Сүхбаатар дүүрэг 1,3 тэрбумын тендерээ цуцалж, ахмадуудаас хүлцэл өчив

Хуучирсан мэдээ: 2023.02.01-нд нийтлэгдсэн

Сүхбаатар дүүрэг 1,3 тэрбумын тендерээ цуцалж, ахмадуудаас хүлцэл өчив

Сүхбаатар дүүрэг 1,3 тэрбумын тендерээ цуцалж, ахмадуудаас хүлцэл өчив

Сар шинийн баярыг угтаж Ахмадын тухай хуулийн дагуу дүүргүүд жил бүр тендер зарладаг. Гэвч энэ жил өнгөрсөн онуудын төсвөөс хэд дахин давсан үнийн дүнтэй бэлгийн сонгон шалгаруулалтыг зарласан талаар news.mn сайт мэдээлсэн. Тус мэдээллийг энд дарж үзэх боломжтой бөгөөд Сүхбаатар дүүргээс зарласан 1,3 тэрбумын тендерийг өчигдөр /2023.01.31/ цуцалсан байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газраас сар шинээр ахмадуудад хүндэтгэл үзүүлэх боломжгүй болсон тухайгаа мэдэгджээ.

Мэдэгдэлд сүүлийн гурван жил цар тахлаас шалтгаалж ахмадууд болон одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүлээгүй учир энэ жил өндөр дүн бүхий сонгон шалгаруулалтыг зарласан. Гэвч Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баримтлах зарчмын дагуу тус тендерийг цуцлах шаардлагатай болсон гэжээ.

Мөн мэдэгдэлд ташаа агуулга бүхий хэсэг байгаа нь зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл тус тендерээр зөвхөн бэлгийн багц авах мэтээр мэдээлсэн гэв. Гэхдээ энэхүү сонгон шалгаруулалтын багцын задаргаа хэсэгт тусгаснаар ахмадуудад хүндэтгэл үзүүлэхэд гурван багц бүхий бэлэг авна гэдгийг тодорхой тусгасан байсан. Түүгээр ч зогсохгүй шалгарсан нэгжүүдээс татан авалт хийх бараа болон үнийн дүнг ч бичсэн байв. Тиймээс олон нийтийг төөрөгдүүлж, өндөр дүн бүхий тендер зарласан гэдгийг иргэд хэлж байгаа бөгөөд хүндэтгэлийн арга хэмжээг ч цуцалсан нь зөв гэсэн юм.

Тус дүүргээс гаргасан мэдэгдэлд мөн цагаан сарын баярт зориулж 1,3 тэрбум, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж зарласан 900 сая төгрөгийн тендер нь дүүргийн иргэдэд бодит дэмжлэг болох хуулийн дагуу тусламж байсан гэдгийг ч онцолсон.

Гэхдээ иргэдэд нэг удаагийн хүнсний тэтгэмжээс илүү амьдралд ойр бодит тусламж хэрэгтэй байгаа. Тиймээс тендер цуцалсныг иргэд дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж