УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өнгөрсөн Даваа гаригт буюу нэгдүгээр сарын 30-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн байна. Түүнийг нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл цацагдсан. Гэвч, УЕП-оос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт гаргаагүй байсан юм. Нүүрсний хэрэгт холбоотойгоор нэр бүхий гишүүдийг АТГ-аас шалгаж байгаа юм. Тэгвэл Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзахдаа хууль хяналтынханд шалгуулахаа илэрхийлжээ.
Тэрбээр УИХ-ын гишүүнээр Архангай аймгаас хоёр дахь удаагаа сонгогдсон. Дашрамд сонирхуулахад, өмнөх парламентын үед Г.Номтойбаяр өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж байсан удаатай.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
- 1997 онд Архангай аймгийн 10 жилийн “Авьяас хөгжүүлэх тусгай сургалттай” цогцолбор сургууль
- 2002 онд Монгол улсын их сургуулийг улс төр, судлаач мэргэжлээр
- АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 2002-2003 онд Улсын Их Хурлын даргын Ажлын албанд зохион байгуулагч
- 2003-2004 онд Улсын Их Хурлын даргын шадар туслах
- 2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт
- 2005-2007 онд Монгол ардын намын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2008-2012 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциацийн ерөнхийлөгч
- 2011-2013 онд МАН-ын төв хэвлэл “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч
- 2012 онд Монголын ардын намын дэргэдэх НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч
- 2012-2013 онд Монгол ардын намын нарийн бичгийн дарга
- 2013 оноос Монгол ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020-2021 онд Монгол Улсын Их хурлын Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга
- 2021 оноос Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
Тэрбээр, УИХ-ын тухай хуулийн 10.1.2 дахь заалтын дагуу хүндэтгэх шалтгаанаа доорх өргөдөл хүсэлтдээ тодорхой дурьджээ.
Холбоотой мэдээ