Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛЫН САЙД Ц.ДАВААСҮРЭН:
-Шинэ Хархорин хот байгуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр хоёр шийдвэр гарлаа. Нэгдүгээрт, энэ ажлыг удирдах, чиглүүлэх үндэсний хороо байгуулна. Үндэсний хороог би ахлаад холбогдох яамдын сайд, дэд сайд нар орно. Салбар хоорондын уялдааг хангасан бүтцээр ажиллана. Мөн шинэ Хархорин хотын захиргааг байгуулж байгаа. Энэ захиргаа байгуулагдсанаар менежмент, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хяналт, мониторинг хийнэ. Өнөөдрийн шатанд Хархорин хот дээр судалгаа хийж байна. Газрын хөрс бүтэц, ус цаг уурын нөлөөлөл, газар хөдлөлтийн судалгааг хийж байна. Энэ геодизийг судалгаа дууссаны дараа байршлыг тогтооно. Үүний дараа инженер, дэд бүтэц, орон зайн төлөвлөлт, зам гээд төлөвлөнө. Төгсгөлд нь ямар байршил дээр ямар байгууламж байх вэ гэдэг төлөвлөлтүүдээ хийнэ. Геодизийн судалгаа хийсний дараа хот төлөвлөлтийн ажлууд руу орно. Өмнөх судалгаануудыг харахад 500 мянган хүн амтай хот байгуулна гэсэн төсөөлөл бий.
-Нийслэлийн гэр хороолол дунд баригдсан орон сууцад ипотекийн зээл олгох боломжтой юу?
–Гэр хорооллын төлөвлөлт бол агаарын бохирдол, түгжрэлд хамгийн их нөлөө үзүүлдэг. Бид гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрхэн шийдэх вэ гэж судалж байна. Нэг талаар хөдөө орон нутагт ипотекийн зээл олголтыг нэмэгдүүлэх чиглэлд ач холбогдол өгнө. Нөгөө талаа шинэ хорооллуудыг бий болгоно. Хоёр төрлийн хорооллыг бий болгоно. Нэг нь өндөр байшин бол нөгөө нь хаус хороолол. Гол хүндрэл нь эрчим хүчний асуудал. Их хүндрэлтэй байгаа. Ойрын хугацаанд Засгийн газар яг ямар шийдлийг түгжрэл дээр гаргах вэ гэдгээ зарлах байх. Бид нар Сэлбийн дагуу хурдны замыг Яармагийн гүүр хүртэл барих асуудлыг судалж байна.
-Дарханы арьс ширний үйлдвэр юу болж байгаа вэ?
-Тэнд төвөгтэй юм байгаа. Хувийн хэвшил, төрийн төсөл хэрэгжсэн. Хөгжлийн банкнаас 18 тэрбумыг авсан. Бас хувийн хэвшлүүдийг оролцуулсан. Нийтдээ тэнд ашиглахад хүндрэлтэй дэд бүтэц хийгээд орхичихсон. Тэрийгээ 44 тэрбум гээд үнэлсэн. Энэ хувийн хэвшлийн түншлэлийг хариуцаж байсан захирлыг одоо АТГ-аас мөнгө угаасан гээд хоричихсон гэж сонссон. Энэ асуудлыг цааш нь үргэлжүүлнэ гэвэл хүндрэлтэй. Цаг алдахын оронд төрийн өмчийн арьс ширний үйлдвэр байгуулъя гэж ажилласан. Энэ ажил эрчимтэй явж байсан ч Эмээлтэд барина гээд ороод ирсэн. Арьс ширний үйлдвэр барина гэхээр гадна, дотны зохион байгуулалттай зогсоох юм. Дотоод гэвэл манай арьс ширний компаниуд. Шууд л хэлье. Тэд нар хямдхан арьс авахыг бодож байна. Арьсны үнэ унаад хог болоод хэвтэж байгаа. Тэд нар үнэгүй арьс авахыг бодож байна. Хэрэв Дарханы арьс ширний цогцолбор ашиглалтад орвол арьс шир үнэд орно. Хүйтэн нөхцлийн арьс ширээр хамгийн үнэтэй, хамгийн удаан эдэлгээтэй хувцас, эдлэлийг хийнэ. Халуун орны арьс ширээр тийм зүйл хийж болохгүй. 1990-ээд оноос хойш үүнийг бодлоготой унагаасан. Яг нөлөөлж байгаа. Хэвлэл мэдээлэл, сошиалаар янз бүрийн юм цацдаг.
-Хамтдаа ярилцаад хийх гарц, гаргалгаа байхгүй юм уу?
-Тэд нар хийж чадахгүй юм байна лээ. Мөнгө угаачихсан нөхдүүд таньдаг хүнтэйгээ уулзаад зөвтгөх гээд байна. 30 жилийн хугацаанд ийм ашигтай бизнесийг хийх нь яасан юм бэ? Энэ үйлдвэр баригдвал гадны томоохон компаниуд манай арьс ширийг булаацалдаад л авна. Тийм орлоготой болохоос нэг хэсэг нь айгаад нөгөө хэсэг нь хямд арьс шир авахыг бодоод байна.
-Сэргээгдэх эрчим хүчний төлбөр Эрдэнэбүрэнгийн УЦС зэрэг төслүүд рүү зарцуулагдах боломж байгаа юу?
-Тэр бол боломжгүй зүйл юм байна лээ. Нийт эрчим хүчний борлуулалтын 28 хувийг эрчим хүчний үйлдвэрлэлийн 7-8 хувийг эзэлж буй сэргээгдэх эрчим хүчид өгч байгаа. Яагаад би нарны станцуудыг хөгжих боломжгүй гэж үзсэн бэ гэхээр нар жаргахаар буюу 6-9 цагийн үед нарны станцууд хэрэг болдоггүй. Тэгсэн мөртлөө гурав дахин их төлбөр авдаг. Тэр төлбөр нь дөрөвдүгээр цахилгаан станцын олж буй борлуулалтын 28 хувийн гуравны нэгийг аваад явчиж байгаа юм. Хэдхэн нарны компани авчиж байгаа юм. Би 11 гэрээг зогсоосон. Харамсалтай нь одоо янз бүрийн лобби хийгээд явж байгаа юм байна лээ. Хэрэв 11 нарны станц ашиглалтад орвол манай эрчим хүч хүнд байдалд орно. Яагаад гэвэл түүнийг зохицуулж чадахгүй. Өөр улсуудад нарны станц зогсвол хийн станц, усан цахилгаан станцаар нөхдөг. Манайд тийм юм байхгүй учир Оросоос авдаг.
БШУ-НЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН:
-Өнгөрсөн хугацаанд гарааны компаниудыг дэмжиж татварын олон төрлийн хөнгөлөлт өгсөн. Гэтэл судалгаагаар дэмжлэг авсан гарааны компаниуд дараагийн шатанд гарч чадалгүй инкубатортоо хөгжиж чадахгүй байна гэсэн нөхцөл байдал үүссэн. Тиймээс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн технологи дамжуулах төв, хамтын оффисуудаар дамжин гарааны компаниудын технологи, инновац, патент, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэвтэрдэг тогтолцоо нь зүйтэй байна гэж үзсэн. Бид зургаан эдийн засгийн бодлого тодорхойлсон. Дараагийн сэргэлтийн гол хөшүүрэг нь шинжлэх ухаан, инновац технологийн сэргэлт гэж Ерөнхий сайд тодорхойлсон учир Эдийн засаг, хөгжлийн сайдаар ахлуулсан БШУ-ны сайд, Цахим хөгжлийн сайдыг оролцуулсан ажлын хэсэг байгуулан энэ ондоо багтаан алсын хараа бодлогын дараагийн шат болох шинжлэх ухаан, инновац, технологийн сэргэлтийн бодлогыг боловсруулж, танилцуул гэсэн чиглэлийг өнөөдөр өглөө. Өнөөдөр яагаад ийм болсон үндэслэлийг нь хэлье. Шинжлэх ухаан, инновац технологид зарцуулж буй санхүүжилт бага байна. Монгол Улсын нийт экспортын 93 хувь нь уул уурхайн түүхий эд. Гэтэл энэ түүхий эд дандаа хоёрдахь, гуравдахь шатны боловсруулалт хийгдээгүй, инновац, мэдлэг шингээгүй экспортолдог. Ийм учир бүрэн эрдэс баялагаа боловсруулж, олох ёстой орлогоо олж чадахгүй байна. Тиймээс уул уурхай гэхээсээ илүүтэйгээр оюуны багтаамж шингэсэн эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг зайлшгүй бий болгох шаардлагатай. Нэг сая хүнд ноогдож буй эрдэм, шинжилгээний ажилтныхаа тоогоор бид дэлхий дээр хамгийн сүүлд явж байна. Нэг сая хүнд 540 эрдэм шинжилгээний ажилтан ноогдож байна. ДНБ-ээсээ судалгаа, хөгжүүлэлтэд зарцуулж буй зардал 0,01 хувь. Гэтэл бусад улс орнууд үүнд ДНБ-ийнхээ хамгийн багадаа 2-3 хувийг зарцуулдаг. Монголын ДНБ 40 их наядад хүрсэн гэвэл бид нар хамгийн багадаа 1.0 хувь буюу 400 тэрбум төгрөг зарцуулж байж Монголын шинжлэх ухаан, инновац хөгжиж өрсөлдөх чадвар бий болно. Гэхдээ өнгөрсөн найман жилийн хугацаанд шинжлэх ухаан технологийн сан 180 орчим тэрбум төгрөгийг судалгаанд зарцуулсан байна. Нэг судалгаанд 20 орчим сая төгрөг зарцуулсан. Ийм улс орон байхгүй. 20 саяар санхүүжүүлсэн судалгаанаас үр дүн хүлээхэд хэцүү. Тиймээс цаашдаа энд зарцуулж буй санхүүжилтийг нэг цонхоор оруулах хэрэгтэй. Судалгаа нэртэй зарлагдсан тендэрийн үнийн дүн 280 тэрбум төгрөгт хүрсэн байна. Гэтэл шинжлэх ухаан, технологийн сангийн зарцуулалт 10 тэрбум хүрэхгүй байгаа. Даруй 28 дахин илүү санхүүжилтийг ямар ч зохицуулалтгүй зарцуулж байгаа учир үр өгөөжгүй байна. Энэ тогтолцооны алдааг засна.
-Өнгөрсөн долоо хоногт Финландаас математикийн сургалтын платформ оруулж ирж байгаа гэсэн. Мөнгө нь хаанаас гарч байгаа юм бэ?
-Сүүлийн үед боловсролын чанарыг яаж дээшлүүлэх вэ гэдэг хүн бүхний асуудал боллоо. Финланд боловсролоороо дэлхийд тэргүүлдэг улс. Хамгийн сайн сургууль гэж хамгийн ойрхон сургуулийг хэлнэ гэж Финланд үздэг. Гэтэл Монголд хамгийн ойрхон сургууль нь муу, чанаргүй сургууль гэсэн ойлголт бий. Хот, хөдөө, хотын зах, төв, хувь, төрийн сургуулийн ялгаа өдөр шөнө шиг болсон. Ерөнхийдөө хөтөлбөрийн шинэчлэл хийвэл маш их цаг хугацаа орно. Тиймээс дэлхийн жишиг туршлагыг төрийн сургуульдаа нэвтрүүлье. Финландын математикийн платформ дэлхийн 170 гаруй улсад туршигдсан. Манай үнэтэй хувийн сургуулиуд энэ платформыг ашигладаг. Тэгэхээр бид хэлэлцээрт орж байна. Хот, хөдөөгийн 50 сургуульд энэ платформыг хэрэгжүүлнэ. Хэрэв туршилт амжилттай болвол 5-6 ангид улс даяар энэ платформыг хэрэгжүүлнэ. Мөн Англи хэлний хөтөлбөрийг туршилтын замаар 50 сургуульд нэвтрүүлж байна. Англи хэл, мэдээллийн технологи, математик гэсэн гурван хичээл дээр дэлхийд тэргүүлсэн платформыг нэвтрүүлэх нь шийдэл.
Хувийн сургуулиуд нэг хүүхдийн лиценз гэж 25-30 евро төлдөг. Бид нар ямар ч байсан туршилтын хүрээнд нэг хүүхдэд найман ам.доллараар авч байгаа. Цаашдаа амжилттай болвол төрийн сургуулиуд дээрээ авна. Гуравдугаар ангиас Англи хэл, нэгдүгээр ангиас мэдээллийн технологийн хичээл оръё гэж зорьж байгаа. Гурван жилийн дотор хот, хөдөө, төр, хувийн хэвшлийн ялгааг арилгах хамгийн зөв гарц энэ гэж үзэж байгаа.
-Багш нарынхаа ур чадварыг яах юм бэ?
-Сүүлийн платформын давуу тал нь багш нар суралцаад, хөгжөөд, хүүхэддээ заагаад явдаг цахим дээр суурилсан технологи бий. Өнгөрсөн хугацаанд бид 3200 орчим Англи хэлний багш нарын чадварыг дээшлүүлэх гэж хоёр жил нүдлээ. Үнэхээр дээшилсэнгүй. Тэгэхээр бэлэн платформыг нэвтрүүлье гэж байгаа юм.
ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР:
-Дэлхийн эдийн засаг 2.7 хувиар өснө гэж байсан бол одоо 2.9 хувиар өснө гэх мэдээлэл гарсан. 0.2 хувиар өсч байгаа нөлөөлөл нь Европын өвөл дулаан, Хятад хилээ нээлээ. Энэ нь манай эдийн засагт эерэгээр нөлөө үзүүлнэ гэсэн өөдрөг байна. Монгол Улсын валютын нөөц гурван тэрбум 560 сая ам.доллар буюу өнгөрсөн оны сүүл үеэс сайжирсан байдалтай байна. Монгол Улсын экспортын гол бараа болох алт, нүүрс, зэсний үнэ сайн байгаа. Дэлхийн эдийн засаг сайжирч байна. Цаашдаа Монгол Улсын валютын нөөц нэмэгдэх байдалтай байна. Тавдугаар сард тулгамдаад байсан бондыг бүтцийн өөрчлөлт хийж амжилттай сольсон. Энэ бүгдийг авч үзэхэд Монгол Улсын валют, эдийн засаг тогтворжих зорилт амжилттай хэрэгжиж байна.
-Цаашдаа гадаад хөрөнгө оруулалтыг татах, хамгаалах тал дээр ямар арга хэмжээ авах вэ?
-Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаггүй байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байсан. Листэд буюу нээлттэй компаниудаас Рио Тинтогийн дараагийн хэмжээнд Монгол Улсын сонирхсон компани бол Кореа Телеком. Тодорхой хэмжээний судалгааны ажил хийж байна. Ер нь бид нар гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэдэг нь тэдний эрх ашгийг хууль ёсны хүрээнд хэрхэн хамгаалж байгаагаас шалтгаална. Эдийн засаг, хөгжлийн яам байгуулагдаад хөрөнгө оруулагч нарын эрх ашгийг хамгаалах талаар яригдаж эхэлснээс хойш маш их гомдол манай яам дээр ирж байгаа. Энэ нь тодорхой хэмжээнд гарч байгаа хууль бус шаардлага, хуулийн зөрчил. Хууль ёсныхоо л дагуу тэд эрх ашгаа хамгаалах асуудлыг тавьж байгаа. Бид нарын хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэдэг нь Монгол Улс хуулийн дагуу та бүхнийг дэмжнэ гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Тэрнээс биш өөр гоё зүйл ярьчхаад бүх шатанд хүнд суртал үзүүлдэг, хууль зөрчихийг шаарддаг, гомдлыг нь шийдвэрлэдэггүй зэрэг нь гадны хөрөнгө оруулалт түлхэх үндсэн шалтгаан болж байна.
-Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэзээ өргөн барих вэ?
-Хууль зүйн дэд сайд Б.Солонгоо үүнийг хариуцаж байгаа. Манай яам голлож ажиллъя гэсэн саналыг хүргүүлээд яам дээрээ авч УИХ-д өргөнө гэсэн бодолтой байгаа.
-Долларын ханш чангарч байна. Төв банкны удирдлагуудад хариуцлага тооцох уу?
-Засгийн газрын зүгээс төв банкны удирдлагад тооцох талаар ярих нь хууль бус, буруу зүйл. Хоёулаа л УИХ-аас томилогддог. Валютын нөөц өсч байна. Манай экспортын бараа бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр сайн байна. Хятадын эдийн засгийн өсөлтийг валютын сан эерэгээр үзээд өсөлт нь 5.2 болно гэж үзсэн. Үүнээс харахад манай эдийн засгийн төлөв байдал гайгүй болов уу гэсэн бодолтойгоор ажиллаж байна.
-Эрдэс баялгийн биржийн асуудал юу болсон бэ?
-Биржээр хэд хэдэн давуу тал бий. Нэгдүгээрт, урьд өмнө нь зарж байгаагүй үнээр зарах боломжтой. Дээр нь нүүрсийг худалдан авагч нар олон бий. Эндээс Монгол Улс хамгийн өндөр үнэ санал болгосныг нь л сонгоно. Бирж энэ бололцоо хангаж байгаа. Энэ эргээд улсдаа хэрэгтэй. Хоёрдугаарт, хил үнээр зарна гэж байгаа. Энэ бүхний эцэст Монгол л хожно. Үүнийг хэрэгжүүлэхээр тууштай ажиллаж байгаа.
-Хөгжлийн банкны түр хорооноос таныг сонсголд гэрчээр оруулна гэсэн. Та оролцох уу?
-Би оролцоно. Гэхдээ би хэзээ ч Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсгийг ахлаж байгаагүй. Гэхдээ би очно. Учир нь 2020 оны дөрөвдүгээр сард Хөгжлийн банк Сангийн яамд шилжсэн. Тэнд ирэхэд нэг л зээлдэгчийг шүүхэд шилжүүлсэн байсан. Тэр үеийн удирдлагууд 16 зээлдэгчийг шүүхэд өгч ажлыг нь эхлүүлсэн. Мөн тэр үед гол зээлүүдийг төлүүлэх ажил эхэлсэн. Очиж хийсэн ажлаа ярина.
-Нүүрсний хяналт шалгалтыг та бас хийж байсан. Тэр үеийн хийгдэж байсан хяналт шалгалт яг одоо л шалгагдаж байгаа юм бэ?
-2019 онд тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх надаар ахлуулаад нүүрсний холбоотой асуудлыг шалгахыг хүссэн. Тухайн үедээ сангийн сайдын хувьд би тушаал гаргаж, хууль хяналт, татвар гаалийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулж, хоосон машин гэдгийг гаргаж ирсэн. Гурван сар орчим шалгасан. Үүнийгээ Засгийн газарт танилцуулаад хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Хаачихсан байсныг эргэн сэргээж шалгаж байгаа гэдгийг сүүлд сонссон.
-Төсвийн орлого нэмэгдээд валютын нөөц хангалттай болчихсон тохиолдолд баялагийн хуваарилалтыг хэрхэн хийх вэ?
-Эдийн засгийн байдал тогтворжиж байгаа. 2022 оны есдүгээр сарын 14-н гэхэд валютын нөөц 2.4 тэрбум ам.доллар байсан. Өчигдөр гэхэд 3.560 тэрбум байна. Бүх нөхцөл байдал тогтворжсон гэж би хэлж зүрхлэхгүй байна. Тэгэхээр төсвийн хууль хэрэгжээд нэг сар өнгөрсний дараа мөнгө их орж ирвэл яаж хуваарилах вэ гэдгийг өнөөдөр яримааргүй байна. Арай тодорхойгүй байна.
-Олон улсад манай нэр хүнд унах эрсдэлтэй гэж дүгнэсэн байна. Хөрөнгө оруулалтын худалдааны газрыг байгуулснаар үүнийг засах боломжтой юу?
-Өөртэй чинь санал нэг байна. Авлигалын индекс дээр манай улсад хөрөнгө оруулалт хийсэн хүмүүсийн гомдол их байдаг. Гомдол гаргасан хүмүүс өөрсдийнхөө Засгийн газарт хэлнэ, холбогдох олон улсын байгууллагад хэлнэ. Дотроо байгаа мэт харагдавч олон улсын байгууллага, бусад улсын засгийн газарт хүрдэг. Эдийн засгаа хөгжүүлье, төрөлжүүлье, хөгжье гэвэл хууль ёсных нь дагуу хөрөнгө оруулагчидтай сайн харицах ёстой. За гэсэн бол за л байх ёстой. Урьж оруулж ирчхээд хөөдөг, манай хууль хяналтынхан дарамталдаг байж болохгүй. Энэ л манай нэр хүндийг олон улсад унагаж байгаа.
зочид 2023-02-01 202.21.97.90
үнэн шүү даваасүрэн сайдаа арьс ширний үйлдвэрийг хотоос гаргах хэрэгтэй баярсайхан гуай дарханы үйлдвэрийг зогсоох санаатаЙ ТӨРИЙН ДЭЭР ГАРЧИХСАН ГЭНЭ БАЯРСАЙХАН төрөөс олон тэрбумыг авчихаад юү хийсэн ,? байр машин мал гээд хувиа л бодоод бордоод байгаа юм бишүү АТГ шалгах болоогүй ????
444 2023-02-01 192.82.80.89
Даваасүрэнгийн хархаар 10 хувь өш хонзон монгол ирээдүйгүй болоод муу энерги бүрхэх шиг болох юм . эндээс чөтгөр хүртэл айдаг байх
Үнэн 2023-02-01 202.126.89.178
Улс төрчид оролцоод хэрэггүй, аятайхан хууль зүйн орчинг л бүрдүүлээд өгчих. Хувийн хэвшилүүд хийчинэ
Зочин 2023-02-01 192.82.77.235
ПОПУЛИСТ ПИЗДУ ШАНТАЖ ХИЙСЭЭР БАЙГААД САЙД БОЛГОЧИХООД ЯРЬЖ ХЭЛЖ БАЙГААГ НЬ ХАРААРАЙ. ЮМ Л БОЛ ГАДНААС НӨЛӨӨЛЛӨӨ ГЭЖ ШААХАА БОЛЬ. ӨӨРСДИЙНХӨӨ АРЧААГҮЙГ МЭД!
Зочин 2023-02-01 64.119.25.127
Мал аж ахуйн орон байж арьс ширний үйлдвэр байтугай малын ашиг шимээс ямар ч хог хаягдал гарахгүй болтол нь бүх төрлийн боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг байгуулах хэрэгтэй.
zochin 2023-02-01 57.68.130.28
Arvan huviin adgiin Davaasuren bas l avilgal avah yumaa l haij baigaa biz
10% 2023-02-01 202.9.46.32
10% оо авахгүй биздээ, аан ?
Лавлаа 2023-02-01 192.82.73.191
Бүх зүйлийг өөрсдөө шинээр судлаж технологи боловсруулах гээд байгаа юм уу Ж нь уул уурхайн бүтээгдэхүүнд өртөг шингээж гаргах бэлэн технологи дэлхий дээр байж л байгаа биз дээ Ер нь зарим хүмүүсийн ярьж байгаа зүйл бүхэл бүтэн салбар хариуцаж төлөөлж бхйгаа гэхэд хэтэрхий энгийн санагдчихлаа
Зочин 2023-02-01 202.126.88.133
даваасүрэн гэж ажлын саад , хар хахуульчин !
Зочин 2023-02-01 202.9.46.116
дандаа гадна, дотныхны үгээр ажил хийдэг юм биз дээ, та нарт өөрийн гэсэн толгой байна уу, одоо өөрийнхөө толгойгоор ажил хийгээч, гадна дотныхны үгээр ажиллдаггүй, өөрийн толгойгоор ажиллдаг хүмүүсигй сонгоцгооё
дандаа гадна, дотныхны үгээр ажил хийдэг юм биз дээ, та нарт өөрийн гэсэн толгой байна уу, одоо өөрийнхөө толгойгоор ажил хийгээч, гадна дотныхны үгээр ажиллдаггүй, өөрийн толгойгоор ажиллдаг хүмүүсигй сонгоцгооё
дандаа гадна, дотныхны үгээр ажил хийдэг юм биз дээ, та нарт өөрийн г
Алтан 2023-02-01 45.117.35.21
эрчим хүч станц зогсоодог сайд бас нарны станц зогсоох гэнэ. нар багатай европ нарны хавтан хаа сайгүй босгож байна лээ. нарлаг монгол барихгүй гэнэ. одоо баригдах усан цахилгаан станцтай хослоод ажилна. мөн хураагуур батёриа тавиад хадгалж болно.
98453 2023-02-01 124.158.66.92
Шинэ хот мот яах вэ, Архангайд геотермийн эрчим хүчний станц хэд хэдийг барьмаар байна. Сая эрчим хүчний хэрэглээ 1.4ГВ хүрэхэд яаж чацга царайлж байна?
Иргэн 2023-02-01 64.119.25.17
Зөвлөх үйлчилгээ, барилгын дизайны үйлчилгээ гэх мэтээр улсын мөнгийг хулгайлна.
Зочин 2023-02-01 107.115.243.41
Зүгээр макет хийгээд л тэрбумаар хусна шд….женко батлага-ын ШБОС
Са 2023-02-01 192.82.86.3
Чи хийж чадахгүй штээ
Зочин 2023-02-01 202.126.93.90
ЯДУУРЛЫН 7 ТОМ ШАЛТГААН
1. Төмөр зам аймар авилгатай байгааг харлаа. Тээвэр нь авилгаар боохоор бүх барааны үнэ өснө. Бүх ард түмнийг торгож байгаа хэрэг.
2. Татварын газар нь дуртай компанийн дансаа хаах, эргэлтийн мөнгийг нь шүүхийн шийдвэргүй татаж авах хуулийн эрхтэй болсон. Дэлхийд байхгүй! ЖДҮнүүд мөнхийн дарамтанд байна.
3. Зөрчлийн хуулиар өчнөөн арван янзаар гэрт нь орж ирээд торгодог боллоо. Орой ТВ чанга тавьсан гээд гэрийнхээ үүдэнд бэлнээр өг гээд 130,000₮ торгуулсан даа би лав.
уншигч 2023-02-01 64.119.29.63
юун 500 мянга вэ ? малаа дор хаяж 2 сая хүн амьдарна гэж хийгээч …….ийм тэнэг ЮУ Ч МЭДЭХГҮЙ ПЯЗДАГААР ХИЙЛГЭДЭГ ЕРӨНХИЙ САЙД НЬ БҮР ТЭНЭГ ……….
Zochin 2023-02-01 147.161.192.121
Цахилгаан станцаа эхлээд барья. Цахилгаангүйгээр юу ч хийх боломжгүй шүү дээ.
Зочин 2023-02-01 107.115.243.41
Цахилгаан станцуудаас гадна…Цементийн,тоосгоны,арматурын гангийн өөр бас бус барилгын материалын үйлдвэрүүдээ хамтад нь барих хэрэгтэй болно….энэ болгоноос Давка гуай 10 хувь зулгаана гээд чичрээд дайрна бод доо
хувхайнуудыг 2023-02-01 192.82.85.105
Монголд албан тушаалд очсон л бол маш богино хугацаанд мөнгө идэх гээд 1 юм хийнэ шаахын тэгээд л 2 жилийн хусагдана.
Зочин 2023-02-01 202.21.105.204
Энэ 10 хувийн Даваасүрэн бүтэхгүй ээ. Одоо барилгын салбарыг бас самарч хаях нь дээ. Угаасаа бараг элгээрээ хэвтчихээд байгаа салбар. Дандаа намчид, хорчид, авилгачид барилгын салбарын яам, агентлаг, төрийн байгууллага гээд битүү шавсан. Барилгын хөгжлийн төв-ийн захирал ЖДҮ хуссан нөхөр энэ Даваасүрэнгийн сонгуулийн менежер Амарсанаа гэж нөхөр байгаа. Одоо бүр сайхан нэг мөсөн самрах нь дээ. Мөн ч азгүй салбар юм даа манай барилгын салбар. Дан намчин, хорчин, авилгачдын тоглоом болоод дууслаа
kkkkk 2023-02-01 124.158.68.163
Даваасүрэн өөрөө зогсоодог. Худлаа попорлоо
Зочин 2023-02-01 64.119.27.103
Даваасүрэн өөрөө эрчим хүч, цахилгаан станцын бүтээн байгуулалтыг таг зогсоох Оросын даалгаварыг яс сайн биелүүлдэг хүн н дээ ! Арьс ширийг лоббидож байгаа хүн яг чам шиг Хятадын даалгавартай л байгаа байхгүй юү !!!
Мөнх 2023-02-01 120.18.3.22
4- 5 насны Хүүхдүүд хүүхэлдэйн кино үзсээр бгаад англиар нилээд ойлгодог, ярьдаг болчихсон бна лээ ш дээ.
Дунд сургуулийн хэлний сургалт угаасаа л муу байдаг. Би одоо 70 настай. Биднийг арван жилийн сургуульд байхад ором хэл зөндөө л заасан. Их сургуульд бүх семестэрт орос хэл орж, улсын шалгат авдөг бсан. Ихэнх маань ором хэл олигтой сураагүй. Хойшоо явсан хэд нь яах ч аргагүй орос хэлтэй болцггосон. Гэхдээ тэд орос хэл бүгд сайн сурсан уу гэвэл үгүй.
Оноч 2023-02-01 202.5.205.34
Тэгээд яаая гээд бна? Яг л таны яриад байгаа 4-5 настай хүүхэд сурдаг шиг бэлэн платформ оруулж ирээд ярьж чаддаггүй багш ч зааж чадахаар ийм гоё юм орж ирж бна шүү дээ.
жаргал 2023-02-01 90.193.251.156
Та яагаад худлаа яриад байгаа юм бэ. Хувь хүмүүсийн дуудлага интонацаас болж л жаахан асуудал дагуулдаг болохоос гадаад хэлнүүдээс хамгийн их төвөгтэй дүрэмтэй орос хэлийг ч харин монголчууд бүгд шахуу л сайн сурсан шүү дээ. Бүх салбарын мэргэжлийн ном гарын авлагууд ихэнх нь орос хэл дээр байдаг байсан. түүнийг дурын хүн аваад л ямар ч ч проблемгүй ашиглаж ЗХУ аас ирсэн мэрэгжилтэн гэх нөхдүүдтэй ойлголцон бүр хэрэлдээд явдаг байсан шүү дээ. кино бол шууд орос хэлээр театруудаар үзнэ.
аялагч 2023-02-01 78.187.122.37
хэрэлдэж чаддаг байсан. харин сайн ойлгодог болоогүй. ссср-т төгссөн нь бол аргагүй. бүгд сайн сурсан гэдэг буруу. монголдоо байсан бид монцонкоптоод л түүнийгээ чадаж байна гэж ойлгодог байсан. харин оросоор дэлхийд зөвхөн орост, хуучин ссср-ийн хэдэн улсад л ярьна. гэхдээ тэнд залуучууд нь бол харин ч ярихгүй дээ. яваад үзээрэй.
Зочин 2023-02-01 124.158.64.99
Э, Х сайд нар гайгүй ажиллаж байгаа. Амжилт.
Зочин 2023-02-01 119.40.98.177
Аргагүй шүү дээ. Баахан малнуудыг багш болгочихсон юм чинь.
иргэн 2023-02-01 62.55.205.86
Хамгийн чадвартай сурагчдыг л багш болгох хэрэгтэй шүү, Дараа үеэ бэлтгэж байгаа болохоор хамгийн чухал,
Сайд 2023-02-01 202.131.230.90
Нүдээд болоогүй бол барууны ёс суртахуунаар сайд өөрөө огцрох ёстой
Зочин 2023-02-01 192.82.67.218
сайжруулж дээшлүүлэх гээд болохгүй Дээшлэхгүй сурахгүй байна гэхээр буруу хүмүүс багшийн ажил хийж байна л гэсэн үг юм даа ганц хэл нь дээр ийм байгаа юм чинь бусад нь ямар байгаа бол гэхээс
иргэн 2023-02-01 202.131.227.82
АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЭ АНГЛИ ХЭЛ БОЛГОЧИХДОО.
Зочин 2023-02-01 66.181.168.199
nudeed nudeed saijirdaggui yadag muuu etgeeduud ve, hosoo zaj bgaam chin yaj saijrah ve dee
зочин 2023-02-01 103.140.11.87
Боловсролын сайд аа Багш нараа хүүхдүүдийн нь өмнө буруутгахын оронд өрөөндөө дуудаад загнаач ээ
Зочин 2023-02-01 202.55.188.109
майшаа за.
Зочин 2023-02-01 202.126.89.74
Энэ Улс ОРОНД АМЬДРАЛЫН ЧАНАР ГЭЖ АЛГААА ‼️
Зочин 2023-02-01 66.181.177.106
Яг ш дээ
Зочин 2023-02-01 202.126.90.14
Ashguide deerdeeseidee bilee