Дуулиан: Нүүрсний хэрэг юу болов?! | News.MN

Дуулиан: Нүүрсний хэрэг юу болов?!

Дуулиан: Нүүрсний хэрэг юу болов?!

Дуулиан: Нүүрсний хэрэг юу болов?!

Нүүрсний хулгайн хэрэгт хамааралтай хүмүүсийн шалгалтын ажил дуусаагүй.  Өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны хэрэг л шүүх дээр ирсэн гэдгийг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр /2023.02.01/ мэдээлсэн.

Нүүрсний эрүүгийн хэрэгт 80 гаруй хүнийг холбогдогчоор татаж цагдаагаас шалгаж буй.

Тэгвэл эдгээр нэр холбогдсон хүмүүсээс дуулиантай саатуулагдсан, яллагдагчаар татагдсан зарим хүнийг цаашид үргэлжлүүлэн хорих эсэх нь олны анхаарлын төвд байна. Өнөөдрийн байдлаар нүүрсний хэргээр долоон хүнийг хориод байгаа юм.

Х.НУРЛАТЫГ БАТЛАН ДААЛТАД ГАРГАЖ, Б.ГАНХУЯГИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ ЭСЭХИЙГ ШИЙДЭЭГҮЙ БАЙНА

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, түүнтэй ойрын харилцаа, холбоотой гэх "Эрдэнэс Тавантолгой"  компанийн захирал асан Б.Ганхуяг, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлат нарын сүлжээ. Авлигатай тэмцэх газар Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд Т..Аюурсайханаас гэрчийн мэдүүлэг авсан талаар мэдэгдсэн. Гэхдээ шалгалын ажил дуусаагүй учир тоймтой хариулт хэлээгүй.

Шүүхээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Х.Нурлатыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан цагдан хорих шийдвэрийг гаргасан. Түүнийг “Тавантолгой түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа юм.

Тэгвэл яллагдагч Х.Нурлатыг шүүхээс эрүүл мэндийн шалтгааныг нь харгалзан үзэж батлан даалтад гаргаж, суллах шийдвэрийг өнгөрсөн нэгдүгээр сарын 10-нд гаргажээ. Одоогоор дахин саатуулах эсэх нь тодорхойгүй байна.

Харин Б.Ганхуягийг нүүрсний хэрэгт холбоотойгоор цагдан хорих хугацааг сунгах саналыг Нийслэлийн прокурорын газраас Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, өнгөрсөн сарын 3-нд шүүхээс түүнийг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор шийдвэрлэсэн билээ. Дахин хорих хугацааг сунгах эсэх санал одоогоор гаргаагүй байна. “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татагдаад байгаа.

С.БАТДӨЛИЙГ ЦАГДАН ХОРИХ ХУГАЦАА ДУУСАХАД 7 ХОНОГ ҮЛДЛЭЭ

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг нэгдүгээр сарын 6-ны өдөр  саатуулж, сулласан ч гурав хоногийн дараа сарын хугацаатай үргэлжлүүлэн хорих шийдвэр гарсан. Тодруулбал, Нийслэлийн прокуророос С.Батдөлийг яллагдагчаар татаж, нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны нэгдүгээр сарын 6-нд хүргүүлсэн байдаг. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нийслэлийн прокурор М.Энхбаатар, яллагдагч С.Батдөл түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан хянан хэлэлцээд, С.Батдөлийг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн юм.

Түүнийг цагдан хорих хугацаа энэ сарын 9-нд дуусна.

С.Батдөлийг 2018 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулж олсон орлогоос их хэмжээний татварт ноогдох орлого буюу 700 орчим сая төгрөгийг Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд болон өөрийн гэртээ нууж татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд, мөн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийн улмаас олсон орлого болох 7,3 тэрбум  төгрөгийг мэдсээр байж түүнийг ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2022 онд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зэргээр өөрчилж байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэлд нь яллагдагчаар татсан.

С.Батдөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэг /Татвараас зайлсхийх/ мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь / Мөнгө угаах/ заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

НИЙТ ДОЛООН ХҮН ХОРИГДСОН, ШАЛГАЛТЫН АЖИЛ ДУУСААГҮЙ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Б.Батбилэг "Нүүрсний хэрэг, төмөр зам, С зөвшөөрөлтэй холбоотой хэргийг мөрдөн шалгахаар 2022 онд улсын Ерөнхий прокурорын тогтоолоор гурван байгууллагын хамтарсан ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэг өргөн цар хүрээтэй ажиллах учраас мөрдөгчдийн тоог нэмэх шаардлагатай болсон. Одоо ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 11 гээд нийт 36 хэргийг мөрдөн шалгаж байна. Гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн. Хэргийг шалгах хүрээнд 127 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 246 удаа, 421 хүнээс мэдүүлэг авч, 640 баримт материалыг холбогдох байгууллагаас гаргуулсан.

Одоогийн байдлаар 66 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бөгөөд 26 хүнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр хойшлуулашгүй тохиолдолд баривчилж, холбогдох шүүхэд танилцуулсан.

Хэргийг шалгах явцад 15 яллагдагчид Эрүүгийн хуульд зааснаар цагдан хорих арга хэмжээ авснаас одоо долоон хүнийг цагдан хорьж байна. Мөн улсын хилээр гарах хоригийг 19 хүнд, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх арга хэмжээг таван хүнд, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 35 яллагдагч авсан” гэсэн юм.

Ийнхүү тус хэргийн шалгалтын ажил дуусаагүй бөгөөд гэрчүүдээс авсан мэдүүлэг, бусад нотлох баримт зэргээс шалтгаалж холбогдогчдын хүрээ тэлж байгааг АТГ мэдэгдсэн. Тиймээс мөрдөн шалгалт явуулахад тодорхой хугацаа шаардлагатайг онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-02 103.212.118.55

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ ДУЛААНЖАРГАЛ МОНГОЛДОО ИРСЭН ҮҮ. ИРЭЭГҮЙ БОЛ ИНТЕРПОЛООР ХАЙЖ ДАРУЙ БАРИВЧИЛААЧАА. ЯМАР АРЧААГҮЙ ЮМ БЭ. Ч.САЙХАНБИЛЭГ ХУЛГАЙЧ ОРГОН ЗАЙЛААД БАРАГ 7 ЖИЛ БОЛОХ ГЭЖ БАЙНА. ОДОО БОЛТОЛ БАРИВЧИЛЖ ЧАДААГҮЙ. ЯМАР МӨНГӨӨРӨӨ ИНГЭЖ УДТАЛ ТАРГАН ЦАТГАЛАН ЯВДАГ БАЙНАА

Avatar

Зочин 2023-02-02 66.181.191.13

Rodrigo Duterte гуайг гуйж авч ирээд улсаа цэвэрлүүл ээ сайн юм билээ гол нь цаг хождог одоо Philippine ок болсон гэдэгшдээ

Avatar

Үнэхээр нүд хорсох юм 2023-02-02 203.91.115.244

Эднийг харахаар үнэхээр нүд хорсох юм. Үр хүүхэд даарч хөрж, өлсөж цангаж байхад энэ хэд аймшигтай их хулгайлсан байгаа юм даа. Өө яахав, Монголд хаа сайгүй хулгай байгна гээд 50 саяын хулгайг өнгөрөөчмихөж болно. Гэтэл энэ хэд юун хэдэн зуун яа, юун хэдлэн тэрбум, хэдэн их наядаар хулгайлсан байгаа юм. Дээгүүрээ бүгд ийм гэсэн, Монголд амьдрахаас дургүй хүрэх юм

Avatar

Зочин 2023-02-02 64.119.19.230

ГАНХУЯГ ГЭГЧ ХААН ШИГ БАЙСАН . ГЭДЭГ . МАШ ОЛОН ХАУС БАРЬЖ БАЙГАА ГЭСЭН

Avatar

Зочин 2023-02-02 103.9.90.100

өөрийнх нь гэлтгүй, эхнэр, хүүхдийн нэр дээрх, хамтран эзэмшдэг хөрөнгийн хураа, шоронд явуулья, ахиж томилохгүй байя. Ингэж бай л цэвэршинэ

Avatar

Нүүрсний жинхэнэ ХУЛГАЙЧ ХҮРЭЛСҮХ 2023-02-02 51.79.204.242

Нүүрсний жинхэнэ ХУЛГАЙЧ ХҮРЭЛСҮХ

Сүүлийн 5 жил ард түмнийг уруудулсан – хар мөртэй, 1 ТЭРБУМ 600 САЯ ТӨГРӨГИЙН ТӨРӨӨС ХУССАН ХАДГАЛАМЖАА задаргаа тайлангаа ТАЙЛБАРЛА эсвэл зайл, ялтан ХҮРЭЛСҮХ-ийг ОГЦРУУЛЬЯ …..

Avatar

Нүүрсний жинхэнэ ХУЛГАЙЧ ХҮРЭЛСҮХ 2023-02-02 51.79.204.242

Нүүрсний жинхэнэ ХУЛГАЙЧ ХҮРЭЛСҮХ

Сүүлийн 5 жил ард түмнийг уруудулсан – хар мөртэй, 1 ТЭРБУМ 600 САЯ ТӨГРӨГИЙН ТӨРӨӨС ХУССАН ХАДГАЛАМЖАА задаргаа тайлангаа ТАЙЛБАРЛА эсвэл зайл, ялтан ХҮРЭЛСҮХ-ийг ОГЦРУУЛЬЯ 

Avatar

Zochin 2023-02-02 147.161.194.186

Мөнгөө л хурдхан буцаан төлүүлж цахилгаан станц, зам гүүр, эмнэлэг, сургуулиа барья.

Avatar

Зочин 2023-02-02 202.131.225.242

Ганхуяг л***р Эрдэнэс Тавантолгойн гүйцэтгэх захирал байхдаа Ю.Цэдэнбал шиг л байсан даа. Энэ нурлат гэж хасаг гуч хоног цагдан хоригдож чадахгүй хэвтэж монголын баялагийг хулгайлахгүй ээ. Наад муу хасгаа цагдан хориоч. Ганхуяг ч гэсэн 461 эмнэлэгт тарвалзаж байгаа гэсэн шд. Тэр шинэ жи класс 500 авч унаад оодроод байсан отгонжаргал б**с долоогч хулгайчийг бас хорь. наад лалруудын чинь ард аюурсайхан хулгайч байгаа. лалруудыг жагсааж зогсоож байгаад духанд нь 9мм ийн тугалаг зоохсон.

Avatar

Зочин 2023-02-02 64.119.27.103

Өөрсдөөр нь нүх ухуулж байгаад, амсар дээр нь зогсоож байгаал бууд !

Avatar

Зочин 2023-02-02 64.119.27.103

Өөрсдөөр нь нүх ухуулаад, амсар дээр нь зогсоож байгаад БУУДАХ аас өөрөөр яах гээд айгаан ?!

Avatar

Зочин 2023-02-02 64.119.27.103

Манай Женко Еөөк байсан бол бүгдэд нь Хөдөлмөрийн баатар өгөх байсан даа ! Дахиж сонгохымсаан.

Avatar

Зочин 2023-02-02 192.82.80.15

ХУРДАН ШИЙДЭЭЧ , ЦАГ ХОЖИЖ ЗАМХРУУЛАХ ТЕХНОЛОГИТОЙ, БАС ТОМ СОНИРХОЛ, ЭРХ АШИГТАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж