"Эрдэнэбүрэнгийн малчдад 15 сая 200 мянган төгрөг нөхөн олгоно" | News.MN

"Эрдэнэбүрэнгийн малчдад 15 сая 200 мянган төгрөг нөхөн олгоно"

"Эрдэнэбүрэнгийн малчдад 15 сая 200 мянган төгрөг нөхөн олгоно"

"Эрдэнэбүрэнгийн малчдад 15 сая 200 мянган төгрөг нөхөн олгоно"

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд.Б.Чойжилсүрэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц болон  бусад цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.


-Малчдад хэчнээн төгрөгний нөхөн төлбөр өгөхөөр болсон бэ?

-Нарийвчилсан үнэлгээгээр 12 орчим тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох ёстой. Түүнээс гадна Засгийн газар тогтоол гарган нөлөөлөлд өртөж буй иргэн бүрт 15 сая 200 мянган төгрөгийн нөхөн олговрыг 2023, 2024, 2025, 2026 онуудад хуваан олгох шийдвэр гаргаж байгаа. 2023 оны мөнгө нь төсөвд суусан.

-Газар шорооны ажил эхэлсэн үү?

-Ажил арай эхлээгүй байгаа. Бэлтгэл ажлаа хийж байна. Зээлийн тусгай хэлэлцээрийг Хятадын Экзим банктай хийж байна. Ойрын хугацаанд биечлэн уулзаж шийдэх шаардлагатай.

-Эгийн голын УЦС-ын асуудал юу болсон бэ?

-ОХУ-ын тал ЮНЕСКО-д гомдол гаргачихсан байгаа. Саяхан гомдлынх нь дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийж байна. Үүнээс цааш Байгаль орчны яам болон бусад газрууд дээр яригдаж байгаа.

-Ерөнхийлөгчийн хоригийг юу гэж бодож байна вэ?

-Нэгдүгээрт, чуулган завсарласан. Хаврын чуулган нээгдээд хэлэлцэх байх. Бүлгээр эхлээд орно. Тэр үед л байр сууриа тодорхой болгоно.

-Эрчим хүчний салбарт ямар шинэчлэл хийх вэ?

-Ингэж коридорт яримааргүй байна. Бид нар танилцуулга бэлдэж байгаа. Хүндрэлтэй асуудлууд ч бий. Одоо бэлтгэлгүй ярьж чадахгүй байна. Олон асуудлууд байгаа нь үнэн.

-Агаарын бохирдлын асуудал?

-Энэ хавар дуустал түлшнийхээ үнэд өөрчлөлт оруулж чадахгүй. Харьцангуй хүйтэн өвөл боллоо. Ирэх намрын тухайд хэдэн арга судалж байна. Эцэслээгүй байна. Тухайлбал, түлшний чанарыг нэмэгдүүлэх. Мэдээж, нүүрс юм чинь утаа гарна. Гарч байгаа утаа, бохирдлыг л багасгах тухай л ярина. Бүрэн устгах талаар худлаа хүлээлт үүсгээд яах вэ. Нүүрсний чанарыг нэмэгдүүлэх талаар судалгаа хийж байгаа. Намараас өмнө асуудлуудыг шийдэхээр ярьж байна. Судалгаа гүйцэт гараагүй байхад ярих нь зохимжгүй.

-Хүхрийн хийн агууламж их байгаа нь найрлагад нь өөрчлөлт орсон гэж харагдахаар байна?

-Ямар ч өөрчлөлт гараагүй. 2019-2020 оноос шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн. Үүнээс хойш ямар ч өөрчлөлт гараагүй. Харин түлж байгаа түлшний хэмжээ нэмэгдсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-01 202.131.230.218

Усан цахилгаан станц бол тийм ч найдвартай эрчим хүчний технологи биш гэдэг Говь-Алтайд байдаг Тайширын УЦС аас харагдаж байна даа дээр нь УЦС барьчаад хажууд төмрийн хүдрийн уурхай нээх гээд байдаг ямар эргүү хүмүүс энэ төрд ажиллаад байна даа газар хөдлөлт байгалийн гамшиг болход нутгийн иргэд л хохироно эсвэл УЦС ын далангаа буулгаад тэр уурхайнуудаа нээвэл таарна

Avatar

Зочин 2023-02-01 103.11.195.2

Tsumiin bolon Sergeegdeh erchim huchni buh tusliig neelttei bolgoj hugjuuleh shaardlaga bnaa, Ene tusluud chin uursduu munguu olj ireed barichina. ulsaas buyu tatavar tulugchduus negch mungu garahgui. zugeerl saad bololgui, avliga nehelgui demjisen geree, alban bichgiin hiijj uguul bolchih asuudal. Togni munguu hucheer togtoohoo bolimoor bna. NEGEL udur nurlaa shu ene salbar, bugdeerei LAA bariad suuhaar bolson. SAID ta saad bololgui deerh ajliig shuud hiivel bolchino.NO UTAA, NO CRISISS

Avatar

Зочин 2023-02-01 103.11.195.2

Tsumiin bolon sergeegdeh stantsuudaa nemeed yavhad shiidegdeh asuudal. hudlaa ayultai eshul undur untei gej yariad nuursee demjdeg erchim huchni salbartai bolhoor ur zeel, importiin tsahilgaantai baigaa archaagui ulsuudshdee bid. Nuursni oligarhi, mafi, avilgachdiin helsneer, zaasnaar yavsan tul udii boltol 33 jil zovlongoosoo garahgui baigaa. odoo zorigtoo Tsumiin bolon Sergeegdeh erchim huchni buh tusliig neelttei bolgoj hugjuuleh, Erchim huchiig liberaalchilahgui bol BOOL baisaar duusna shu

Avatar

Зочин 2023-02-01 66.181.160.111

Салхи байхгүй бол Утаа байна /Эрчим хүчний сайд Б,Чойжилсүрэн/

Avatar

Зочин 2023-02-01 103.26.195.202

утаа багасгахад нүүрсний талаар ярьж байгаа бол энэ хэзээч бүтэхгүй харин 5 ДЦС, өөр эрчим хүчний эх үүсвэрийн тухай ярих хэрэгтэй юМАЛдаа

Avatar

Зочин 2023-02-01 103.11.195.2

Tsumiin bolon sergeegdeh stantsuudaa nemeed yavhad shiidegdeh asuudal. hudlaa ayultai eshul undur untei gej yariad nuursee demjdeg erchim huchni salbartai bolhoor ur zeel, importiin tsahilgaantai baigaa archaagui ulsuudshdee bid. Nuursni oligarhi, mafi, avilgachdiin helsneer, zaasnaar yavsan tul udii boltol 33 jil zovlongoosoo garahgui baigaa. odoo zorigtoo Tsumiin bolon Sergeegdeh erchim huchni buh tusliig neelttei bolgoj hugjuuleh, Erchim huchiig liberaalchilahgui bol BOOL baisaar duusna shu

Avatar

Зочин 2023-02-01 202.126.89.74

УЦС гэж дэмий мөөрөөд хэрэггүй. Азаар өвөл болдгоороо болоод өнгөрч байна..Одоо 5р ЦС барих хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-02-01 192.82.81.165

heduulee evtei baij l hyamarlaas garna hicheetsgei

Avatar

Зочин 2023-02-01 192.82.81.165

ajil hiij bga shuu dee dandaa harluulj yarih yum bie bienee hemleed yah ve ali esvel ataarhaad bga yumuu

Avatar

Зочин 2023-02-01 192.82.84.11

Энэ бид 2-ын эрчим хучний сайд хийдэг ч гэж юу байх вэ, угаасаа ямар ч ойлголт, мэдлэг байхгуй юм чинь мянга бэлтгээд ч олигтой юм ярьж чадахгуй нь ойлгомжтой ш дээ

Avatar

Иргэн 2023-02-01 64.119.22.188

Энэ өвөл л зохих журмаараа боллоо 3ба 4 дүгээр 9 хүйтэн 5 дахиас дулаалдаг. Юм болгон ийм болоосой.

Avatar

Зочин 2023-02-01 103.57.95.34

Ямарч усанцахилгаан станц Монголд баригдахгүй. Энэ этгээд энэ ажлыг зохион бгуулж бгаа

Avatar

50 жилийн мөрөөдөл ба Хараат байдлын № 1 түвшингээс гарах тул 2023-02-01 192.82.68.197

Эгийн голын цахилгаан станц хэзээ нэг өдөр баригдах л байх гэхдээ хүнд хэзүү зам бартаа их байна. Эгийн голын УЦС баригдвал Монголын цахилгаан үйлдвэрлэл Оросын хараат байдлаас техникийн хувьд 100% гарах тул төрөл бүрийн шалтгаанаар хойд хөрш саатуулсаар байна. Шатахуун бол бас Хятадаас гуйх арга зам байгаа харин ЦЭХ төвийн бүс хятадтай холбогдоогүй тул 100% Оросоос царай алдана

Avatar

Зочин 2023-02-01 64.119.26.105

Танай засаг удахгүй байх…иймэрхүү ажилтай засаг байгаад ч яах вэ…Ирээдүй цаг дээр тэгнэ ингэнэ гэсээр байтал ирэх жилээс хөлдөх байхаа. 3р цахилгаан станцын шинэчлэлтийн ажил яасан. 5 толгойн цахилгаан станц баригдахгүй юм уу. Та нарыг хараад ч нэмэргүй юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж