Засгийн газрын ээлжит хуралдаан /2023.02.01/ болно. Өнөөдөр:
- Технологи дамжуулах төв, эсхүл хамтын оффист гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам,
- Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулах тухай,
- Судалгааны сан, түүний нэгдсэн систем бүрдүүлж буй ажлын явц,
- Олон улсын аялал жуулчлалын стратеги, төлөвлөлт зэрэг 17 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн танилцуулна.