Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн есдүгээр сард хэсэгчилсэн цэрэг татлага хийхээс өмнө ОХУ-ын Агаарын цэргийн хүчин бие бүрэлдэхүүнийнхээ тал хувийг алдсан гэж Кремлийн цэргийн хэвлэлийн төлөөлөгч асан Михаил Звинчук мэдэгджээ.
Путин 2022 оны хоёрдугаар сарын 24-нд Украинд бүрэн хэмжээний довтолгоог эхлүүлсэн. Энэ үед Оросын Агаарын десантын хүчин тус улсын цэргийн ангиудыг удирдан Беларусийн нутаг дэвсгэрээс Украин руу довтолсон аж. Гэвч мөргөлдөөн эхэлснээс хойш хэдэн долоо хоногийн дотор агаарын цэргийн хүчинд их хэмжээний хохирол учирсан тухай мэдээлсэн байна. Улмаар цэрэг татлага зохион байгуулахаас аргагүйд хүрсэн гэж тэрбээр ярьсан байна.
Тэрбээр нэмж хэлэхдээ, "Одоогийн байдлаар тусгай зориулалтын тоног төхөөрөмж бүхий хуучин, туршсан формацуудаас тийм ч олон үлдээгүй" гэдгийг онцолжээ.
ОХУ нь дайнд амь үрэгдсэн цэргүүдийн тоог үзэн, зөв мэдээлдэггүй гэх эргэлзээ байдаг. 2022 оны есдүгээр сарын байдлаар Украинд тулалдаж яваад 5937 орос цэрэг амь үрэгдсэн гэж Оросын арми мэдээлжээ. Гэвч амь үрэгдсэн цэргүүдийн тоо нь 100 мянгад хүрнэ гэдгийг барууныхан мэдэгдсэн.
Путин 2022 оны есдүгээр сарын 21-нд "хэсэгчилсэн дайчилгаа" зарласан бөгөөд үүнд "тодорхой цэргийн мэргэжилтэй, холбогдох туршлагатай" хүмүүс болон 300,000 орчим нөөц болон хуучин цэргийн албан хаагчдыг хамруулжээ. Цэрэг татлага өнгөрсөн аравдугаар сарын 31-нд дууссаныг Кремль мэдээлсэн.
ЭХ СУРВАЛЖ: NEWS WEEK
Холбоотой мэдээ