Авлигатай хийх тэмцэлд тавьсан ба авсан ДҮН!

Авлигатай хийх тэмцэлд тавьсан ба авсан ДҮН!

Авлигатай хийх тэмцэлд тавьсан ба авсан ДҮН!

Ердөө долоохон хоногийн өмнө АТГ-аас  “2022 онд  таван их наяд гаруй төгрөгийн авлига илрүүлж, хоёр их наяд 375 орчим тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн талаарх ажлын тайлангаа тавьж, амтай болгон “шагширч” байв.  Атал "Транспэрэнси Интернэшнл"-ийн гаргасан авлигын индексээс харвал Монгол Улс авлигадаа улам живжээ гэлтэй. Учир нь, 2022 онд Монгол Улс авлигын индексээр 33 оноо авч, дэлхийн улс орнуудаас 116 байрт жагссан нь 2021 онтой харьцуулбал зургаан байраар, АН засгийн эрх барьж байсан 2015 онтой харьцуулбал 44 байраар ухарсан үзүүлэлт юм.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тайлбарлахдаа  “Бидэнд улс төрийн намуудын санхүүжилтийн асуудал болон төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах хоёр гэрийн даалгавар өгсөн. Олон нийтийн хяналтыг сайжруулах чиглэлээр Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг өргөн барьсан байгаа. Төрийн өмчит компанийн тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэх байх. Эдгээр даалгавруудаа хийсний дараа Монгол Улсын авлигын индекс арай өөр гарах байх. “Транспэрэнси Интернэшнл"нь субъектив дүгнэлтийг хийж байх магадлалтай” гэсэн нь гал дээр том нэмлээ.

Авлигатай тэмцэх нь Ардын намтай тэмцэх үг болохыг Ерөнхий сайд хоёр жилийн өмнөөс ярьж, сануулах болсон. Өнгөрсөн хугацаанд улстөрчид, тэдний хамаарал бүхий хүмүүстэй холбоотой авлига, албан тушаалын томоохон хэргүүд ар, араасаа илчлэгдэж, дэлгэгдэж байна. Хамгийн сүүлд гэхэд 10 тэрбум төгрөгийн авлига аваад гэртээ нуучихсан албан тушаалтны бичлэг олны нүдийг орой дээр нь гаргасан билээ.

Тэрчлэн нүүрсний хулгайн хэргээр төрийн өмчит компаниудын экс захирлуудыг баривчлан саатуулж, гишүүн, сайд, Ерөнхийлөгчөөр ажиллаж явсан эрх мэдэлтнүүд хууль, шүүхийн хаалгыг татах дээрээ тулж байгаа гэх мэт.

Чихээр сонсоход Монгол Улс авлигатай тэмцээд “алаад” байх шиг байна. АТГ-ынхны тайлангаас уншсан ч тэр. Гэвчиг олон улсын байгууллага нь  Монголын авлигатай тэмцэх ажил үр дүнд хүрэхгүй байгааг тоогоор батлаж харуулав. Тоо худлаа хэлдэггүй гэдэг.

Гэвч энэ бүхээ хүлээн зөвшөөрөөгүй хуулийн сайдын бас нэг хардлага нь “Орос-Украины асуудалд Монгол дундын байр суурийг илэрхийлсэн нь авлигын индексээр ухрахад нөлөөлсөн байж болзошгүй” гэх үг. Орос-Украины асуудалд Монгол Улс дундын байр суурийг илэрхийлсэн нь авлигын индестэй хэр хамааралтайг үнэндээ бодоод, бодоод “бодын шийр дөрөв”.  Авлигын индексээр зургаан байр ухарсан нь манай улсын гадаад харилцаанд асуудал байгаа юм биш дотоод улстөрдөө, Төрийн ордондоо "хэрэг" нь байна гэсэн үг. Жишээ нь, хамгийн  40 их наядын нүүрсний хулгайн хэрэгт сэжиглэгдсэн сэжигтнүүдийнх  дийлэнх нь Төрийн ордонд сууж байна.

АТГ нь улстөрчдийн үгээр хөдөлдөг, олон нийтээр оньсого таалгаж ажлаа хийх нь байдаг л үзэгдэл болсон.  Арван долоон улстөрчийг нүүрсний хулгайтай шууд ба шууд бус холбоотойг зарласан атлаа яллагдагчаар татсан УИХ-ын гишүүн байхгүй гэж өмнөх мэдээллээ өөрсдөө үгүйсгэх жишээтэй.  З.Энхболд Х.Баттулгын тамганы “манаач”  байхдаа 30 гэр бүлийг өөрсдөө бодож ол гэдэгтэй адилхан нүүрсний хулгайчдыг мөн эсэхийг  бараг  "та нар таа" гэх нь холгүй байна. Бүтэн жил мөрдөн шалгасан Хөгжлийн банкны асуудал одоо ч шийдэгдээгүй.  Хууль тогтоогчид арга ядахдаа камерын өмнө байцаалт аваад сууж байна.

Нэг талаар хууль шүүхийнхэнд ч асуудал нь байдаг биз. Авлигын хэргүүд хууль, шүүх дээр гацдаг нь гэм биш. Жастын Ш.Батхүүгийн авлига, луйврын хэргийг шүүхийн тулд Монголын шүүх арван жил зарцуулсан. Энэ мэт ганц хүний авлига, луйврын хэрэг дээр арван жил болдог хууль, шүүхтэй улс авлигадаа идэгдэхээс яалтайв. Хууль, шүүх дээр өнөөдөр Хөгжлийн банк, нүүрсний хулгай гээд асар олон хүн хамарсан "хэрэг" хүлээгдэж байна. Төмөр зам, койн гээд авлига, лувйрын хэргүүд хууль шүүх дээр очлоо. Харин мөрдөж байна, шалгаж байна гээд "хав" дарвал Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордноос мянган удаа "шүгэл үлээгээд" нэмэргүй.

Нөгөө талаасаа авлига цэцэглэх, буурах нь нам засгийнхаа бодлогоос шалтгаалдаг бололтой. Жишээ нь, АН засгийн эрх барьсан дөрвөн жилд авлигын индекс 94-өөс 72 дугаар байр болж урагшилжээ. Харин МАН засгийн эрхийг авснаас хойш дандаа ухарсан байна.

Тэгэхээр Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэ амараа хэлж байсанчлан анд нөхдийнхөө авлигатай тэмцэхдээ намаасаа, танхимаасаа эхлэмээр байна.  Арван хувь гэж нэг нэрээ хоёр хочтой болгосон нөхөр засагт сайд болоод суучихаар МАН-ын авлигатай тэмцэнэ гэсэн үг үнэндээ шал худлаа сонсогдоно. Түүнчлэн хамаг зөвлөх туслах нь шоронд хоригдчихоод байхад “би шанага нүүрс аваагүй” гээд засагт сууж байгаа танхимын сайдаасаа ч шударга ёсыг эхлүүлэх ёстой.

Хэрэвзээ МАН авлигатай тэмцэх чинхүү хүсэл байвал, мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зориг хүрвэл авлига, хулгайчдыг Төрийн ордноос, парламентаасаа засгийн танхимаасаа хөөх хэрэгтэй. Түүнээс Х.Нямбаатар олон улсын байгууллагын гаргасан дүгнэлтийг үгүйсгэлээ гээд Монгол "гоё" харагдахгүй, авлига буурахгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-02-01 202.21.120.66

АН-н эрх барьж байсан 2015 оны үеээс 44 оронгоор ухарсан гэжээ. Одоогийн илэрч буй нүүрсний хулгай, хөгжлийн банкны хулгай бусад бүх төслүүдийн хулгай нь тэдний үед ид гаарч оргилдоо хүрч байсныг хүмүүс мэдэж бгаа. МАН-н эрх барьсан 7 жилд ч түүнээс дутахааргүй их авилга хулгай гарсныг бид бүгд мэдсэн. тэгэхээр эндээс дүгнэлт хийхэд МАН, АН аль алийн ч үед хулгай авилга дүүрэн байсан бна харин Хуулийнхан АН-н үед ажлаа хийхгүй байсан уу эсвэл дарга нар нь авлига хулгайг нам дарж байсан болж таар

Avatar

Зочин 2023-02-01 202.179.21.227

Энэ НЯМБААТАР гэж нөхөр олон улсын байгууллагуудыг хэрэгээр худлаа дүгнэлт гаргаад байна гээд байна уу даа. Олон улсын байгууллана АРДЫН НАМын б**с долоох шаардлагагүй байх л даа. Бодит байдалдаа дүгнэлт хийж намаг балчигаасаа гармаар байна. АНын үед АТГд шалгагдаж байсан нөхөр сайд болчихсон л тууж явна шүү дээ. Энэ чинь л бодит байдал 44 байр ухарсаныг чинь харуулж байна.

Avatar

Зочин 2023-02-01 202.126.90.99

Гахай хамартай скийпүр бүүр суудал авхаасаа амнө бид хулгайч монголд багтах зий ч (зий гэдэг нь зайг санаш үгүй (100 000 000 000 00)-үгүйг зарласан шүү дзз.
Арга үгүй .Та нар мэддэг тоо биш.!!!!•

Avatar

Зочин 2023-02-01 64.119.27.24

Хулгай луйврын Загалмайлсан эцэг чинь АН нэрээр халхалсан дээрэмчдийн бүлэглэлшдээ. Засгийн газар хүний өөрийн нам ялгахгүй тэмцэнэ гэж зарлаад хэрэгжүүлж байна Үүнийг гуйвуулжээ авгай. Та нарт сүнс сүүдэр байх биш, нуугаад байхаар индекс бага харагданаа

Avatar

123 хэлэх үг алга 2023-02-01 192.82.90.178

,,

Avatar

Зочин 2023-02-01 188.162.254.13

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!

Avatar

Зочин 2023-02-01 192.82.67.218

21р зуунд байж боломгүй шившиг болж байна даа жирийн ард иргэдийн нүдэнд төр засагт байгаа нөхдүүд ер нь л Хэцүүдсэн болж харагдах болж дээ гадаад харилцаа бол бүр ичмээр

Avatar

Зочин 2023-02-01 103.161.242.98

далан худалч, хулгайч нар ялгарчихаад монголчуудыг сайн зайдалж, сайхан маллаж, шазайтлаа таргалж, тарвалзаж байнаа. Гайгүй дээ…

Avatar

Авлигатай тэмцэх нь Ардын намтай тэмцэх үг болохыг Ерөнхий сайд хоёр жилийн өмнөөс ярьж, сануулах болсон. 2023-02-01 103.11.195.66

MANgaruud uls orniig 8 jil alaad hayalaa daa, buh erh medel avaad yamarch chadvargui nam gedgee haruullaadaa,

Avatar

zochin 2023-02-01 66.181.184.133

saaral ordond hun uldeh bolov uu daa. uneneer ajillabal.

Avatar

Зочин 2023-02-01 202.126.89.187

Улстөрийн намуудын авилга ард түмэнд ямар хамаа байна улс төрчид хахууль өгөөд дэвших албан тушаал авах ард иргэдэд ямарч хамаагүй нянбактер минь

Avatar

Зочин 2023-02-01 90.193.251.156

хамаатай ! бүр хамгийн их хамаатай

Avatar

Зочин 2023-02-01 192.82.72.111

21 дүгээр зуунд арай ч хүний хувь заяагаар тоглож хэлмэгдүүлж болохгүй.

Avatar

Зочин 2023-02-01 202.126.93.90

Манай нянбактер хэлсэн орос укрианий дайнаас болоод буруу дүн тавьсан гэсэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж