"Эрдэнэбүрэнгийн малчдад 15 сая 200 мянган төгрөг нөхөн олгоно"

Хуучирсан мэдээ: 2023.02.01-нд нийтлэгдсэн

"Эрдэнэбүрэнгийн малчдад 15 сая 200 мянган төгрөг нөхөн олгоно"

"Эрдэнэбүрэнгийн малчдад 15 сая 200 мянган төгрөг нөхөн олгоно"

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд.Б.Чойжилсүрэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц болон  бусад цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.


-Малчдад хэчнээн төгрөгний нөхөн төлбөр өгөхөөр болсон бэ?

-Нарийвчилсан үнэлгээгээр 12 орчим тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох ёстой. Түүнээс гадна Засгийн газар тогтоол гарган нөлөөлөлд өртөж буй иргэн бүрт 15 сая 200 мянган төгрөгийн нөхөн олговрыг 2023, 2024, 2025, 2026 онуудад хуваан олгох шийдвэр гаргаж байгаа. 2023 оны мөнгө нь төсөвд суусан.

-Газар шорооны ажил эхэлсэн үү?

-Ажил арай эхлээгүй байгаа. Бэлтгэл ажлаа хийж байна. Зээлийн тусгай хэлэлцээрийг Хятадын Экзим банктай хийж байна. Ойрын хугацаанд биечлэн уулзаж шийдэх шаардлагатай.

-Эгийн голын УЦС-ын асуудал юу болсон бэ?

-ОХУ-ын тал ЮНЕСКО-д гомдол гаргачихсан байгаа. Саяхан гомдлынх нь дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийж байна. Үүнээс цааш Байгаль орчны яам болон бусад газрууд дээр яригдаж байгаа.

-Ерөнхийлөгчийн хоригийг юу гэж бодож байна вэ?

-Нэгдүгээрт, чуулган завсарласан. Хаврын чуулган нээгдээд хэлэлцэх байх. Бүлгээр эхлээд орно. Тэр үед л байр сууриа тодорхой болгоно.

-Эрчим хүчний салбарт ямар шинэчлэл хийх вэ?

-Ингэж коридорт яримааргүй байна. Бид нар танилцуулга бэлдэж байгаа. Хүндрэлтэй асуудлууд ч бий. Одоо бэлтгэлгүй ярьж чадахгүй байна. Олон асуудлууд байгаа нь үнэн.

-Агаарын бохирдлын асуудал?

-Энэ хавар дуустал түлшнийхээ үнэд өөрчлөлт оруулж чадахгүй. Харьцангуй хүйтэн өвөл боллоо. Ирэх намрын тухайд хэдэн арга судалж байна. Эцэслээгүй байна. Тухайлбал, түлшний чанарыг нэмэгдүүлэх. Мэдээж, нүүрс юм чинь утаа гарна. Гарч байгаа утаа, бохирдлыг л багасгах тухай л ярина. Бүрэн устгах талаар худлаа хүлээлт үүсгээд яах вэ. Нүүрсний чанарыг нэмэгдүүлэх талаар судалгаа хийж байгаа. Намараас өмнө асуудлуудыг шийдэхээр ярьж байна. Судалгаа гүйцэт гараагүй байхад ярих нь зохимжгүй.

-Хүхрийн хийн агууламж их байгаа нь найрлагад нь өөрчлөлт орсон гэж харагдахаар байна?

-Ямар ч өөрчлөлт гараагүй. 2019-2020 оноос шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн. Үүнээс хойш ямар ч өөрчлөлт гараагүй. Харин түлж байгаа түлшний хэмжээ нэмэгдсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж