1,324,945 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2023.02.01-нд нийтлэгдсэн

1,324,945 ширхэг хувьцаа арилжжээ

2023 оны 2 дүгээр сарын 1-ний өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 973,245,070 төгрөгийн үнийн дүн бүхий 1,324,945 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсөж, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Жидакс" ХК (SOH +4.17%), "Тэнгэрлиг медиа групп" ХК (EER +2.89%) болон "Шарын гол" ХК (SHG +1.80%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Баянгол зочид буудал" ХК (BNG -12.75%), "Сүү" ХК (SUU -7.03%) болон "Ремикон" ХК (RMC -6.45%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 17,830 ширхэг нэгж эрхийг 13,918,080 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 1,465 ширхэг үнэт цаасыг 146,329,210 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,152 ширхэг бондыг 114,959,880 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.53 хувиар буурч, 37770.2 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,891,899,259,125 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж