Холливудын нэрт жүжигчин Алек Балдвиныг "“Rust”" киноны зураглаач Халина Хатчинсыг буудан хөнөөсөн хэрэгт яллав. Нью-Мексик хотын прокуророос Алек Балдвин болон кино зураг авалтын үеэр зэвсгийг хариуцаж байсан Ханна Гутиеррез-Рид нарыг санамсаргүйгээр хүний амь хөнөөсөн хэрэгт албан ёсоор ялласан байна. Хэрэв шүүхээс тэднийг ялын энэ зүйлчлэлд буруутайд тооцвол таван жил шоронд хорих ял сонсч магадгүй.
Өдгөө 64 настай Алек Балдвины өмөгөөлөгч прокрорын яллах дүгнэлтийг "шударга бус" гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Өмгөөлөгч Люк Никас хэлэхдээ "Алек Балдвин тухайн үед бууг жинхэнэ сумаар цэнэглэсэн гэж бодох ямар ч үндэслэл байгаагүй. Тэр хамтарч ажилласан мэргэжлийн хүмүүст бүрэн итгэж байсан" гэсэн байна.
Өнгөрсөн 2021 оны аравдугаар сард Санта-Фе хотноо кино зураг авалтын үеэр Алек Балдвин цэнэгтэй буугаар буудсанаас 42 настай Халина Хатчинсыг цээжинд нь буудаж хөнөөсөн бөгөөд найруулагч Жоел Соузаг шархтуулсан юм. Жоел Соуза өөрийг нь гэмтээсэн хэрэгт гомдол гаргаагүй аж.
Өмнө нь 2022 оны сүүлээр Алек Балдвин хохирогчийн ар гэрийнхэнтэй тохиролцоонд хүрч, нөхөн төлбөр олгосон юм. Дараа нь кино зураг авалтын багийн дөрвөн хүнийг хариуцлага алдсан гэж шүүхэд зарга үүсгэсэн аж.
ЭХ СУРВАЛЖ: PAGE SIX
Холбоотой мэдээ