Европчууд дэлхийн бусад орноос илүү их согтууруулах ундаа хэрэглэдэг гэнэ. Тодруулбал, Европт 15-аас дээш насны хүн бүр дунджаар 9.5 литр цэвэр алкохолыг нэг жилийн хугацаанд хэрэглэдэг. Энэ нь ойролцоогоор 190 литр шар айраг, 80 литр дарс, 24 литр спирттэй тэнцэх аж. Гэхдээ 2000-2019 оны хооронд тус бүс нутгийн нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ 21 хувиар буюу 2.5 литрээр буурчээ. Дээрх тооцооллыг ДЭМБ 2021 онд тайлагнасан.
Дэлхийн хамгийн их архи уудаг 10 орны ес нь Европын холбоонд байна. 2019 оны судалгааанаас харахад Европын холбооны насанд хүрсэн хүн амын 8.4 хувь нь өдөр бүр, 28.8 хувь нь долоо хоног бүр, 22.8 хувь нь сар бүр согтууруулах ундаа хэрэглэдэг байжээ. Эхний 10 улсыг нэрлэвэл Чех, Латви, Молдав, Герман, Литва, Ирланд, Испани, Болгар, Люксембург, Румын орж байна. Чех улсад нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ 14.3 литр байгаа бол Румынд 12.3 литр байна.
Харин хүйсээр нь нарийвчилж үзвэл, Европын холбооны орнуудад эрчүүдийн 13 хувь, эмэгтэйчүүдийн 4.1 хувь нь өдөр бүр согтууруулах ундаа уудаг аж.
Согтууруулах ундааны хэрэглээ хамгийн бага Европын орон бол Тажикистан юм. Тодруулбал, Тажикистанд нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ 0.9 литр байна. Үүний араас Азербайжан, Турк, Узбекистан, Туркменистан, Израиль, Армен, Казахстан, Албани, Хойд Македон удаалав. Хойд Македон, Армени, Израилийг эс тооцвол энэ жагсаалтад орсон орнуудын ихэнх нь лалын шашинтай гэдгийг онцлох нь зүйтэй.
Эх сурвалж: EURONEWS
Холбоотой мэдээ