“С.Эрдэнэ намаа аврах биш хорлох үйлдэл хийж байна” | News.MN

 “С.Эрдэнэ намаа аврах биш хорлох үйлдэл хийж байна”

 “С.Эрдэнэ намаа аврах биш хорлох үйлдэл хийж байна”

 “С.Эрдэнэ намаа аврах биш хорлох үйлдэл хийж байна”

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-АН-ын ҮБХ-ны гишүүд  дээд шүүхэд Л.Гантөмөрийг даргаар бүртгүүлэхээр хандсан. Үүнтэй зэрэгцээд С.Эрдэнэ, Д.Ганбатыг даргаар батламжилж, дээд шүүхэд хандлаа.  УДШ дээр ахиад л маргаан, үл ойлголцол үүсэхээр байна. Хэрвээ УДШ АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэхгүй бол дараагийн алхам юу байх вэ?

-С.Эрдэнэ дарга хүнээр тоглож сурсан байна. Өмнө нь М.Тулгатад тамга өглөө л гэсэн. Бодит байдалд тамгаа өгөөгүй. С.Эрдэнэ бол 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдсан хүн. Ардчилсан тогтолцоотой улс оронд сонгуульд авч орсон намын дарга нь сонгуульд ялагдах юм бол хариуцлагаа хүлээж ажлаа өгдөг. Зууралдаж, заваардаггүй. М.Тулгатад тамгаа өгсөн боловч араас нь баахан бичиг өгөөд дээд шүүхээс нэрийг нь татсан. Д.Ганбат гишүүнийг дарга болгож батламж өгсөн бололтой. Ямар урлагийн авьяастан тодруулж байгаа биш дээ. Иймэрхүү байдлаар хүмүүсийг хуурч, будилуулаад байгаа нь харамсалтай санагддаг. Аман дээрээ үнэт, зүйл зарчим ярьчхаад нам нь эвлэрч нийлэх гэхээр эсэргүүцдэг байж болохгүй.

Дээд шүүхээс С.Эрдэнийг “Та дарга биш” гээд байхад “Би АН-ын дарга” гэж батламж тараагаад байгаа нь зарчимгүй хэрэг юм.

АН-ын даргаар ажиллаж байсан хүний хувьд зангараг гаргаж, манлайлал үзүүлээч ээ гэмээр байна. С.Эрдэнийн хийж буй алхмуудыг харахад намаа аврах гэж биш хорлох үйлдэл хийж байна. Хууль дүрэм, зарчим ярьчхаад зарчимгүй аашилдаг байдал харагддаг.

-С.Эрдэнэ яагаад АН-ын эвлэрэл, нэгдлийг эсэргүүцээд байгаа юм бол. Ард нь ямар нэгэн ашиг сонирхол байна уу. Яагаад Л.Гантөмөрийг хууль ёсны дарга гэж үзэж байна?

-АН-ын зарим гишүүний хардаж буйгаар эрх баригчдын хүмүүс С.Эрдэнийг хэрэг, зөрчлөөр нь айлгаж уяаны нохой болгосон байх үндэслэлтэй санагддаг болсон.

Л.Гантөмөр дарга яагаад хууль ёсны гэвэл, АН-ыг төлөөлөх хоёр инстуци байна. Нэг нь УИХ-ын бүлэг дэх АН-ын бүлэг, нөгөө нь намын төлөөлөл. АН даргагүй ч гэсэндээ АН-ын ҮБХ буюу эрх бүхий дээд байгууллага 2020 оны УИХ-ын сонгуулийг шийдсэн, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг шийдсэн, мөн нөхөн сонгуульд оролцсон. Монгол гэр хоёр тулгууртай байдаг шиг нэг талаас нь УИХ дахь бүлэг, нөгөө талаасаа ҮБХ нь хамтраад даргынхаа асуудлыг шийдсэн. Үүнээс өөр гарц гаргалгаа байхгүй.

Дээд шүүх хууль зарчмаа хараад шинээр сонгосон даргыг бүртгэх байх.

С.Эрдэнэ дарга тамга нь хаана байгаа юм гэж яриад байна лээ. Даргагүй тамга ямар ач холбогдолтой юм бэ. АН-ыг даргагүй гээд үзчихсэн. Харин тамга дангаараа намыг төлөөлөхгүй. Зүйрлэж хэлбэл сүнсшиггүй бурхантай адилхан. Тамгыг барих эрхтэй дарга байхгүй байхад тэр тамга ямар ч ач холбогдолгүй. Хоёрдугаарт, тамга гэж яривал хоёр тамга байгаа. Хоёр тамганы маргаан шүүхээр эцэслэгдэн шийдэгдээгүй. Дээд шүүх тамганы маргаан шийдэхгээгүй. Намын шинээр сонгосон даргыг бүртгэх гэж байгаа юм. С.Эрдэнэ даргын хувьд төөрөгдүүлж байгаа л зүйл. Ганцхан тохиолдолд тамга нэхэх юм билээ. Улс төрийн нам татан буугдаад үйл ажиллагаа зогсч буй бол тамгаа хураалгадаг. Өөр бусад тохиолдолд тамга ач холбогдолгүй болсон. Ийм байдлаар харвал бидний явуулсан хурал дүрмийн талаасаа асуудалгүй.

"ДЭЭД ШҮҮХЭЭС АН ДАРГАГҮЙ, С.ЭРДЭНИЙГ ДАРГА БИШ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРСАН"

-С.Эрдэнэтэй уулзаж эв, нэгдлээ хангах талаар ярилцаж үзсэн үү?

-Өнгөрөгч арванхоёрдугаар сард эвлэрлийн ажлын хэсэгт маргалдаад байгаа талуудыг оруулсан. Харамсалтай нь С.Эрдэнэ энэ хуралд ороогүй. Үнэхээр АН-ын эв нэгдэлд санаа зовж байгаа бол хуралд үгээ хэлэх ёстой байлаа. Ардчилал гэдэг асуудлаа нээлттэй ил тод ярилцаад олонхоор шийдэхийг хэлдэг биз дээ.

2022 оны есдүгээр сарын 27-ны өдрийн дээд шүүхийн хуралдаанаар “АН даргагүй” гэх шийдвэр гарсан.

Маш олон хүмүүс надаас танай нам даргагүй юм биш үү, одоо яах вэ гэсэн. Хариуд нь Ч.Өнөрбаяр, С.Эрдэнэ нар хувь хүнийхээ хувьд юу гэж бодох нь хамаагүй. Шийдвэр гаргасан дээд шүүх юу гэж үзсэн нь надад чухал байсан учраас би тухайн үед дээд шүүхэд хүсэлт гаргасан. “Та нар тайлбараа өг, манай нам даргатай юу үгүй юу, С.Эрдэнэ дарга хэвээрээ юу үгүй” гэсэн. Дээд шүүх албан ёсны хариугаа өнгөрөгч оны арваннэгдүгээр сард өгсөн. Хариуд “одоогоор АН даргагүй, С.Эрдэнийг дарга биш” гэсэн шийдвэр гарсан. Энэ хариу хүчин төгөлдөр гэсэн хариу өгсөн. С.Эрдэнэ дарга болохоор цахим бүртгэл, цаасан бүртгэл ярьдаг. Тухайлбал, цаасан дээр С.Эрдэнийн нэр байгаа, цахимд байхгүй гэдэг. Үгүй шүү дээ. Цаасан бүртгэл гэдэг нь дээд шүүхийн тогтоол. Нийт шүүгчдийн хуралдаанаас гаргасан тогтоол гэдэг нь намын цаасан бүртгэл байхгүй юу. Цахим бүртгэл гэдэг нь тэр цаасан шийдвэрийг олон нийтэд мэдээлж байгаа хэлбэр юм. Мөн 2017 оны 01 тогтоол хүчин төгөлдөр хэвээрээ шүү гэдэг тайлбар тавьдаг.

 2017 онд С.Эрдэнэ АН-ын даргаар сонгогдсон нь үнэн гэдгийг тухайн үйл явдлыг баталгаажуулсан тогтоол болохоос биш, одоо дарга гэсэн үг биш юм. Тиймээс мэдээлэлгүй байгаа иргэдээ төөрөгдүүлэх ээ боль.

Зарчимтай ханд гэж С.Эрдэнэд даргад хэлмээр байна. С.Эрдэнэ хууль дээдлэх зармчаа баримтлаад нэг удаа манлайлыг үзүүлчих л дээ. Ярих биш хууль дээдлэх зармын хүрээнд үлгэрлэх ёстой. Манай намын дарга хийсэн хүмүүс үлгэрлэж манлайлах хэрэгтэй. Ардчилсан нийгэмд АН ардчилсан шийдвэрээр, хамтын зарчмаар удирдах хэрэгтэй. Манай өмнөх дүрэм харамсалтай нь намын даргаа тойрдог, хэт их эрх мэдэл төвлөрүүлдэг байсан. Энэнээс татгалзах ёстой. Дээрээс нь С.Эрдэнэ даргын хүсэлт бараг буцах байх. Дээд шүүх өмнө нь бүртгэгдсэн асуудлаа дахиж нийт шүүгчдийн хуралдаанд оруулахгүй юм билээ. Хууль дүрэмдээ нийцүүлэн буцаах байх гэж харж байна.

"Н.ЭНХБАЯРЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ ХУУЛЬ ГЭЖ ХЭЛЭХГҮЙ, ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА ЮМ"

-Шинэ Үндсэн хуулийн тухай яриа олон нийтийн анхаарлын төвд байна. Эрх баригчид 30 жилийн тогтолцооны гажуудал алдаа дутагдлын буруутанг Үндсэн хуультай холбон тайлбарлаж байна. Энэ асуудал дээр та байр сууриа илэрхийлэхгүй юу. Шинэ Үндсэн хуулийн сөрөг тал нь юу вэ. Н.Энхбаяр гуай МАН-ын даалгавраар шинэ Үндсэн хууль бичсэн гэх яриа үндэслэлтэй болов уу?

-Үндсэн хуулийн төгсгөлд “мэдэхтун, сахигтун” гэж үг байдаг. Эхлээд улстөрчид Үндсэн хуулиа мэдэж судлах хэрэгтэй. Үндсэн хуулиа мэдээгүй, ойлгоогүй байж өөрчилье гэж дайрдгаа болих хэрэгтэй. Улс төрийн намуудын хийсэн алдаа, улстөрчдийн хийсэн алдаагаа хэн нэгэн буруутан хайдаг. Эхлээд сөрөг хүчин рүүгээ бурууг наадаг байсан бол буруутан хайж байснаа Үндсэн хууль руу чихэж байна. Нэг хэсэг Ц.Элбэгдорж, С.Баярцогт, С.Баяр, МАНАН бүлэглэлээс буруутан хайдаг байлаа. Нөгөөдүүл нь “гудамжинд” байгаад найман жил болоод явахаа байсан чинь Үндсэн хууль руу чихэж байна. Ардчилсан Үндсэн хуульд алдаа оноо байгаа  ч гэсэн энэ 30 жилд хэн нэгэн дарангуйлагчийг төөрүүлсэнгүй. Парламентыг засаглалыг бэхжүүлэх ганц хоёр өөрчлөлтийг хийх ёстой.

-Тухайлбал ямар өөрчлөлтийг хийх ёстой вэ?

-Парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгуулийн холимог системтэй болох. Өөрөөр өөрчлөх хэрэггүй. Бүтнээр нь өөрчилнө гэдэг улс орноороо тоглох гэж байгаа хэрэг. Жоомоо алах гээд гэрээ шатаадаг шиг байж болохгүй. Үндсэн хуульд бүх ойлголт нь байна. Шинэ Үндсэн хууль гарч ирвэл хөл толгой нь олдохгүй парламент нь хоёр танхимтай болчихсон хэрэлдээд учраа олохоо болиод, Ерөнхийлөгч нь хаанаас нэр дэвших нь ойлгомжгүй юм билээ. Шүүх нь тангарагтны шүүх гээд АНУ-ын зарчмыг авчихсан ч байх шиг. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг энд тэндэхийн баахан юмыг цуглуулсан байсан.

Н.Энхбаяр нарын боловсруулсан Үндсэн хуулийг хууль гэж хэлэхгүй. Энэ бол харьцуулсан судалгааны тайлан.

Үндсэн хууль гэдэг бүхнийг багтаадаг зүйл. Ингэж улсаа самрахаа болих хэрэгтэй. Холбооны улс орны сайн гэснийг түүгээд багцлах нь Үндсэн хууль биш ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bayartsogt luuhaanii b**s amttai 2023-02-01 31.164.60.105

a*******n elberdorjiin baasaar hoollogch a*******n erdene hog deer yserchee.
a*******n elberdorjiin baasaar hoollogch a*******n erdene tonilj orond ni a*******n elberdorjiin baasaar hoollogch bayartsogt danjaad, gantomor g*** 2 garch irlee.
a*******n Yargachin Zandalchin elbegdorjiin baasaar hoollogch onorbayart a*******n ezen elbegdorj, bayartsogt danjaad 2 ugaadas yalgadas shavhryyg ni saitar nemjee…
onorbayar piasdaad a*******n erdeniin baasnaas bayartsogt danjaadiin b**s amttai

Avatar

Гана 2023-02-01 202.21.120.62

ЭЛБЭГДОРЖИЙН б**с ДОЛООГЧ ХААНААС ХИЙСЭЖ ИРЭЭД АНЫН НАРИЙН БИЧИГ БОЛЧИХВОО ХЭН ТОМИЛСОН ЮМ БЭ НАСААРАА АЖИЛААД ОЧИОГҮЙ АЛБАН ТУШААЛД ЭНЭ ГӨЛГИЙГ ХЭН ТОМИЛОВ.

Avatar

оргилхүү 2023-02-01 124.158.64.226

Хүүшээ Өмхий боожгойны үс Өнөр баяр Чамайг Намын ЕНБД гэж хэн сонгосон юм бэ. Чи гэж нэг сүрхий нэр төр хөөцөлдсөн хоосон дүнхүү толгой бишүү

Avatar

Зочин 2023-02-01 203.91.115.50

Элбэгдоржийн сугны үс л***р

Avatar

Зочин 2023-02-01 124.158.115.9

Эрдэнэ ялагдуулсан юм бишээ Дубайн хулгайн гэрээ Эхдэнэтийн 49% дээрэм 2 чинь ялагдуулсан малаа Ард түмэн 2000 онд Өмч хувьчлалийн дээрэм тонуулд дүн тавьсан шиг чинь л юм болсон

Avatar

судлаач 2023-02-01 202.131.251.130

Энэ Өнөрбаяр гэж нэг их мэдэгч бна аа. Үнэндээ Элбэгдоржын бууны нохой шүү дээ. Эргүү Эрдэнээгийнхээ учрыг олж чадахгүй байж юун намын дарга, юу яаж бүртгүүлэх тухай яриад бна аа. Зүгээр л хоёр хуваагдаад мөр мөрөө хөөгөөч. Угаасаа ардчилсан нам олон намаас бүрдэж нийлсэн нам шүү дээ. Одоо хоёр байтугай хуваагдаж болно шүү дээ. Хүсвэл Эвсэл болоод сонгуульд орж болно.Салах нийлэх асуудал ердийн зүйл шүү дээ. Энэ бүхнийг явж явж хүзүүгүй нөхөр хийсэн шүү дээ.

Avatar

Unshigch 2023-02-01 31.164.60.105

a*******n Yargachin Zandalchin elbegdorjiin baasaar hoollogch shyy dee.
a*******n elberdorj a*******n erdene a*******n hurts a*******n batuul a*******n bayar geed manan mafiin Aluurchid hulgaichid luivarchdiin tsugluulga bolson Aluurchdiin ardchilsan nam geech omhii jorlong mongolchyyd bid 24 onii songuuliar burmoson ustgaj bulshilj tuuhiin hog deer hayna

Avatar

Зочин 2023-02-01 64.119.27.24

Юуных нь АН байхавдээ. АН нэртэй бүлэглэлүүдийн зодоон болж байна. Ийм байхад яаж бүртгэх вэ.2 танхим зайлшгүй зөв. Ингэвэл хулгайчууд гишүүн болох гэж дайраад байхгүй

Avatar

зочин 2023-02-01 124.158.68.193

Яацорсон лойчихсон нам гэхээрээ ийм байнаа АН-ыг татан буулгаад тараавал таарна.

Avatar

Зочин 2023-02-01 66.181.177.217

Нам гэсэн мунхралаасаа хүмүүс салах цаг нь болсон. Нам нам гэж явсаар байгаад монгол улсын хүн амынх нь 80 хувь ядуурч хоосорсон.

Avatar

AN gishuun 2023-02-01 202.131.225.242

Deed shuuhee!!!!!!!! naad hutagsan bantangaa tsegtselj olonhiin shiidveriig batalgaajuulaacheeeee

Avatar

иргэн 2023-02-01 103.136.254.8

Эрдэнийн АН гэж намтай болчихсон гэж болсон юм шиг бгаан. Дангаараа АН нам гэж бий. Эрдэнийн хувийн эрх ашгийг 100 хамгаалсан гэрээ хийж бж намаа шилжүүлэх гээд бгаам биш үү.
Дараагийн сонгуул ойртлоо. Та нар хохин шүү. Тэгчээд МАН гэж дайрч тэнэгтэв балай нар минь

Avatar

иргэн 2023-02-01 103.136.254.8

АН намын бүлэгийн шийдвэр намын хурлын шийдвэрээр нь намын удирдлагыг л шийдчихэл дээ.

Avatar

Зочин 2023-02-01 202.126.89.148

МАН ДАНГААРАА ШАХУУ 30 ГАРУЙ ЖИЛ ЗАСАГЛАЛАА , ҮР ДҮНД НЬ НИЙТЭЭР АЖ АМЬДРАЛ НЭГ Л ЧАНАРГҮЙ БАЙГААД БНА ‼️ ЯДААД ЭНЭ АН ЗОДОЛДОХОО БОЛИОД ТОГТВОРТОЙ ХЭДЭН ЖИЛ ЗАСАГЛАЧИХААСАЙ ‼️

Avatar

Зочин 2023-02-01 66.181.161.238

Хамаргүй нармийсан пиздаа минь зайлдаа.АН-ын дарга гэсэн хүн болгоны хошногыг долоогоод гүйгээд явах юм.

Avatar

Уншигч 2023-02-01 202.9.47.19

Дээд шүүх НАМ-ын нөлөөнд ороогүй л бол Гантөмөрийг нь сонгох байлгүй дээ.

Avatar

Зочин 2023-02-01 202.126.90.90

энэ нээрээ хөгийн залуу.давхиж очоод женкод наалдчихдаг

Avatar

Ажиглагч 2023-02-01 88.232.150.26

Гэрээ засах гээд нураагаад байгаа нехед эх орондоо яах нь итгэлгуй байна. Ечнеен олон гишууд, бас жирийн сонгогч оны емне юугаа хэлнээ. Нам биш болж. Еереер хэлбэл нэгдэж чадахгуй эрх мэдлээ булаацалдаж байна даа. Ахмад уеэ ч хундлэхгуй.

Avatar

ХУУЛЬЧ 2023-02-01 202.179.26.186

МОНГОЛЧУУДЫН ДАРГА УЛСЫН ЗАН ШҮҮ ДЭЭ ,,,монголд хамгийн үнэтэй капитал ДАРГА ШҮҮ ДЭЭ ,,,,,,ТИЙМ БОЛООД МЭДЛЭГ БОЛОВСРОЛ ЧАДАМЖ ,ЧАДВАРАА МЭДЭХГҮЙ ХҮМҮҮС ДАРГА БОЛОХ,,,,,ЭРХ МЭДЭЛ АВАХААР НОХОЙН УРАЛДААН ЗАРЛАХААР МЭДЭЭЖ АРДЧИЛСАН НАМ ЭХНЭЭСЭЭ 1996 ОНД БУЗАРТСАН ЭРХ МЭДЛИЙН АМТЫГ АВЧ ИРГЭДИЙНХЭЭ ТАРХИЙГ УГААДАГ УЛС ТӨРИЙН НАМ БОЛЖ ГЭЖ ОЙЛГОВ

Avatar

Зочин 2023-02-01 202.126.90.44

хоорондоо сайн алалц, ардчиллын нэр барьсан пяздукнууд

Avatar

Зочин 2023-02-01 66.181.168.199

АТГ-Д АЖИЛЛАЖ БАЙСАН БУУНЫ НОХОДЫГ ЯАЖ Ч БАЙСАН ЯМАР Ч АЛБАН ТУШААЛД ТОМИЛЖ БОЛОХГҮЙ. ЯЛАНГУЯА ЭНЭ ГӨЛӨГИЙГ…

Avatar

Зочин 2023-02-01 1.73.14.191

Нам гэж ард иргэдийгмунхруулсан бөөн бузрын шуналтай хүмүүс байх юм тараавал таарна

Avatar

Баагий 2023-02-01 202.126.90.23

Өнөрбаяр гэж нөхөр монгол хүн мөн үү монгол гэр хоёр тулгууртайч гэх шиг гадны сэтгэхгүйгээр яриад байх.Бас урлагын гавьяат зүтгэлтнүүд тодруулж байгаа шиг гэж зүйрлэснээрээ МУУГЗүүдийг доромжлоод байна..

Avatar

Bayartsogt luuhaanii b**s amttai 2023-02-01 194.230.161.22

a*******n Yargachin Zandalchin elbegdorjiin baasaar hoollogch onorbayart piasdaa a*******n ezen erdenees yrvaj bayartsogt luuhaanii baasaar hoollogch bolson

Avatar

Зочин 2023-02-01 66.181.168.199

Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХӨӨРХӨН ГӨЛӨГ, ЦҮНХ БАРИГЧ ЭНЭ ЖААЛ ХЭН БОЛЧИХООД ОЛОН ДОЛООН ЮМ ГОНШИГНОНО ВЭ. ЭНЭ ЖААЛЫН АН-ЫН ГЕНСЕК ГЭЖ ХААШАА ХАРСАН АЦ БАЙХ ВЭ ДЭЭ.

Avatar

Хулгайч женко 2023-02-01 124.158.125.118

Энэ хүн Сайхан билэг Баярцогт Батулга нараас илүү муухай зүйл хийж чадах хүндээ

Avatar

Зочин 2023-02-01 103.26.193.77

МОНГОЛЫН ТӨЛӨӨ ЦОХИЛОХ ЗҮРХ БҮХЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА ГЭЭД МАНЫ ЗАЛУУС УРАЙЛААД БАЙХАД ЭНЭ ХЭДЭН УЛНЫ ОРКУУДЫГ ДАГАЖ ГҮЙХ ХЭН БАЙНАА

Avatar

зочин 2023-02-01 103.10.22.37

Монголд тангарагтны шүүх ажиллах боломжгүй . Учир нь энэ нь Эрх газрын эрх зүйн системтэй орны хууль тогтоомжид нийцэхгүй зүйл. Тангарагтны шүүхэд хэн ажиллах бэ? тангарагтны шүүгчээр хуульч бус мэргэжлийн хүмүүс сонгогддог тул жинхэнэ завхрал эндээс эхлэнэ . Иймд Н.Энхбаяр нарын боловсруулсан Үндсэн хуульд заасан Тангарагтны шүүх байна гэсэн заалтыг хүлээн зөвшөөрч болохгүй байх. Шүүхийн мэтгэлцээний явцад гэм буруутай эсэхийг шийдвэрлэх зарчим алдагдана. Ёстой л 7 хэмжиж 1 огтлох асуудал шүү

Avatar

Зочин:УДШ АН-ЫН ТАВЬСАН ЗЭЛТЭРИЙН ГАЦААНААС ЯАЖ ГАРАХ ЮМ БОЛДОО 2023-02-01 122.201.21.139

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 41.2-т Албан бичиг нь гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажсан байна гэж заасан, мөн 37.2-т баримт бичгийг бүрдүүлэхдээ стандартын шаардлагыг хангана гэж заасан байна. ТАМГАГҮЙ БОЛОХООР ГАНТӨМӨРИЙГ ДАРГААР СОНГОСОН ТУХАЙ УДШ-д ирүүлсэн эдний баримт бичиг нь баталгаажаагүй, стандартын бус болж таараад байгаа юм. УДШ энэ хуулиар бол ийм баримт бичгийг хүлээж авахгүй, буцаах ёстой. Гэхдээ УДШ хэл амнаас айгаад бичгийг нь хүлээж авсан бололтой.

Avatar

Зочин 2023-02-01 43.242.242.59

Бусдад буруугаа чихдэг муу зуршилтай юм. Танай намын хоорондох үл ойлголцолд МАН ямар амаа байна вэ. Хүний үгээр явж байвал хохино шүү дээ.Муу муухай болгоноо МАН-аас боллоо тэд биднийг хорлоод байна гэж ярих чинь бусдын инээдийг хүргэж байна.

Avatar

Бадарч тахар 2023-02-01 192.82.91.195

Эрдэнээ бол зарчимгүй хүн ! сүүлдээ даажигнаад байгаа юм ! ардчилсан намыг сонгуульд ялагдуулах хатуу нууц даалгавар авсан жирийн өвгөн байгаа юм !!!

Avatar

Зочин 2023-02-01 103.26.193.77

ТА НАР Л ТАЙВАН АЖИЛЫГ НЬ ХИЙЛГЭХГҮЙ ХОРЛОЖ БАЙГАА БИЗДЭЭ

Avatar

Зочин 2023-02-01 66.181.160.81

hongiliin h**** yvsan huon zaluu hun bj toglosndee hunii gar hol bolj olonch hunii amidralaar togloson zaluu hun bj,hun -es surtahuun 0

Avatar

Ажиллаж байсан хүн 2023-02-01 150.129.143.93

Энэ нэг хөгийн юм дундаас нь гарч ирчихээд хуцаад бүр тараагаад байх юм . Чи зайлбал АН эвэндээ орно. ХӨгийн хүзүүгүй хулгайчийн гар хөл бас өөрийгөө хуульч гээд байгаа юм аа хулгайч байж. Чи удахгүй зайлуулагдах байх шүү

Avatar

Зочин 2023-02-01 124.158.68.187

С.Эрдэнийн сэтгэл нь онгойж өгөхгүй байна. Тэр бүгдийг ойлгож байгаа. Өнөрбаяр Гантөмөр хоёр ойлголцож байгаа нь том дэвшил шүү. Гантөмөр Өнөрбаярыгаа Баярцогтыгоо сонсож байх ухаан бий байхаа. Битгий жонхуураарай.

Avatar

Улаанбаатарын иргэн 2023-02-01 202.126.90.88

Гөлийгөөд бүр цаанаасаа яг хулгайч царайтай, хүзүүгүй манж, хулгайч Хурц та 3 нийлж олон аавын хүүг хилс хэргээр шоронд хийж хөрөнгийг нь завшсан бузар нүгэл чинь нүдээрээ гарах цаг ирнээ.

Avatar

оргилхүү 2023-02-01 124.158.68.83

Өнөрбаяр гэж амьдаараа өмхийрчихсэн нэг нөхөр сүр сүр мэдэгдэл хийгээд яваад байх юм Сувдэрдэнэ ЕНБД гэх юм Өнөрөө бас даргаа та нар яаса олон даргаа ц.туваан, цогтгэрэл тулгат сувдэрдэнэ цагаандарь нарантуяа одонтуяа баттулга с.эрдэнэ,мөнхжаргал даргын өвчин туссан,нарийндаа бол бүгд шар хадныхан удахгүй мааньтаар дамжаад ум маань бадми хум болцгоох замруугаа нэгэнт орчихлоо За тэгээд шанаган хорхой мэлхий могой ёсөн жорын амьтан болж төрцгөөнө биз

Avatar

Зочин 2023-02-01 202.70.47.137

Эби та 2 энэ намыг гутаагаад ийм болгоо биз дээ. Одоо нэг л их мэдэмхийрсэн, худал эх орон ч царайлсан дурак вэ

Avatar

Зочин 2023-02-01 103.161.242.98

нябо юм гэсэн. Мөнгө авдаг нь тодорхой. Тэрнээс өдий болтол үхэн хатан зууралдаад амьтны х****л идээд явна гэж юу байхав.Маш их мөнгө л байгаа…

Avatar

зочин 2023-02-01 192.82.88.61

АН дотроо учраа олцон нтр гээд байсан яасан?

Avatar

Галсан мээрин 2023-02-01 209.89.142.86

Үүнийхээ төлөөсөнд МАНгаруудаас мөнгө авдаг юм биш үүү

Avatar

Зочин 2023-02-01 202.131.233.251

Намаа биш намыг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж