"Аймгуудын өрсөлдөх чадвараар Дорноговь тэргүүлж байна"

Хуучирсан мэдээ: 2023.02.01-нд нийтлэгдсэн

"Аймгуудын өрсөлдөх чадвараар Дорноговь тэргүүлж байна"

"Аймгуудын өрсөлдөх чадвараар Дорноговь тэргүүлж байна"

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-гийн үр дүнг өнөөдөр/2023.02.01/ танилцуулав. Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан нь эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 174 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцсоныг тус хуралын үеэр дурдлаа.


Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан:

-Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Дорноговь аймаг тэргүүлж, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр удаалжээ. Анх 2012 онд аймгуудын өрсөлдөх чадварын тайланг гаргаж байхад зөрөө их байсан. Анхны тайланг боловсруулж байхад 21 аймгийн дундаж оноо 62 байсан бол 11 жилийн дараа гурван оноогоор нэмэгдсэн. Энэ их сайн хэрэг. Харин бизнесийн үндсэн үзүүлэлт нь есөн оноогоор буурсан. Засаглалын үр ашиг нь 1.8 оноогоор сайжирсан байна. Тухайлбал, Дархан-Уул аймаг гуравдугаарт хэвээр байна. Ерөнхий оноогоор хамгийн их буурсан аймаг бол Ховд, Увс, Баян-Өлгий. Үүний үндсэн шалтгаан нь авлига, хахууль, аймгийн удирдлагын бодлого, хог хаягдал, эндэгдэл зэрэг нөлөөлж байна.

Судлаач Б.Мөнгөнжигүүр:

-Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий онооны дундаж 65 болж өнгөрсөн жилээс зургаан оноогоор буурсан үзүүлэлттэй гарсан. Мөн бизнесийн үр ашиг, үндсэн бүлэг есөн оноо, эдийн засгийн чадамж зургаан оноо, дэд бүтэц, үндсэн бүлэг 0.6 оноогоор тус тус буурсан. Булган, Завхан, Говь-Алтай аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий оноо өнгөрсөн жилээс өссөн. Харин үлдсэн 18 аймгийн ерөнхий оноо өнгөрсөн жилийнхээс ахиагүй хэвээр байна.

 

Г.Хулан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж