Сүхбаатар дүүрэг 1,3 тэрбумын тендерээ цуцалж, ахмадуудаас хүлцэл өчив | News.MN

Сүхбаатар дүүрэг 1,3 тэрбумын тендерээ цуцалж, ахмадуудаас хүлцэл өчив

Сүхбаатар дүүрэг 1,3 тэрбумын тендерээ цуцалж, ахмадуудаас хүлцэл өчив

Сүхбаатар дүүрэг 1,3 тэрбумын тендерээ цуцалж, ахмадуудаас хүлцэл өчив

Сар шинийн баярыг угтаж Ахмадын тухай хуулийн дагуу дүүргүүд жил бүр тендер зарладаг. Гэвч энэ жил өнгөрсөн онуудын төсвөөс хэд дахин давсан үнийн дүнтэй бэлгийн сонгон шалгаруулалтыг зарласан талаар news.mn сайт мэдээлсэн. Тус мэдээллийг энд дарж үзэх боломжтой бөгөөд Сүхбаатар дүүргээс зарласан 1,3 тэрбумын тендерийг өчигдөр /2023.01.31/ цуцалсан байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газраас сар шинээр ахмадуудад хүндэтгэл үзүүлэх боломжгүй болсон тухайгаа мэдэгджээ.

Мэдэгдэлд сүүлийн гурван жил цар тахлаас шалтгаалж ахмадууд болон одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүлээгүй учир энэ жил өндөр дүн бүхий сонгон шалгаруулалтыг зарласан. Гэвч Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баримтлах зарчмын дагуу тус тендерийг цуцлах шаардлагатай болсон гэжээ.

Мөн мэдэгдэлд ташаа агуулга бүхий хэсэг байгаа нь зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл тус тендерээр зөвхөн бэлгийн багц авах мэтээр мэдээлсэн гэв. Гэхдээ энэхүү сонгон шалгаруулалтын багцын задаргаа хэсэгт тусгаснаар ахмадуудад хүндэтгэл үзүүлэхэд гурван багц бүхий бэлэг авна гэдгийг тодорхой тусгасан байсан. Түүгээр ч зогсохгүй шалгарсан нэгжүүдээс татан авалт хийх бараа болон үнийн дүнг ч бичсэн байв. Тиймээс олон нийтийг төөрөгдүүлж, өндөр дүн бүхий тендер зарласан гэдгийг иргэд хэлж байгаа бөгөөд хүндэтгэлийн арга хэмжээг ч цуцалсан нь зөв гэсэн юм.

Тус дүүргээс гаргасан мэдэгдэлд мөн цагаан сарын баярт зориулж 1,3 тэрбум, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж зарласан 900 сая төгрөгийн тендер нь дүүргийн иргэдэд бодит дэмжлэг болох хуулийн дагуу тусламж байсан гэдгийг ч онцолсон.

Гэхдээ иргэдэд нэг удаагийн хүнсний тэтгэмжээс илүү амьдралд ойр бодит тусламж хэрэгтэй байгаа. Тиймээс тендер цуцалсныг иргэд дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-01 202.126.90.13

ахмад нэртэй 10 хувь нь ахмадуудад ирсэн болоод 90 хувийг нь хармаалнаштээ хулгайч нар энэ ахмадууд үхлээ юу 10к аваад сонгуульд ман дугуйлдгаа болиоч ахмадуудаасаа харамлалаа гэх юм түй бүр нэг өлөн 10 к өгвөл юу ч хийхэд бэлэн юмаа

Avatar

Зочин 2023-02-01 64.119.27.103

Чи бас яг тийм өрөөсөн дугуй нь бна, өөртөө ноогдохгүй болохоор "над үгүй бол чамд ч бас үгүй" гэдэг нь болж бна .

Avatar

Зочин 2023-02-01 66.181.160.11

Өндөр үнээр амт чанаргүй баахан хэвийн б**в авч тараадаг тэр нь цагаан сарын дараа хогийн пункерт ордог биздээ.

Avatar

Зочин 2023-02-01 202.131.227.42

АХМАДУУДААС ХАРАМЛААД ЧААВАС

Avatar

Уншигч 2023-02-01 202.9.47.19

Хө мөн их савлаж туйлшрах юм аа. Нэг бол нэг их мөнгөн дүн, нэг бол бүр байхгүй. Бодлого гэж байна уу?

Avatar

ШААРДАЖ БАЙНА 2023-02-01 202.9.46.107

ҮНИЙН ДҮН АВАХ ХҮНИЙ ЗАДАРГААГ БИЧ

Avatar

ККК 2023-02-01 202.9.46.107

ХУДЛАА ДҮНГИЙН БИЧЭЭД ИХ ХАРАГДУУЛАХ ГЭЭД БАЙХ ЮМ. ЭНЭ ЧИНЬ ОЛОН ХҮНД ОЧИХ БОЛОХООР ҮНИЙН ДҮН ИХ ХАРАГДАЖ БАЙГАА Ш ДЭЭ. ЯАСАН АМЬДРАЛЫН ЭНГИЙН ТАЛАРХАХ СЭТГЭЛ ӨГӨӨМӨР НИНЖИН СЭТГЭЛ, ХҮНИЙГ ХАЙРЛАХ ХАЙР, ХҮН БАЙХ ЁС БҮХ ЗҮЙЛЭЭ АЛДСАН ЯМАР СОНИН СЭТГЭХҮЙТЭЙ ЮМ ВЭ. ҮҮНЭЭС ИЛҮҮГ ХУЛГАЙЛЧААД ТЭРНИЙХЭЭ ТӨЛӨӨСИЙГ ЯАЖ ТӨЛӨХ ГЭЭД БАЙГАА ЮМ ВЭ АЙМАР ХАТУУ СЭТГЭЛТЭЙ ЮМ АА

Avatar

irgen 2023-02-01 122.201.23.75

тэр засаг даргыг огцруулъяа бидний мөнгийг ийм юманд үрж байгаа юм чинь ахиад цаашаа юу ч хийгээд яваад байгаа юм билээ

Avatar

Зочин 2023-02-01 202.170.65.54

Татвар төлөгчийн мөнгийг бүр халаасныхаа хэдтэй андуурдаг бололтой шүү!!! Новшнууд бүр өдөж байх шивдээ…. тархиан хага цохиулах өдөр ирэх байхдаа..

Avatar

Зочин 2023-02-01 103.57.95.34

Иймэрхүү бэлэг ахмадуудыг доромжилж бгаа хэрэг.Өгсөнөөс өгөөгүй нь дээр

Avatar

Зочин 2023-02-01 202.21.124.69

Энэ бэлэг гээд байгаа юм нь тэгээд оршин суух хаяг дээрээ олон хүн бичүүлсэн МАН -ын сонгуульд гүйсэн хэдэн хүнд л очдог , бусдад нь өгдөггүй . Яагаад гэвэл тэдний намын төлөө гүйгээгүй болохоор автоматаар АН -ых болгоод бүх юмнаас нь хасагддаг . Гэтэл нөгөө өвөө эмээ нар нь хаашаа ч гүйх чадалгүй хүмүүс юун МАН -ыг суртачлах , юун АН -ых манатай арайгаасаа байгаа хүмүүсийг манай намыг дэмжээгүй бол АН -ынх гээд л бүх юмнаас хасчихдаг

Avatar

Зочин 2023-02-01 64.119.26.103

мөнгө өгөхгүй худлаа эд юм тараана гэдэг бас л нэг мөнгө илэх арга шүү

Avatar

зочин 2023-02-01 192.82.71.151

цуцлагдсан мөнгийг хэмнэлт гээд өөрсдийгөө урамшуулаад өөр зүйлд зарна даа

Avatar

Сүхээ 2023-02-01 203.91.115.52

МАН-хаан өөрөө хувиасаа өгч байгаа юм шиг л аашлах юм, татвар төлөгчдийн мөнгийг танай НАМ сонгууль ЯЛСАН нэрээр ингэж ДУРААРАА зарцуулах эрхийг ард иргэд ОЛГООГҮЙ гэдгийг мааш сайн ойлгож ажлаа л хий бүү сонгуулийн шоу хийгээд гүйлдээд бай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж