд асан Ван И энэ сард Москвад айлчлах төлөвтэй байна. Түүний айлчлалын зорилго албан ёсоор тодорхой болоогүй ч Путинтэй уулзаж магадгүй гэж Оросын хэвлэлд бичжээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
8
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж